Т-72 нь ЗХУ-д 1971 оноос эхлэн үйлдвэрлэгдсэн, хоёр дахь үеийн танк бөгөөд одоогоор дэлхийн 40 орчим улс, тэдний дотор ОХУ-ын хуурай замын хүчинд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг юм. Т-72 танк өмнөх үеийн танкнаас илүү хүчирхэг 125 мм-ийн их буу, илүү сайн хөдөлгүүртэй хийгдсэн.

T-72

Монголын Т-72 танк

Ерөнхий мэдээлэл
Бүрэлдэхүүн 3 (Командлагч, жолооч, бууч)
Урт 6,9 м
Өргөн 3,6 м
Өндөр 2,2 м (цамхгийн орой хүртэл)
Жин 41,5 тонн байлдааны үеийн жин
Ширхэгийн үнэ 1,2-1,8 сая Америк $
Хуяглалт ба зэвсэг
Хуяглалт Хосолмол хуяг
Үндсэн зэвсэг 1 × 125-мм-толигор голт их буу 2A46
Туслах зэвсэг 1 × 7,62-мм-ПКТ (Тэнхлэг дагуу-МГ)

1 × 12,7-мм-НСВТ (АДX-МГ)

Хөдлөх чадвар
Хөдөлгүүр V-12-Олон бодисын мотор В-84
618 кВт (840 м.x)
Зөөллөгч пүрш Мушгиа гүүшин
Дээд хурд 60 км/ц[1]
Чадал/Жин 13,9 кВт/т (18,8 м.x/т)
Туулах зай 450 км (нэмэлт бактай бол 550 км)
Т-72 танк

ОХУ-ын зэвсэгт хүчинд 5000 орчим янз бүрийн загварын Т-72 танк идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг гэсэн мэдээ бий. Т-72 хэд хэдэн дайн, тулаанд оролцсоны дотор, Чечений дайн багтаж байв. Өнөөдөр Т-72 нь Сирийн иргэний дайнд засгийн газрын хүчний давуу байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Гэхдээ Т-72-т ЗХУ-д үйлдвэрлэсэн өмнөх үеийн танкуудын нэг дутагдал хэвээрээ гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Тулалдааны практикаас үзэхэд, Т-72 нь РПГ болон бусад төрлийн танк эсэргүүцэгч жижиг пуужинд эмзэг юм. Энэ нь танкийн сум, галт хэрэгсэл нь тусгаарласан тасалгаанд бус, харин цамхагт багийн хүмүүстэйгээ нэг дор байх тул, сум буюу пуужин онож, хуягийг нь нэвтлэх үед галт хэрэгсэл тэсэрч, багийнхан нь амь үрэгдэх магадлал ихтэй.

Сирийн иргэний дайны туршлага дээр үндэслэн Т-72 танкийг хотын тулаанд зориулан сайжруулсан ажээ. Мөн, оросууд Т-72-ын дараах үеийн танк, Т-90-ийг сайжруулахдаа, дээрх дутагдлыг зохих хэмжээнд зассан ба Т-90 танк нь сум, галт хэрэгслийг тусгаарлах тасалгаа, нэмэлт хамгаалалттай болжээ.

  1. T-72M
  2. T-72M1
  3. T-72Б
  4. T-72 "Урал" (Обьект 172M) (1973)
  5. T-72K
  6. T-72 (Обьект 172M-E, Обьект 172M-E1)
  7. T-72 "урал-1" (Object 172M1) (1976)
  8. T-72A (Обьект 176) (1979)
  9. T-72AK (Обьект 176K)
  10. T-72AВ
  11. T-72M (Обьект 172M-E2,172M-E3, 172M-E4)
  12. T-72MK (T-72M(K)
  13. T-72M1 (Обьект 172M-E5, Ob'yekt 172M-E6)
  14. T-72M1К
  15. T-72M1В
  16. T-72Б (Обьект 184) (NATO code: SMT M1988)
  17. T-72БА
  18. T-72БК (Обьект 184K)
  19. T-72С "ШИЛДЕНЬ" (T-72M1M1)
  20. T-72Б1 (Обьект 184-1)
  21. T-72Б1K (Обьект 184K-1)
  22. T-72Б obr.1990 он
  23. T-90 (Object 188)
  24. T-72БА (Обьект 184A/A1)
  25. T-72Б3
  26. T-72Б3M
  27. БМПМ (Обьект 199)
  28. ТОС-1
  29. ТЗМ-T
  30. БРЕМ-1
  31. ИМР-2M1
  32. ИМР-2M2
  33. ИМР-2MA
  34. Клин-1
  35. МТУ-72 (Обьект 632)
  36. РХМ-7 "Берлога-1"
  37. Обьект 327
  1. Т-72АК
  2. T-72M2
  3. M-95 Дегман
  4. M-84Д
  5. T-72M1 (Хятадын хуулбар)
  1. T-72M4Ч
  2. ВT-72M4
  3. ВT-72Б
  4. T-72M (Обьект 172M-E3)
  5. Т-72M1 (Обьект 172M-E5)
  6. БТ-72 (BRAM-72) (Вяпроштоваки танк)

Зүүн Герман

засварлах
  1. T-72МС
  2. ФАБ 172М хуягт
  3. T 72M
  4. T 72M "Уберганшерсион"
  5. T 72(K) and T-72(K1)
  6. T 72TK
  7. ФАБ 172M эсвэл ФАП 172У
  8. ВТ-72B (BRAM-72B)
  1. T-72 СИМ-1
  2. Ажева МК2
  3. Ажева МК2
  4. Эанк ЕХ
  5. T-72 "Вавилоны арслан"
  1. T-72 "Вавилоны арслан"
  2. Саддам – T-72M
  3. T-72 "Адра"
  1. ПТ-91 Тварди
  2. ВЗТ-3M АРВ
  3. T-72M (Обьект 172M-E3)
  4. T-72M1 (Обьект 172M-E5)
  5. T-72M1D
  6. T-72M1Z
  7. T-72 Вилк
  8. ПЗА Лоара
  9. ПЗА Лоара-A
  10. СЖ-09
  11. ВЗТ-3
  12. ВЗТ-3M
  1. ТР-125
  1. M-84АС
  2. M-84AI
  1. T-72M1
  2. T-72M1A
  3. T-72M2
  4. ВТ-72C
  5. ВТ-72Ž
  6. МТ-72

Югослав

засварлах
  1. M-84
  2. M-84A
  3. M-84AК
  4. M-84AБ
  5. M-84AБК
  6. M-84АБХ

Өмнөд Африк

засварлах
  1. T-72 "Барс"
  1. T-72АМ "Банана"
  2. T-72АГ
  3. T-72-120
  4. T-72УА1
  5. T-72E
  6. БМТ-72

Монгол Улсад ашиглагдсан байдал

засварлах

2012 оны зун Монголын зэвсэгт хүчинд Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг Зэвсэгт хүчний XXX дугаар ангид Т-72А хэмээх 1979 оноос үйлдвэрлэж эхэлсэн, 50 хүртэлх тооны танк хүлээлгэж өгсөн.

Холбоотой мэдээ

засварлах
  1. Т-90
  2. Т-80
  3. Танк

Цахим холбоос

засварлах
  Commons: Т-72 – Викимедиа дуу дүрсний сан

Зүүлт тайлбар

засварлах
  1. Chris Foss: Jane's Armour and Artillery 2005–2006. Jane's Information Group, ISBN 0-7106-2686-X, S. 101.