2008 оны Улсын Их Хурлын сонгууль
2008-аас 2012 оны Улсын Их Хурал нь 76 гишүүнээс бүрдэнэ. 63 гишүүн 2008 оны 8 сарын 28-нд анхдугаар чуулганы үеэр тангараг өргөсөн[1] бөгөөд анхдугаар чуулганаар эсэргүүцэн тангараг өргөөгүй Ардчилсан Намын дарга асан Цахиагийн Элбэгдорж 9 сарын 11-нд,[2] маргаантай гэгдсэн Дорнод аймгийн 7-р тойрогт сонгогдсон гишүүд 9 сарын 16-нд[3], Баянгол дүүргийн 25-р тойргоос сонгогдсон 3 гишүүн 2009 оны 1 сарын 15-нд[4] тус тус тангараг өргөсөн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 6-р сарын 18-нд албан тушаалдаа орж тангаргаа өргөсөн бөгөөд ингэснээр түүний сонгогдсон Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт нэг суудал хоосон болсон. Маргаантай гэгдсэн 25-р тойргоос сонгогдсон С.Эрдэнэ 2009 оны 10 сарын 9-ний өдөр тангаргаа өргөсөн[5]. Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдсон Даш.Зоригт 2009 оны 10 сарын 22-ны өдөр тангараг өргөснөөр[6] тус Улсын Их Хурал бүрэн бүрэлдэхүүнтэй болсон. 2012 оны 7 сарын 9-нд дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, тэдний бүрэн эрх дуусгавар болжээ.
| ||||||||||||||||||||||||||||||||||||
39 суудал олонх болохын тулд хэрэгтэй | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ирц | 74.3 (▼ 7.52 хувь) | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Үр дүн
засварлах7 сарын 14-нд нийтлэгдсэн дүнгээр МАХН 39-өөс доошгүй суудал, АН 25-аас доошгүй суудал авсан, Иргэний Зориг нэгээс доошгүй суудал авч, гурван суудал бие даан нэр дэвшигчид авсан байна. Гэвч гурван тойргийн (Хэнтий, Дорнод, болон Баянгол) санал хураалт хойшлогдсон юм.[7][8] 8 сарын 20-нд Хэнтий аймгийн эцсийн дүн албан ёсоор гарч, МАХН-ын суудлын тоог 42-оос доошгүй болгож нэмэгдүүлсэн.[9] 2004 оны сонгуулийн 82 хувийн ирцтэй харьцуулвал хамаагүй 74.3 хувийн бага ирцтэй байсан.[10]
Нам | Санал | % | Суудал | +/– | |
---|---|---|---|---|---|
Монгол Ардын Хувьсгалт Нам | 914,037 | 52.68 | 45 | +8 | |
Ардчилсан Нам | 701,641 | 40.44 | 28 | – | |
Иргэний Зориг Нам | 34,319 | 1.98 | 1 | – | |
Ногоон | 24,806 | 1.43 | 1 | New | |
Бие даагч | 60,320 | 3.48 | 1 | –2 | |
Нийт | 1,735,123 | 100.00 | 76 | 0 | |
Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 1,534,074 | – | |||
Эх сурвалж: IPU |
Тойргууд
засварлах 1 - Архангай 2 - Баян-Өлгий 3 - Баянхонгор 4 - Булган 5 - Говь-Алтай 6 - Дорноговь, Говьсүмбэр | 7 - Дорнод 8 - Дундговь 9 - Завхан 10 - Өвөрхангай 11 - Өмнөговь 12 - Сүхбаатар | 13 - Сэлэнгэ 14 - Төв аймаг 15 - Увс 16 - Ховд 17 - Хөвсгөл 18 - Хэнтий | 19 - Дархан-Уул 20 - Орхон 21 - УБ - Хан-Уул, Багануур, Багахангай 22 - УБ - Баянзүрх, Налайх 23 - УБ - Сүхбаатар 24 - УБ - Чингэлтэй | 25 - УБ - Баянгол 26 - УБ - Сонгинохайрхан |
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ "УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨВ". www.ambassademongolie.fr. 2008-08-28. Татаж авсан: 2008-09-22.
- ↑ "Ц.Элбэгдорж тангаргаа өргөлөө". Улстөр.мн (Google Cache). Татаж авсан: 2008-09-22.
- ↑ "Дорнод аймгаас сонгогдсон нэр дэвшигчид тангарагаа өргөлөө". Gogo.mn. 2008 оны 9-р сарын 16. Татаж авсан: 2008-09-22.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ "УИХ 75 гишүүнтэй боллоо". news.mn. 2009 оны 1-р сарын 15. Татаж авсан: 2009-01-15.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help)[permanent dead link] - ↑ "С.Эрдэнэ их үдэд тангараг өргөв". news.mn. 2009-10-09. Archived from the original on 2009-10-12. Татаж авсан: 10 сарын 9.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Д.Зоригт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн болов". news.mn. 2009-10-22. Татаж авсан: 10 сарын 22.
{{cite news}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)[permanent dead link] - ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs nameddailynews.mn
- ↑ Two parties win most seats in Mongolian parliamentary election – People's Daily Online
- ↑ www.mongolei.de: Aktuelle Nachrichten aus der Mongolei / 25. bis 31. August 2008 (in German)
- ↑ Parliamentary elections successfully completed (Memento 22. Долоодугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 2011-07-22 at the Wayback Machine (in Mongolian). olloo.mn.