Либери Улс нь 3.8 сая хүн амтай. Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэгд тооцогддог. Тус улсын ДНБ нь 1.7 тэрбум ам.доллар. Нэг хүнд оногддог ДНБ нь 456 ам.доллар. Либери Улс Дэлхийн II дайны үеэр АНУ-ын хөрөнгө оруулалтаар өнөөгийн төрхөө олсон. Өөрөөр хэлбэл тус улс 1940-өөд оноос шинэчлэгдэж эхэлжээ. Гэхдээ энэ шинэчлэлд тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Уильям Табмен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Либерийн ард түмэн үздэг. Тэрбээр АНУ-ын дэмжлэгээр улс орондоо эдийн засгийн ардчилал тогтоожээ. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллага /хожмоо Африкийн холбоо хэмээн нэрээ өөрчилсөн/-ын үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг юм.

Бүгд Найрамдах Либери Улс
Republic of Liberia
Flag of
Либерийн төрийн далбаа
Либерийн төрийн сүлд of
Либерийн төрийн сүлд
Уриа: „The love of liberty brought us here“
Монгол: „Эрх чөлөөний хайр биднийг энд авчирсан.“
Төрийн дуулал: All Hail, Liberia Hail
Liberia on the globe (Africa centered).svg
НийслэлМонрови
Албан ёсны хэлде-юре: байхгүй
де-факто: Англи
Төр засагБүгд Найрамдах Улс
Ерөнхийлөгчийн засаглал
• Төрийн тэргүүн
Ерөнхийлөгч Жорж Веа
Байгуулагдсан
• Үйл
1847 оны 7 сарын 26 (АНУ-аас)
Газар нутаг
• Нийт
111.369 км2
Хүн ам
• Тооцоо
4.092.310 (2014 оны 7 сар)
• Өсөлт (2016)
+2,44 %[1]
• Нягтаршил
42/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
2016[3]
  • 2,111 тэрбум $ (165.)
  • 3,762 тэрбум $ (165.)
  • 480 $ (182.)
  • 855 $ (187.)* Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ХХИ0,427 (177.) (2016)[4]
Error: Invalid HDI value
Мөнгөний нэгжЛиберийн доллар (LRD)
Америк доллар ($)
Цагийн бүсUTC±0
Утасны томьёо+231
ISO 3166 кодLR, LBR, 430
Домэйн нэр.lr

1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна. Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улстөр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Liberia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Либери – Энэ үгийг тайлбар толиос харна уу

ЭшлэлЗасварлах

  1. [1]
  2. [2]
  3. [3] (PDF) Олон Улсын Валютын Сан
  4. [4] United Nations Development Programme (UNDP),