Ереван
Ереван (арм. Երևան) хот Араратын хөндийн зах, Арменийн тэгш өндөрлөгийн төв хэсэгт Храздан голыг бараадан д.т.д. 990-1390 м өндөрт оршдог. Хот Храздан голын хоёр эрэгт гаран өргөжсөн. Нэр зүйлчлэлийн хувьд улсынхаа аймаг (марз)-тай эрх тэнцүү ганц хот нь юм.
Ереван | |||
---|---|---|---|
хот | |||
Арарат уулыг багтаасан Ереваны алсын бараа | |||
|
|||
Эзэн улс | ![]() |
||
Дотроо | 12 дүүрэгтэй | ||
Газар нутаг | 227 км² | ||
Газрын байц | д.т.д. 989 м | ||
Хүн ам (2011) | 1,121,900 хүн | ||
– Бөөгнөрөлд | 1,230,000 хүн | ||
НТӨ 782 онд | суурин үүссэн | ||
1918 оноос | Армени улс, орны нийслэл | ||
Утасны дуг. | (+374) 10 | ||
Цахим хуудас | yerevan.am | ||
МЭӨ VIII зуунд I Аргишти ван «Эрэбүни» хэмээх цайзыг энд босгуулжээ. Он цагийн явцад «Эрэвани», «Эрэван» гэж хувирсаар орчин үед «Ереван» (армениар Երևան [jɛɾɛˈvɑn]) нэртэй болж тогтсон. 1827 оноос эзлэн авсан хаант Оросын үед хошуу, дараа нь аймгийн хэмжээний хот байсан бол XX зуунд Армени орны түүхэн 13-р нийслэл, засаг захиргаа, аж үйлдвэрийн гол хот болон өндийжээ. 1918-1920 онд Анхдугаар БНАрмУ-ын, 1920-1991 онд ЗСБНАрмУ-ын нийслэл гэж хэлэгдэж байлаа. Шинэ цаг буюу 1991 оноос эхлээд тусгаар тогтносон бүрэн эрхт Бүгд Найрамдах Армени Улс (БНАрмУ)-ын нийслэл гэж дуудах болсон. XXI зуун гарахад өмнөх үед байгаагүй чөлөөт зах зээл, худалдаа, унд зоогийн газар зэрэг шинэ үеийн үйлчилгээ дэлгэрсэн хот болон хувьсч байгаа.
XX зууны эхэнд Ереван 29 мянган хүнтэй байхад 49% нь азербайжан, 48% нь армени үндэстэн байсан тооцоо бий. Одоо харин арменичууд (99%) дагначихсан. 2011 оны байдлаар улсын хүн амын 34%-тай тэнцэх 1 сая 122 мянган хүн энд оршин сууж байна.
Газар зүйЗасварлах
Цаг уурЗасварлах
Ереван | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Ереван
|