Армени
Армени Өвөр Кавказын өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт тусгаар улс. (арм. Հայաստան Hayastan) Албан ёсоор Бүгд Найрамдах Армени Улс (арм. Հայաստանի Հանրապետություն Hayastani Hanrapetut’yun) юм. Мөн Өрнөд Ази, болон Дорнод Европынх гэж бас хэлж болно.[13] Азербайжан, Гүрж, Азербайжаны тасархай нутаг Нахчыван, Турк, Иран улстай хил залгадаг. Азербайжантай дайтсаны улмаас өөрийн болгож авсан Уулын Карабахтайгаа бас хиллэж байгаа далайд гарцгүй улс.
Бүгд Найрамдах Армени Улс Հայաստանի Հանրապետություն Хаяастани Ханрапетутюн | |
---|---|
Уриа: Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ Мек Азг, Мек Мшакуйт "Нэг Үндэстэн, Нэг Соёл" | |
Төрийн дуулал: Մեր Հայրենիք Мэр айрэник "Бидний эх орон" | |
Нийслэл ба томоохон хот | Ереван 40°11′N 44°31′E / 40.183°N 44.517°EСолбицол: 40°11′N 44°31′E / 40.183°N 44.517°E |
Албан ёсны хэл | Армени хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2011) |
|
Шашин | Христ (Арменийн төлөөлөгчдийн сүм)[4] |
Ард түмний нэршил | Арменичууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Ваагн Хачатурян | |
Никол Пашинян | |
Ален Симонян | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Түүх | |
МЭӨ 6-р зуун | |
МЭӨ 321–МЭ 428 | |
МЭӨ 190 | |
• Аршакуни | 52–428 |
885–1045 | |
1198–1375 | |
5 сарын 28, 1918 | |
11 сарын 29, 1920 | |
9 сарын 23, 1991 | |
12 сарын 21, 1991 | |
3 сарын 2, 1992 | |
7 сарын 5, 1995 | |
Газар нутаг | |
• Нийт | 29,743 км2 (138) |
• Усны эзлэх талбай (%) | 4.71[8] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 3,000,756[9] (138) |
• Нягтаршил | 101.5/км2 |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $57.740 тэрбум[10] (115) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,489[10] (81) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $23.725 тэрбум[10] (115) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $8,008[10] (85) |
ОТББИ (2019) | 29.9[11] бага |
ХХИ (2021) | ▲ 0.759[12] өндөр · 85 |
Мөнгөний нэгж | Драм (֏) (AMD) |
Цагийн бүс | UTC+4 (AMT) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +374 |
Домэйн нэр | |
Вэбсайт www |
Арменийн 29,743 км² (дэлхийн 141 дүгээрх том) уулархаг газар нутагтай. Нутгийн хамгийн өндөр цэг нь Арагац (4,095 м) уулын орой, хамгийн нам нь Дэбэд голын хөндийд (380 м)[14] юм. Севан (940 км²) гэх ганц том алдартай нууртай.
Ахны армян улс Урарту гэж улс МЭӨ 860 онд байгуулагдаж байсан бөгөөд дараа нь МЭӨ 6-р зуунд Сатрапи Армени улс бий болж байжээ.
Өнөөгийн Арменийн нутагт МЭӨ 4-р зуунд I Арташес хаан Их Армени улс бий болгож МЭӨ 428 он хүртэл оршин тогтносон бөгөөд II Тигран хааны удирдлах үед мандан бадарч байжээ. Тухайн үеийн соёлын хамгийн чухал үйл явдал бол 405 онд эрдэмтэн Месроп Маштоц армян цагаан толгойг бүтээсэн нь үндэсний эв нэгдэлд том нөлөө үзүүлжээ.
1225 онд Жалал ад-Дин Арменийг довтлож байжээ. Тагнуулын тандалт хийж байсан монголчууд 1236 онд Арменийг эзлэн авчээ. 1386 онд Доголон Төмөрийн цэрэг анх удаа Арменид орж ирж байжээ. Үүний зэрэгцээ XIII-XIV зууны үед Арменид Арменийн язгууртнуудыг шинэ цэргийн нүүдэлчин монгол, түрэг, күрд язгууртнууд аажмаар нүүлгэн шилжүүлэх үйл явц өрнөв.
16-19-р зууны хооронд Зүүн Армени, Баруун Армениас бүрдсэн Арменийн уламжлалт эх нутгийг Османы болон Персийн эзэнт гүрэн ээлжлэн захирч байжээ.
Армени бол европ гаралтай үндэстэн юм. XIX зууны эхэнд Хаант Оросын мэдэлд орсон юм. 1918-1920 оны хооронд богино хугацаанд "Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс" нэрээр тусгаар тогтнож байгаад ЗХУ-д нэгтгэгдэж "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс" болсон.
1991 онд ЗХУ албан ёсоор бутрахад өнөөгийн тусгаар тогтнолоо олжээ.
Хүн амын 95% нь христианчууд. Улсын нийслэл - Ереван хот. Албан ёсны хэл- армени хэл. Хүн ам- 2017 оны байдлаар 2.986.100. (138-р).
Парламентын засаглалтай нэгдсэн улс. 1992 оны 3-р сарын 2-нд НҮБ-д элссэн.
Орон нутаг
засварлахНэгдмэл төрийн байгууламжтай Армени улсын нутаг дэвсгэр 10 аймаг (մարզ, «марз»), аймгаас гадуур 1 хот (Ереван) болж хуваагдана. Нэг аймагт дунджаар 2.8 мянган км² газар, 21 түмэн хүн ноогдож байна.[15] Задлан харвал аймгууд дотроо 915 баг (суурин, «хамаянк») болно.
Д/д | Нутгийн нэр | армени бичиг | Талбай, км² | Хүн ам |
---|---|---|---|---|
1 | Арагацотн | Արագածոտնի | 2755 | 141,800 |
2 | Арарат | Արարատի | 2003 | 279,200 |
3 | Армавир | Արմավիրի | 1241 | 284,500 |
4 | Вайоцзор | Վայոց Ձորի | 2406 | 55,800 |
5 | Гехаркуник | Գեղարքունիքի | 3655 | 241,600 |
6 | Котайк | Կոտայքի | 2100 | 280,900 |
7 | Лори | Լոռու | 3791 | 281,600 |
8 | Сюник | Սյունիքի | 4505 | 152,800 |
9 | Тавуш | Տավուշի | 3120 | 134,400 |
10 | Ширак | Շիրակի | 2679 | 281,500 |
11 | Ереван | Երևան | 227 | 1,119,000 |
Хот суурин
засварлахДэс дугаар | Хотын нэр | Хүн амын тоо [16] |
---|---|---|
1 | Ереван | 1,245,700 |
2 | Гюмри | 146,400 |
3 | Ванадзор | 104,800 |
4 | Вагаршапат | 57,300 |
5 | Раздан | 52,900 |
6 | Абовян | 46,000 |
7 | Капан | 45,500 |
8 | Армавир | 33,600 |
Мөнгөн тэмдэгт
засварлахАрменийн мөнгөний нэгж нь 100 луматай тэнцэх Драм юм. 1992 онд мөнгөн тэмдэгтээ «драм», «стак», «ибар», «даекан» гэсэн нэр өгхөөр яригдаж байгаад "Драм" нэр дээр тогтож 1993 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн гүйлгээнд гарсан байна. Драмыг гүйлгээнд оруулахаас өмнө ЗХУ-ын рублийг ашигладаг байсан бөгөөд дараа нь 1 драмыг 200 рублтэй тэнцэх ханшаар сольсон. Мөнгөний гүйлгээнд 10, 20, 50, 100, 200, 500 драмын мөнгөн тэмдэгт, мөн 1000, 5000, 10000, 20000, 50000, 1000 долларын дэвсгэртүүд байдаг. Орчин үеийн бүх мөнгөн дэвсгэртийг Английн «Thomas de la Rue» компанид хэвлүүлж байжээ. 1993-1995 оны мөнгөн дэвсгэртийн загварыг Германы "Giesecke & Devrient" компанид хэвлүүлжээ.
Гадаад харилцаа
засварлахМонгол-Арменийн харилцаа
засварлахАрмени улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад 1970-1989 онуудад монголоос оюутнууд суралцаж байсан.
Арменид 1988 оны 12 дугаар сард хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүдэн бий болсон хохирлыг нь нөхөхөд зориулан Монгол Улс тусламж болгон барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Москва дахь Элчин сайд Нямын Мишигдорж Ереванд очиход Ерөнхийлөгч Левон-тер Петросян хүлээн авч, Монголын Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлж, халуун дотно үг хэлж байжээ. Манай барилгачид байгалийн гамшигт нэрвэгдэн эвдэрч сүйдсэн Степанакерт хотод мөн ерөнхий боловсролын сургууль барьж байжээ. Н.Мишигдорж: "ЗХУ-тай хамт хангамжийн нэгдсэн тогтолцоо нурж материалын гачигдалд орж хэцүүдэж байгаа болов уу хэмээн бодож байсан боловч барилгачид маань сэтгэл өөдрөг, Арменид чинь айл болгон нь хангамжийн бааз-цэг л гэсэн үг, дутагдаж, гачигдаж байгаа юмаа бид айлуудаас нь худалдаж авдаг гэцгээж байв. Газар хөдлөлтийн дараа ЗХУ-ын өнцөг булан бүрээс, бусад олон орноос хүмүүс, барилгачид туслахаар ирцгээсэн боловч нөхцөл хүнд байна гээд тэд бүгд буцсан ч зөвхөн монгол барилгачид л үлдэж ажлаа үргэлжлүүлж байна. Эд чинь өөрсдийнхөө техник, мэргэжилтэн, материал, орон сууцтайгаа ирсэн, тэсвэртэй, ажилсаг хүмүүс харахгүй юу гээд эгнүүлж барьсан монгол гэрүүдийг зааж хотын иргэд бахархах, баяр талархлаа илэрхийлэхийг хослуулан ярьцгаах нь сэтгэлд өегхөн байв" гэж дурссан байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
1236 онд монголчууд Арменийг эзлэж байсан түүхтэй. 1386 онд Доголон Төмөрийн цэргүүд анх Арменид орж байсан.
Лавлах бичиг
засварлах- ↑ "Constitution of Armenia, Article 20". president.am. Архивласан огноо 3 December 2022. Татаж авсан: 18 January 2018.
- ↑ Asatryan, Garnik; Arakelova, Victoria (Yerevan 2002). The Ethnic Minorities in Armenia. Part of the OSCE. Archived copy at WebCite (16 April 2010).
- ↑ Ministry of Culture of Armenia "The ethnic minorities in Armenia. Brief information" (Memento 10. Аравдугаар сар 2017 цахим архивт) Архивлагдсан 10 Аравдугаар сар 2017 at the Wayback Machine. As per the most recent census in 2011. "National minority" Архивлагдсан 16 Хоёрдугаар сар 2017 at the Wayback Machine.
- ↑ "Constitution of Armenia - Library - The President of Armenia". president.am. Архивласан огноо 3 December 2022. Татаж авсан: 7 March 2020.
- ↑ "Armenia – History", Encyclopædia Britannia (Online ed.), <https://www.britannica.com/place/Armenia/History> (retrieved on 14 March 2022)
- ↑ de Laet, Sigfried J.; Herrmann, Joachim, eds. (1996). History of Humanity: From the seventh century B.C. to the seventh century A.D. (1st ed.). London: Routledge. p. 128. ISBN 978-92-3-102812-0.
The ruler of the part known as Greater Armenia, Artaxias (Artashes), the founder of a new dynasty, managed to unite the country...
- ↑ Encyclopedia Americana: Ankara to Azusa. Scholastic Library Publishing. 2005. p. 393. ISBN 9780717201389.
It was named for Artaxias, a general of Antiochus the Great, who founded the kingdom of Armenia about 190 B.C.
- ↑ "The World Fact Book – Armenia". Central Intelligence Agency. Татаж авсан: 17 July 2010.
- ↑ "Armenia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023" (англи хэлээр). Washington, D.C.: International Monetary Fund. 7 April 2023. Татаж авсан: 17 April 2023.
- ↑ "GINI index (World Bank estimate) - Armenia". World Bank. Архивласан огноо 21 Арваннэгдүгээр сар 2018. Татаж авсан: 17 Зургаадугаар сар 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Armenia may be considered to be in Asia and/or Europe. The UN classification of world regions places Armenia in Western Asia; the CIA World Factbook "Armenia". The World Factbook. CIA. Эх хувилбараас архивласан: 10 Аравдугаар сар 2010. Татаж авсан: 2 September 2010.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) "Armenia". National Geographic. and "Armenia". Encyclopædia Britannica. also place Armenia in Asia. Conversely, some sources place Armenia in Europe such as Oxford Reference Online "Homepage". Oxford Reference Online. Татаж авсан: 2 September 2010. and "Europe". Worldatlas. Архивласан огноо 15 Наймдугаар сар 2010. Татаж авсан: 2 September 2010.{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help)Загвар:Verify credibility - ↑ "TravelClub :: Природа и климат Армении, география, горы, долины, ущелья, реки и озера". Эх хувилбараас архивласан: 2010-04-05. Татаж авсан: 2012-06-18.
- ↑ Национальная Статистическая Служба Республики Армения The World Factbook. Central Intelligence Agency (CIA). Retrieved 2012-12-14
- ↑ World Gazetteer online