Эритрей (англ. Eritrea, Этиоп: ኤርትራ ʾErtrā, Араб: إرتريا Iritriya), албан ёсоор Эритрей Улс нь Африк тивийн Сомалийн хойгт орших улс юм. Баруун талаараа Судан, өмнө талаараа Этиоп, зүүн өмнө талаараа Жибути улсуудтай газраар хиллэдэг тус улс нь зүүн болон зүүн хойд хэсгээрээ Улаан тэнгисээр Саудын Араб Йемен улсуудаас тусгаарлагдана. Дахлак ольтриг, түүнчлэн Ханиш арлуудын хэд хэдэн арал нь Эритрей улсад харьяалагддаг. 118000 орчим км² газар нутагтай тус улсын хүн ам нь 5 сая гаруй. Нийслэл хот нь Асмара болно.

Эритрей Улс
Hagere Ertra
ሃገረ ኤርትራ
دولة إرتريا
Dawlat Iritriya
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: Ertra, Ertra, Ertra
LocationEritrea.svg
НийслэлАсмара
Албан ёсны хэлТигриня1, англи1
Төр засагШилжилтийн засаг захиргаа
Исайас Афеверки
Байгуулагдсан
• Италиас тусгаар тогтносон
1941 оны 11 сар
• НҮБ-ын мандат бүхий Их Британиас тусгаарласан
1951
• Этиопоос де факто тусгаарласан
1991 оны 5 сарын 24
• Этиопоос де юри тусгаарласан
1993 оны 5 сарын 24
Газар нутаг
• Нийт
117,600 км2 (100)
• Усны эзлэх талбай (%)
маш бага
Хүн ам
• Тооцоо
5,673,520[1] (118)
• 2008 тооллого
5,291,370
• Нягтаршил
43.1/км2 (165)
ХХИ0.483
бага · 157
Мөнгөний нэгжНакфа (ERN)
Цагийн бүсUTC+3
Утасны томьёо291
Домэйн нэр.er
1 [1], [2].
Eritrea Train Mountain Tunnel.jpg

Өдгөө Эритрей гэж нэрлэгдэх болсон, Улаан тэнгисийн зүүн өмнөд хэсгийн эрэг хавийн 1000 км гаруй урттай нутаг эртнээс нааш колоничлогчид, булаан эзлэгчдийн анхаарлын төвд байв. Одоогийн Йемений нутгаас ирсэн Өмнөд Арабчууд, Османы Туркүүд, Гоагийн Португалууд, Египетчүүд, Британичууд, тэгээд 19-р зуунд Италичууд тус нутгийг эрхшээлдээ байлгаж байв. Мөн баруун, өмнөд талаасаа ч нутгийн овог аймгуудын довтолгоонд өртдөг байлаа. Гэхдээ өнөөдрийн Эритрейд хамгийн их нөлөө үзүүлсэн нь Италичууд юм. Суэцийн суваг 1869 онд нээгдсэнээр Европын хүчирхэг улсууд Улаан тэнгисийн усан замд ноёрхлоо тогтоох өрсөлдөөний явцад Итали улс Эритрейг гартаа оруулжээ. 1890 оны 1 сарын 1-нд Эритрей албан ёсоор Италийн колони болсон байна. Улмаар 1936 онд Этиоп болон Италийн Сомалиландын хамтаар Италийн Зүүн Африк (Africa Orientale Italiana) мужийг бүрдүүлэх болов. Британийн зэвсэгт хүчин 1941 онд Италичуудыг үлдэн хөөж[2], орон нутгийн засаг захиргаанд хяналтаа тогтоосон байна. Британичууд НҮБ-ын мандатын дор 1951 он хүртэл Эритрейг хянасан бөгөөд Эритрейн оршин суугчдын хүсэл эрмэлзлийг үл харгалзан, АНУ-ын шахалтаар 1950 оны 10 сард Эритрей болон Этиопын нэгдсэн улсыг НҮБ-ын 390(A) тогтоолоор байгуулжээ.

Улаан тэнгисийн эрэгт оршдог стратегийн чухал байршил болон байгалийн баялгийн нь улмаас Этиоптой нэгтгэсэн бөгөөд 1962 онд Этиопын 14 дэх муж нь болжээ. 1959 оноос Эритрейн сургуулиудад Этиопын албан ёсны хэл Амхар хэлийг заах болсон. 1960-аад оны эхнээс Эритрейчүүд тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулалттайгаар тэмцэж эхэлсэн нь 30 жил үргэлжилсэн дайны эхлэл болсон бөгөөд 1991 онд уг дайн дуусчээ. НҮБ-ын хяналтан дор бүх нийтийн санал асуулга явуулахад Эритрейчүүд тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр 1993 онд Эритрей улс албан ёсоор тусгаар тогтножээ[3].

Эритрей улс нь нэг намын системтэй. 1997 онд батлагдсан үндсэн хууль ёсоор тус улс нь нэг танхимт парламентын ардчилал бүхий ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болохоор заагдсан байгаа ч одоогоор шилжилтийн захиргаа засгийн эрхийг барьж байгаа юм. Шилжилтийн засгийн газрын мэдэгдэж буйгаар энэ нь 1998 оны 5 сард эхэлсэн, Этиоптой хиллэх хилийн маргаантай холбоотой ажээ[4].

ЭшлэлЗасварлах

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (.PDF). 2008 revision. United Nations. Retrieved on 2009-12-10.
  2. Эритрейн бүс нутгууд (2009 оны 12 сарын 10-нд авсан)
  3. "Eritrea – The spreading revolution". Encyclopædia Britannica Article. Retrieved 12 сарын 10. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. http://www.parade.com/dictators/2008/slideshows/isayas-afewerki/05.html