Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ХБДАШТ) (Англи: FIFA World Cup) нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг хөлбөмбөгийн эрэгтэй насанд хүрэгчдийн дэлхийн аварга баг шалгаруулах цомын тэмцээн юм. 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч, дөрвөн жил тутамд зохиогдсоор ирсэн. Герман Аргентиныг ялж одоо цагийн аваргаар тодорсон.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн | |
Бүтэн нэр | FIFA World Cup |
Товчлол | WM |
Холбоо | ФИФА |
Анхны тоглолт | 1930 |
Баг | 32 (Endrunde, seit 1998) |
Тэмцээний горим | Тойргийн систем (1 группэд 4-н баг бүхий 8-н групп) Хасагдах систем (шөвгийн наймаас) |
Цолоо хамгаалагч | Франц (2 дахь удаа) |
Хамгийн олон түрүүлсэн | Бразил (5 удаа) |
Хамгийн олон оролцогч | Герман (25 тоглолт) |
Мэргэн бууч | Герман (16 гоол) |
Цахим хуудас | www.fifa.com |
Өнөөгийн журмаар сарын турш зохион байгуулагч оронд 32 баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид дэлхий даяар шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оныхыг 715.1 сая орчим хүн үзжээ. [1]
19 тэмцээн болсноос найман баг аварга болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2006 онд Герман улсад болсон тэмцээнээр Итали улс шигшээд Франц улсыг ялж 4 дэх түрүүгээ авчээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохиогдож, Испанийн баг Нидерландын багийг ялж анхны түрүүгээ авсан түүхэн үйл явдал тохиосон билээ. Дараагийн тэмцээн 2014 онд Бразил улсад зохион байгуулагдана.
Тэмцээнүүд
засварлахТэмцээнүүдийн хураангуй
засварлах- Түлхүүр
- нэм. — нэмэлт цагийн дараа
- торг. — торгуулийн цохилт
Улсуудын амжилт
засварлахШигшээ | Аварга болсон тоо | Хоёрдугаар байр |
---|---|---|
Бразил | 5 (1958, 1962, 1970, 1994, 2002) | 2 (1950*, 1998) |
Герман^ | 4 (1954, 1974*, 1990, 2014) | 4 (1966, 1982, 1986, 2002) |
Итали | 4 (1934*, 1938, 1982, 2006) | 2 (1970, 1994) |
Аргентин | 2 (1978*, 1986) | 3 (1930, 1990, 2014) |
Франц | 2 (1998*, 2018) | 1 (2006) |
Уругвай | 2 (1930, 1950) | – |
Англи | 1 (1966*) | – |
Испани | 1 (2010) | – |
Нидерланд | – | 3 (1974, 1978, 2010) |
Унгар | – | 2 (1938, 1954) |
Чехословак# | – | 2 (1934, 1962) |
Швед | – | 1 (1958*) |
Хорват | – | 1 (2018) |
- * = зохион байгуулагч орон
- ^ = 1954, 1990 онуудад Баруун Герман улс түрүүлснийг оруулан тооцсон
- # = 2 буюу хэд хэдэн орон болж бутарсан
Эшлэл
засварлах- ↑ 2006 FIFA World Cup broadcast wider, longer and farther than ever before, FIFA.com. Retrieved on September 16, 2008.
- ↑ 1930 FIFA World Cup, FIFA.com. Retrieved on 5 March 2009.
- ↑ 1950 FIFA World Cup, FIFA.com. Retrieved on 5 March 2009.
- ↑ FIFA World Cup Finals since 1930 (PDF), FIFA.com. Retrieved on 5 March 2009.