Захиргааны дүүрэг (Серби)

Захиргааны дүүрэг (сер. Управни окрузи) нь Серби дэх төрийн захиргааны байгууллагуудыг орон нутагт төлөөлөн удирдах газар бөгөөд яамны төв байхгүй тул газар засаг захиргааны ажлыг тухайн сууринд гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

Сербийн захиргааны дүүргүүд

Байгуулал ба байгууламжEdit

Засаг захиргааны дүүрэг байгуулах талаар төрийн захиргааны тухай хуулийн захиргааны дүүргүүдийн тухай захирамж дээр нэг бүрчлэн заан тусгасан байдаг. Захиргааны дүүргүүдийн хариуцсан хэсэгт тухайн харьяа нутаг дэвсгэрт орших хот суурингууд багтана. Үүний зэрэгцээ тухайн захиргааны тойргийн аль нэг хотын/суурингийн захиргааны төв дээр яамдын удирдах салбар байрлахаар тогтоож өгсөн байдаг.

ҮүрэгEdit

  1. Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр
  2. Төрийн бус захиргааны байгууллага захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гаргасан бол түүнтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх
  3. Төрийн бус захиргааны байгууллагыг хянах

Захиргааны дүүргүүдEdit

Бүх яамдын төв нь нийслэл хот Белградад байрлах учир тус хот нь ямар ч захиргааны дүүрэгт харьяалагддаггүй. Бүгд Найрамдах Косово Улс нь өөрийн гэсэн дүүрэг бүхий засаг захиргааны нэгжтэй.

Воеводина
Захиргааны дүүргийн нэр Байрлал Серби нэршил Захиргааны төв
Өмнөд Банат тойрог   Јужно-Банатски округ Панчево
Өмнөд Бачка тойрог   Јужно-Бачки округ Нови Сад
Өрнөд Бачка тойрог   Западно-Бачки округ Сомбор
Срем тойрог   Сремски округ Сремска Митровица
Төв Банат тойрог   Средње-Банатски округ Зренянин
Умард Банат тойрог   Северно-Банатски округ Кикинда
Умард Бачка тойрог   Северно-Бачки округ Суботица
Төв Серби
Захиргааны дүүргийн нэр Байрлал Серби нэршил Захиргааны төв
Бор тойрог   Борски округ Бор
Браничев тойрог   Браничевски округ Пожаварец
Заечар тойрог   Зајечарски округ Заечар
Златибор тойрог   Златиборски округ Ужице
Колубара тойрог   Колубарски округ Валево
Мачва тойрог   Мачвански округ Шабац
Моравич тойрог   Моравички округ Чачак
Нишава тойрог   Нишавски округ Ниш
Пирот тойрог   Пиротски округ Пирот
Подунай тойрог   Подунавски округ Смедерево
Поморав тойрог   Поморавски округ Ягодина
Пчинь тойрог   Пчињски округ Вранье
Расина тойрог   Расински округ Крушевац
Рашка тойрог   Рашки округ Кралево
Топлич тойрог   Топлички округ Прокупле
Шумадий тойрог   Шумадијски округ Крагуевац
Ябланич тойрог   Јабланички округ Лесковац

Цахим холбоосEdit

  Commons: Захиргааны дүүрэг (Серби) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан