Баянгол нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нэг.

Баянгол дүүрэг
ᠪᠠᠶᠠᠨᠭᠣᠣᠯᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Баянгол дүүрэг
Баянгол дүүрэг
Баянгол дүүрэг далбаа
Баянгол дүүрэг сүлд
Солбицол: 47°55′N 106°55′E / 47.917°N 106.917°E / 47.917; 106.917Солбицол: 47°55′N 106°55′E / 47.917°N 106.917°E / 47.917; 106.917
Улс Монгол
Нийслэл Улаанбаатар
Октябрийн район1965 он
Баянгол дүүрэг1992 он
Хороо33
Засаг захиргаа
  Засаг даргаӨ. Сумъяабаатар
Газар нутаг
  Нийт29.5 км2 (11.4 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 246,886
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтwww.bgd.mn

Баянгол дүүрэгт 2013 оны эхний байдлаар 49683 өрхийн 192615 хүн амьдарч байгаа бөгөөд 1 км2 нутаг дэвсгэрт 6596 хүн ноогдож байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 25 хороотой. 2949 га нутаг дэвсгэртэй.

Дүүргийн нийт өрхийн 76.2 хувь буюу 37873 өрх орон сууцны хороололд, 23.8 хувь буюу 11810 өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдардаг нийт өрхийн 50.4 хувь буюу 5951 нь монгол гэрт амьдарч байна.

Баянгол дүүрэгт улс, орон нутгийн чанартай 30 орчим эрүүл мэндийн байгууллагад нийт 3300 гаруй их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж байна.

Мөн Ерөнхий боловсролын 42 сургуульд 30502 хүүхэд сурдаг ажээ.Үүнээс 16 нь төрийн өмчийн, 25 нь хувийн хэвшлийн сургууль байна. Мөн 58 цэцэрлэгт 12704 хүүхэд сурдаг. Үүнээс 28 нь хувийн хэвшлийн, 30 нь төрийн өмчийн цэцэрлэг байна.

Тус дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 12000 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн радио телевиз, хэвлэл мэдээллийн томоохон газрууд бий.

Ажилгүйдэл, ядуурал

засварлах

2018 оны байдлаар дүүрэгт бүртгэлтэй ажилгүй 666 иргэн байгаа ба тэдний 56,4[1] хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.[2]

Хороодын олон нийтэд танил болсон газрууд

засварлах
Хороо Олон нийтэд танил газар
1-р хороо УБ төмөр зам, БГД-ийн цагдаагийн хэсэг
2-р хороо 25-р эмийн сан, ТБД андууд
3-р хороо Барс захын ойр орчим, Төмөр замын удирдах газар
4-р хороо Ханбүргэдэй, Hermes, Эргэн дурсахуй, 38-р сургууль
5-р хороо 10-р хороололын баруун хойд хэсэг
6-р хороо 10-р хороололын зүүн хойд хэсэг, UB palace
7-р хороо 4-р хороолол, Гэмтлийн эмнэлэг, Хорооллын эцэс
8-р хороо Баянгол их дэлгүүр, 93-р сургууль
9-р хороо СОТ-ын ногоон
10-р хороо 13-р сургуулийн замын хойд тал
11-р хороо МҮОНТ-ийн ойролцоо
12-р хороо 6-р бичил хороолол
13-р хороо 3-р хороолол, Өргөө кино театр, Хорооллын эцэс
14-р хороо 3-р хороолол, Номин супермаркет, Ачлал ИД
15-р хороо 3-р хороолол, Ахуйн үйлчилгээ, 28-р сургууль
16-р хороо Гандан
17-р хороо Модны 2
18-р хороо 4-р хороолол, Түн Дэ Мүн
19-р хороо 4-р хороолол, Paradox-с урагш
20-р хороо 5 шар
21-р хороо Гэмтэлийн эмнэлэгийн хойд хэсэг Гэмтэл согог үндэсний төв
22-р хороо 141-р цэцэрлэг
23-р хороо 6-р бичил хороололын хойно 27-р хороо Төмөр замын эмнэлэгийн хажууд
  1. http://www.bgd.mn/1taniltsuulga.php
  2. Дүүргийн танилцуулга, [1]