Севан нуур
Севан (армени: Սևանա լիճ, дуудлага: Sevana lich) — Армени улсын болон Кавказ нутгийн хамгийн том, цэнгэг нуур.[1]
Севан нуур
Սևանա լիճ Севана лич | |
Орон | Армени |
---|---|
Нутаг | Гехаркуник аймаг |
Талбай | 1243 км² |
Гүн | 26.8 м |
Их гүн | 79,7 м |
Эзэлхүүн | 33.2 км³ |
Д.т.д. өндөр | 1896 м |
Юуны адаг | 28 гол горхи |
Юуны эх | Храздан гол |
Юуны адаг | 28 гол горхи |
Арал | хуучин Севан арал (одоо Севан хойг) |
Суурин газар | 1. Севан хот 2. Шоржа суурин |
Севан нуур Армени улсын төв хэсэг, Гехаркуник аймгийн нутагт далайн түвшнээс дээш 1896 метр өндөрт 1243 км² (Армени орны 5%) газар тогтжээ. Эрэг нь 260 км урт, гүнзгий хэсэгтээ 79.7 м гүн. 28 гол горхи цутгаж, ганц Храздан гол эх авдаг.
Урьдын түүхэнд армени хэлээр "Гехаркуни", "Гехама цов" (Гехамын тэнгис), грекээр "Лихнитис", азербайжанаар "Гокча" (Хөх усан) гэх мэтээр дуудагдаж байсан. Өнөөгийн нэр "хар Ван" (Ван гэдэг нь арменийн түүхэнд холбогдолтой Туркийн нуур) гэсэн утгатай.
Сүүлийн хэдэн арван жил Севан нуурын ус эрс багасч байгаа.
-
Севан арал дээр IX зуунд баригдсан "Севаннаванк" сүм
-
Севан хотын эрэг
-
Аялал жуулчлалын эрэг
-
Зүүн эрэг
-
Севаннаванк сүмээс
Викимедиа дуу дүрсний сан: Севан нуур |
Лавлах бичиг
засварлах- ↑ "Lake Sevan: Experience and Lessons Learned Brief" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-03-14. Татаж авсан: 2013-10-10.