2018 оны хөлбөмбөгийн ДАШТ
2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (оросоор Чемпионат мира по футболу 2018, англиар 2018 FIFA World Cup) нь 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээн юм. Одоогоор Орос улсад 6-р сарын 14-нээс эхлэн явагдаж байгаа бөгөөд 2018 оны 7-р сарын 15-нд сүүлийн тоглолтоо хийснээр 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусах болно. Зүүн Европт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн анхны дэлхийн аваргын тэмцээн Европ тивд зохиогдсон 11 дахь удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн. Европ болон ази тивийн бүс нутгийг хамран зохиогдож буй анхны спортын тэмцээн юм.
2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн | |
---|---|
2018 FIFA World Cup Russia | |
Улсуудын тоо | 32 (211 мэдүүлгээс) |
Түрүүлсэн | Франц (2 удаагийн аварга) |
Зохиогдсон газар | Орос |
Нээлтийн тоглолт | 6-р сарын 14 (Москва) |
Сүүлчийн тоглолт | 7-р сарын 15 (Москва) |
Нийт тоглолт | 64 |
Гоол | 169 (⌀: 2.64 тоглолт бүрд) |
Үзэгчид | 3,031,768 (⌀: 47,371 тоглолт бүрд) |
Мэргэн бууч | Англи (6 гоол) |
Шилдэг тоглогч | Хорват |
Шилдэг хаалгач | Бельги |
Шар хуудас | 219 (⌀: 3.42 тоглолт тутамд) |
Шар-улаан хуудас | 2 (⌀: 0.03 тоглолт тутамд) |
Улаан хуудас | 2 (⌀: 0.03 тоглолт тутамд) |
Торгуулийн цохилт | 29 (⌀: 0.45 тоглолт тутамд) |
14.2 тэрбум долларын өртөгтэйгээр зохиогдож буй уг тэмцээн нь дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм. 2018 оны уг дэлхийн аврагын хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Баруун Өмнөд Ази тивийн төлөөлөл Катар улсад зохион байгуулагдана.
Тэмцээний тов
засварлах2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах тендерийн журам 2009 оны 1-р сард эхэлсэн бөгөөд үндэсний хороо 2009 оны 2-р сарын 2 хүртэл улс орнуудын сонирхлыг бүртгэж байжээ. Есөн улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө саналаа ирүүлж Мексик, Индонез 2010 оны 2-р сард ФИФА-н зохион байгуулах эрхээс татгалзсан. Зохион байгуулах эрх авах шалгаруулалтын явцад UEFA-ийн бус гурван улс (Австрали, Япон, АНУ)-ыг 2018 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээс хасаж, UEFA (Европын холбоо)-ын улс орнуудыг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээс хассан. Иймээс 2018 оны ДАШТ зохион байгуулах эрх авахаар европын 4 улс өрсөлдөж (Англи, Орос, Нидерланд / Бельги, Португал / Испани) 2010 оны 12-р сарын 2-нд Цюрихт болсон 22 гишүүнтэй ФИФА-гийн Гүйцэтгэх Хорооны сонгуульт хурлаар Орос улс зохион байгуулах эрхээ авсан юм.
Тоглолт зохиогдох хотууд
засварлахЕкатеринбург | Калининград | Казань | Доод Новгород | |
---|---|---|---|---|
Төв цэнгэлдэх хүрээлэн | Калининградын цэнгэлдэх хүрээлэн | Ак Барс Арена | Доод Новгород цэнгэлдэх хүрээлэн | |
Багтаамж: 35.696 (сайжруулсан) |
Багтаамж: 35.212 (шинээр барьсан) |
Багтаамж: 45.105 (шинээр барьсан) |
Багтаамж: 44.899 (шинээр барьсан) | |
Москва | Тэмцээн зохиогдох хотуудын байрлал |
Москва | ||
Лужники олимпын цэнгэлдэх хүрээлэн | Спартак цэнгэлдэх хүрээлэн | |||
Багтаамж: 81.000 (сайжруулсан) |
Багтаамж: 45.360 (шинээр барьсан) | |||
Донын Ростов | Самара | |||
Ростов Арена | Солидарность Арена | |||
Багтаамж: 45.000 (шинээр барьсан) |
Багтаамж: 44.918 (шинээр барьсан) | |||
Саранск | Сочи | Санкт-Петербург | Волгоград | |
Мордова Арена | Сочийн олимпын цэнгэлдэх хүрээлэн | Газпром Арена | Волгоград Арена | |
Багтаамж: 45.015 (шинээр барьсан) |
Багтаамж: 48.000 (сайжруулсан) |
Багтаамж: 67.000 (шинээр барьсан) |
Багтаамж: 45.568 (шинээр барьсан) | |