Белиз (Англи: Belize) нь төв Америкийн улсуудын дундаас ганцаараа Англи хэлийг албан ёсны хэлээ болгосон улс юм. 1973 он хүртэл Британийн Гондурас гэж нэрлэгддэг байсан Британийн колони улс байжээ. 1981 онд Их британий хамтын нөхөрлөлийн орнуудын холбооны хүрээнд тусгаар тогтносон байна. Белиз нь Карибын холбоо /CARICOM/, Sistema de Integración Centroamericana (SICA) гишүүн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 22,960 km² ба 297,651 /2007 оноор/ хүн амтай. Хүн амын нягтшилын хувьд төв Америкийн бүс нутагт хамгийн бага бөгөөд Дэлхийн хамгийн бага нягтшилтай улсуудын нэг юм. Гэхдээ хүн амын өсөлт нь 2006 онд 3,6 хувь байсан.

Белиз
Belize (Англи)
Уриа: Sub umbra floreo (Латин)
"Моддын сүүдэр дор цэцэглэн хөгжинө"
Төрийн дуулал: "Land of the Free"
Эрх чөлөөтэй хүмүүсийн орон
 Белиз улсын байршил (хар ногоон) Америк
 Белиз улсын байршил (хар ногоон)

Америк

Location of Белиз
НийслэлБельмопан
17°15′N 88°46′W / 17.250°N 88.767°W / 17.250; -88.767
Томоохон хотБелиз хот
17°29′N 88°11′W / 17.483°N 88.183°W / 17.483; -88.183
Албан ёсны хэлАнгли хэл
Нутгийн хэлБелизийн Креол хэл
Орон нутгийн ба цөөнхийн хэл
Угсаатны бүлгүүд
(2010)[1][2][a]
Шашин
(2020)[3]
Ард түмний нэршилБелизчүүд
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
III Чарльз
Фройла Цалам
Жонни Брисеньо
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
1964 оны 1 сар
• Тусгаар тогтнол
9 сарын 21, 1981
Газар нутаг
• Нийт
22966 км2[4][5] (147)
• Усны эзлэх талбай (%)
0.8
Хүн ам
• 2022 тооцоо
441,471[6] (168)
• Нягтаршил
17.79/км2 (169)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$4.2 тэрбум[7] (180)
• Нэг хүнд ноогдох
$9,623[7] (123)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$2.7 тэрбум[7] (179th)
• Нэг хүнд ноогдох
$6,098[7] (98)
ОТББИ (2013)53.1[8]
өндөр
ХХИ (2021) 0.683[9]
дундаж · 123
Мөнгөний нэгжБелиз доллар (BZD)
Цагийн бүсUTC-6 (CST (GMT-6)[10])
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+501
Домэйн нэр.bz
 
Шунантунич, Белиз

Белизийн уугуул оршин суугчид нь Майя гэж бидний нэрлэдэг төв Америкийн уугуул иргэд юм. МЭӨ 1500 он, МЭ 300-900 оны хооронд өнөөгийн Белизын нутагт Маяагийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж байв. 1638 онд анхны Европ хүмүүс болох Англичууд хүрч ирсэн байна.Белиз гэх нэр нь тус газар анх оршин суусан Британийн далайн дээрэмчин П.Уоллесын нэрнээс үүссэн гэж үздэг бөгөөд Испани хэлээр Белиз гэж дуудагдах болжээ. Өнөөдрийг хүртэл Белизэд Испани хэл өргөн хэрэглэгдэж байсан ч Испаничуудын давуу байдал бий болоогүй юм. 1770-аад оноос эхлэн Англичууд Белизээс Мод бэлтгэж, ноосны будагны түүхий эдийг үйлдвэрлэн экспортлодог байжээ. 1900 оны эхэн үе хүртэл Белизын эдийн засаг улаан зандан модны экспорт дээр тулгуурлагдаж байсан ба одоо чихрийн нишингэ, эрдэнэшиш ба цитрусын төрлийн бүтээгдэхүүнүүд, гадил жимсний үйлдвэрлэл нилээд нөлөөтэй болоод байна. 1961 онд болсон хатти хар салхи Белизэд ноцтой хохирол учруулсан байна. Белизийн далайн эрэгт орших нийслэл хот далайн түвшнээс дор оршдог байсан нь хэтэрхий аюултай байдлыг үүсгэжээ. Иймээс Британийн колони байсан тус улсын нийслэлийг эх газрын төв рүү Белмопан хотод шилүүлж, 1970-аад онд аажмаар төр, захиргааны байгууллагууд тийш бүрэн нүүж суурьшсан байна. 1964 оны 1 сард Америкийн эх газар дахь Их Британийн сүүлчийн колони Британийн Гондурас өөртөө засах эрх бүхий колонийн статустай болсон бөгөөд 1973 онд Белиз хэмээх нэртэй болжээ. Хөрш Гватемал улс Белизийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байсан ч тус улс Жорж Прайсын удирдлага дор 1981 оны 9 сарын 21-нд бүрэн тусгаар тогтносон байна. Гватемал улс Белизийн бүх түүхийн турш өөрийн нэг хэсэг гэж үзэн газрын зурагтаа 23 дахь мужаа болгон тэмдэглэдэг байсан. 2007 оны 3 сарыг хүртэл Их Британи, CARICOM-ын засгийн газрын тэргүүнүүд, АНУ-ын зуучлалтайгаар энэ байдлыг зохицуулахыг оролдсон боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Белизийг тусгаар тогтносноос хойш тус улсын хүсэлтээр Их Британийн гарнизон байнга байрлаж байгаа билээ. Гэхдээ Белиз ба Гватемалын аль аль нь энхийн яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдэх байр суурьтай байдаг.

Белиз нь НҮБ-ын гишүүн, парламентын засаглалтай улс юм. Төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан II Элизабет бөгөөд амбан захирагчаар төлөөлүүлэн удирддаг. Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд бөгөөд алив шийдвэр гаргах амбан захирагчийн үүрэг гүйцэтгэдэг. Сонгуулиар олонхи болсон улс төрийн нам засгийн газрын кабинетын гишүүдийг бүрдүүлдэг. Белизийн үндэсний ассемблей нь Төлөөлөгчдийн ордон ба Сенат гэсэн 2 танхимтай. Бүх нийтийн сонгуулиар Төлөөлөгчдий танхимын 21 гишүүнийг 5 жилийн хугацаатайгаар хуль тогтоох дээд байгууллага болгон сонгодог. Сенат нь ордны батлах хуулийн төслийг хэлэлцэн сайшаах буюу няцаадаг байна. Белиз нь Карибын холбооны /CARICOM/ бүрэн эрхт гишүүн юм.

Дүүргүүд

засварлах
 
Дүүргүүд

Белиз нь 6 дүүрэгт хуваагдана.

  1. Белиз дүүрэг
  2. Кайо дүүрэг
  3. Козорал дүүрэг
  4. Orange Walk дүүрэг
  5. Стэнн Крик дүүрэг
  6. Толедо дүүрэг

Эдгээр дүүргүүд нь дотроо нийт 31 тойрогт хуваагдана.

Газарзүй

засварлах

Белиз нь Хондо болон Сарстун голын хооронд оршдог бөгөөд тус улсын нутаг дэвсгэрийн төв хэсгээр Белиз гол урсан өнгөрдөг. Хойд хэсгээрээ өтгөн шигүү ой бүхий намгархаг тэгш талтай бол Маяагийн уулсын салбар намхавтар толгодууд үргэлжилдэг. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс 1124 метр өндөрт орших Дойлын оргил юм. Карибын тэнгисийн хамгийн урт шүрэн хадны систем тус улсад харъяалагддаг ба 322 км урт үргэлжилдэг нь дэлхийд хэмжээгээрээ 2т ордог байна. Дэлхий бөмбөрцгийн баруун хагаст орших шүрэн хадны ¾ нь энд оршдог. Төв америкийн орнуудын дундаас Номхон далайд гарцгүй улс нь зөвхөн Белиз юм. Халуун орны уур амьсгалтай. Ерөнхийдөө маш халуун, чийглэг. Борооны улирал нь 5 сараас 11 сар хүртэл үргэлжилдэг ба энэ хугацаанд далайн хар шуурга, үер зэрэг байгалийн аюулт үзэгдлүүд олон давтагдан болдог байна. Саяхан хийсэн ургамлын бүрхэвчийн судалгаагаар Белизийн нийт газар нутгийн 60 хувь ой, 20 хувь нь эдэлбэр газар байв.

Белиз нь Төв Америкийн орнудын дундаас хамгийн өндөр ажилгүйдэлтэй улс бөгөөд CIA World factbook-д 9,4 хувьтай гэж тэмлэглэсэн байдаг. Хүн амын 33,4 хувь нь ядуу гэж тооцогддог боловч засгийн газар нь ядуурлын эсрэг ердөө 4,2 сая ам.доллар төсөвлөсөн байдаг. Хувийн өмчид тугуурласан харилцаа бүхий эдийн засагт нь ХАА, түүнд түшиглэсэн аж үйлдвэр, худалдаа, барилга, аялал жуучлал чухал үүрэгтэй. Экспортын тэн хагасаас илүү нь сахар байдаг. Мөн ажиллах хүчний олонхи нь гадил жимсний тариаланд дээр ажилладаг. Тун саяхан Кайо дүүрэгт газрын тосны орд нээсэн бөгөөд Толедо дүүрэгт мөн газрын тос байж болох магадлал илэрсэн нь байгалийн баялагийн судлагдаагүй нөөц нилээд буйг харуулж байна. 1998 оны 9 сараас явуулж эхэлсэн Засгийн газрын үр ашигтай сангийн болон мөнгөний бодлогo-ын үр нөлөөгөөр ДНБ нь 1999 онд 6,4 хувь, 2000 онд 10,5 хувь өссөн ч 2001 онд ХАА, загас олборлолт болон аялал жуучлалын салбарт хүчтэй хохирол учруулсан далайн хар салхины нөлөөгөөр дөнгөж 3 хувийн өсөлттэй байв. 2005 онд 3,8 хувьтай өсөлт гарсан нь гадаад худалдааны алдагдал болон гадаад өрийн дарамтаас шалтгаалсан байна. Тус улс ядуурлыг бууруулах явдлыг богино хугацааны гол зорилго болгон олон улсын байгууллагуудаас тусламж хүсч байгаа билээ.

Тус улсад олон ялгаатай үндэстэн, угсаатнууд байдаг ба маш их холилдсон байдаг тул тэднийг ерөнхийд нь Белизчүүд гэж нэрлэдэг. Ойролцоогоор хүн амын 50 хувийг нь Местизочууд, 25 хувийг нь Креол, 11 хувь нь уугуул Маяачууд, 6 хувийг нь Гарифуна нар эзэлдэг. Маш олон үндэстнүүдийн хольмог тул хэл нь хольмог үгсийн сантай болсон байдаг. Хүн амын 80 хувь нь бичиг үсэг тайлагдсан.

Эрүүл мэнд

засварлах

Белизэд төрөлтийн түвшин нь 1 жилд 1000 хүнд 25 төрөлтөөр илэрхийлэгддэг бол үхэл 6/1000 байдаг байна. Нялхсын эндэгдэл 24/1000 байгаа нь өнгөрсөн зууны хамгийн сайн үзүүлэлт юм. Хүн амын дундаж наслалт нь эрэгтэйчүүдийн хувьд 66, эмэгтэйчүүдийн хувьд 70 байна. ДОХ/ХДХВ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц байдалд хүрээгүй ч гэсэн Кариб, Төв Америкийн орнуудын дотроо нилээд өндөр түвшинд очоод байна.

Угсаатны бүтэц, үндэстнүүд

засварлах

Хамгийн сүүлчийн хүн амын тооллогоор тус улсад 300000 орчим хүн оршин сууж байна. Маяачууд МЭӨ500-аад оноос хойш өнөөгийн Белизэд суурьшсан юм. Гэвч жинхэнэ Маяачууд ихэнх нь өвчин болон цагаан арьстнуудтай хийсэн мөргөлдөөнүүдээс болж устан үгүй болжээ. Тус оронд Юкатекчууд /Мексикийн иргэний дайнаас дүрвэн Юкатанаас ирсэн/, Мопанчууд /Белизийн уугуул оршин суугчид/, Кекчи нар /Гватемалын боолчлолоос зугтан ирэгсэд/ гэсэн Маяачуудын 3 өөр бүлэг оршин амьдарч байна. Цагаан арьстнуудаас анх 1630аад оны үед Англи, Шотландууд ирж суурьшжээ. Анхны хар арьст боолчуудыг Африк ба Карибын хаа нэгтээгээс авчирсан нь яваандаа цагаан арьстнуудтай цус холилдон Креол хүмүүсийг бий болгожээ. 1800-аад оноос хойш, Мексик болон Гватемалаас Местизо нар ирж умард нутгуудаар оршин сух болсон байна. Гарифуна нь хар арьстнууд болон уугуул иргэдийн эрлийзүүд бөгөөд Гондурасаас нүүдэллэн ирж, Белизийн өмнөд нутгуудаар суурьшжээ.1860-аад онд Зүүн Энэтхэгээс болон АНУ-ын Луизиана мужаас нилээд олон тооны цагаан арьстнууд шилжин суурьсан байна. 1900-аад онд эх газрын Хятад, Энэтхэг, Тайвань, Солонгос, Сири, Ливан болон төв Америкаас олон тооны цагаачид хүрэлцэн ирсэн. Белиз нь маш ихээр залуужиж байгаа орон юм. Учир нь төрөлтийн түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг улс бөгөөд энэ нь цаашид ч хадгалагдах хандлагатай байна.

Белизэд хэрэглэж байгаа хэлнүүд /2000 оны хүн амын тооллогоор/
хэл эх хэлээрээ яригсад хувь одоогийн хэрэглээ эзлэх хувь
Хятад 1,607 (0.8%) 1,529 (0.7%)
Креол 67,527 (32.9%) 75,822 (37.0%)
Англи 7,946 (3.9%) 11,551 (5.6%)
Гарифуна 6,929 (3.4%) 4,071 (2.0%)
Герман 6,783 (3.3%) 6.624 (3.2%)
Хинди 280 (0.1%) 193 (0.1%)
Маяа Кетчи 10,142 (4.9%) 9,314 (4.5%)
Маяа Мопан 6,909 (3.4%) 6,093 (3.0%)
Маяа Юкатеко 1,176 (0.6%) 613 (0.3%)
Испани 94,422 (46.0%) 88,121 (43.0%)
бусад/хариулаагүй 1,402 (0.7%) 1,192 (0.6%)

Белизэд Христийн шашин зонхилох нөлөөтэй байдаг. Нийт хүн амын 84,2 хувь нь Христийн шүтлэгтэй. Хүн амын тэн хагас нь Ромын Католик шашныг шүтдэг. ¼ орчим нь протестант шашинтай. Азиас гаралтай иргэд нь Тао, Буддын сургааль болон Жайнист, Ислам, Бахайн ёсыг баримтладаг бол Энэтхэг гаралтай иргэд нь Хинду шашныг шүтдэг байна. Ойрхи Дорнодоос гаралтай иргэд болон Креол, Гарифуна иргэдийн зарим хэсэг нь Ислам шүтлэгтэй.

Соёл урлаг ба аялал жуулчлал

засварлах
 
Каана, Караколь дахь Маяагийн Пирамид

Белизчүүд Маяа, Креол, Местизо, зүүн Энэтхэг, Хятад, Гарифуна, Меннонит гэх мэт олон угсаатны соёлын өвийн огтлолцол гэдгээрээ бахархдаг. ЮНЕСКО 2001 онд Маяагийн эртний сүмүүдийн 1000 гаруй дурсгалуудыг соёлын өвд бүртгэн авсан ба Гарифуна хэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрч тэмдэглэн авсан. Белиз нь Төв Америкийн орнуудын дундаас Номхон далайд гарцгүй бөгөөд Англи хэлийг албан ёсных болгосон цорын ганц орон юм. Нийт газар нутгийн 37 хувь нь тусгай хамгаалалтанд байдаг. Ягуар ирвэст зориулсан тусгай хамгаалаттай газар зөвхөн Белизэд байдаг. Зөвхөн Австралийн дараа орохуйц аварга урт амьд шүрэн хадан системтэй бөгөөд энэ нь гайхамшигтай усан ертөнцийг бий болгож байдаг. Тус улс түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт байдалдаа тулгуурлан эко-аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Колоничлол, боолчлол, цагаачлал нь Белизэд олон үндэстэн, угсаатны хольмог хэл, соёлыг бий болгосон байна. Их Британийн урт удаан хугацааны Колоничлол нь Белизийг албан ёсны Англи хэлтэй болоход нөлөөлсөн ч Креол маягийн аялгатай Испани хэл илүү өргөн тархсан байдаг онцлогтой. Гарифуна аялга нь давамгайлх биш ч чухал нөлөөтэй байдаг.

Тэмдэглэл

засварлах
  1. Судалгаанд оролцогчид нэгээс олон угсаатны гарал үүслийг тодорхойлох боломжтой байсан тул нийлбэрийн хувь 100 хувиас илүү гарах боломжтой.

Цахим холбоос

засварлах
  Commons: Белиз – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Белиз – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1.0 1.1 "Belize Population and Housing Census 2010: Country Report" (PDF). Statistical Institute of Belize. 2013. Archived from the original (PDF) on 13 November 2018. Татаж авсан: 4 January 2019.
  2. "Belize § People and Society". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. 14 August 2019. (Archived 2019 edition)
  3. "Religions in Belize | PEW-GRF". Archived from the original on 2018-01-17. Татаж авсан: 2023-08-08.
  4. "Belize § Geography". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. 14 August 2019. (Archived 2019 edition)
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named censusarea
  6. "Postcensal estimates by age group and sex, 2010 - 2022" (XLSX). Statistical Institute of Belize. Татаж авсан: 13 December 2022.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  8. "Income Gini coefficient". United Nations Development Programme. Archived from the original on 2 July 2015. Татаж авсан: 7 July 2019.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  10. Belize (11 March 1947). "Definition of Time Act" (PDF). Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 11 September 2020. Unusually, the legislation states that standard time is six hours later than Greenwich mean time.