Чингис хаан одон
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгийн тухай
засварлах“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн гаргасан санаачилгаар УИХ-ын 21 дүгээр тогтоолоор баталж байжээ. Тус одонг хамгийн анх 2005 онд Монгол Улс анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж, улмаар нийт 14 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 13 нь хувь хүн, байгууллагаас Монгол Улсын Зэвсэгт хүчин, Ху хамтлаг, Морин хуурын чуулга байв. “Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагыг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг байна.
Тус үндэслэлд заахдаа:
засварлах1.Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд.
2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн.
Шагналын тоо:
засварлах“Чингис хаан” одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд олгох хязгаартай ч энэ жил /2022 онд/ 2 хүнд олгохоор шийдвэрлэсэн.
Шагналыг дагалддаг урамшуулал:
засварлах- Одон хүртэгч нь Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах Төрийн ёслолын арга хэмжээнд уригдана.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.
Одон хүртэгчийг алдаршуулах нь:
засварлах- Одон хүртэгчийн хөрөг зургийг Ёслол хүндэтгэлийн баганат танхимд хүндэтгэлтэйгээр байршуулна.
- Одон хүртэгчийн амьдрал, ажил үйлс болон Чингис хааны одон хүртэж буй ёслолын ажиллагааны торгон агшинг харуулсан 30-50 минутын хөрөг нэвтрүүлгийг бэлтгэж 3-аас доошгүй телевизээр 3-аас доошгүй удаа цацах, 1 хэвлэлийн нүүр хэмжээ бүхий сурвалжлага, эссе, өгүүллийг орон даяар тараагддаг 3-аас доошгүй өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэх зэргээр алдаршуулна.
- Энэ журмын 5.4-т заасан хөрөг нэвтрүүлэг, сурвалжлага, эссе, өгүүллийн эх, үндсэн хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.
- Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
Шагнал хүртэгчдийн жагсаалт
засварлахМонгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр[1]
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хү хамтлаг
- 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин[2]
- 2022 онд Академич Дэчингунгаагийн Доржготов
- 2022 онд Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд / Jack Weatherford /
- 2023 онд Морин хуурын чуулга
Цахим холбоос
засварлах- Чингис хаан одон нэр дэвшүүлэх, шагнах журам
- www.mnb.mn: Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгийн тухай