Бангладеш (бен. বাংলাদেশ «бенгал орон»), албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс нь Өмнөд Азийн улс юм. Урдуураа Бенгалын булантай нийлж, эргэн тойрондоо Энэтхэг, зүүн урд талдаа багахан зурвасаар Мьянмар улстай тус тус хил залгадаг. Бангладеш улс (Зүүн Бенгал) нь Энэтхэг улсын Баруун Бенгал мужтай нийлж, Бенгалын бүс нутаг хэмээгдэнэ.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠪᠠᠩᠯᠠᠳ᠋ᠧᠱ
ᠠᠷᠠᠳ
ᠤᠯᠤᠰ
  • গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ (Бенгал)
  • Гонопожатонти Банладеш
Төрийн дуулал: "Amar Sonar Bangla" (Бенгал)
"Миний алтан Бенгал"
Марш: "Notuner Gaan"
"Залуучуудын Дуу"[1]
Үндэсний уриа: "Joy Bangla"
"Бенгалд Ялалт"[2][3]
  • Бангладешийн Засгийн Газрын Тамга
Нийслэл
ба томоохон хот
Дакка
23°45′50″N 90°23′20″E / 23.76389°N 90.38889°E / 23.76389; 90.38889
Албан ёсны хэл
ба үндэсний хэл
Бенгал хэл[4]
Угсаатны бүлгүүд
(2022[5])
Шашин
Ард түмний нэршилБангладешчууд
Төр засагНэгдмэл давамгайлсан намтай парламентын бүгд найрамдах улс
Абдул Хамид
Шейх Хасина
Ширин Шармин Чаудхури
Хасан Фоез Сиддик
Хууль тогтоох байгууллагаЖатио Шонгшод
Түүх
3 сарын 26, 1971
12 сарын 16, 1971
12 сарын 16, 1972
Газар нутаг
• Нийт
148,460 [7] км2 (92[7])
• Усны эзлэх талбай (%)
6.4
• Газрын талбай
130,170 км2[7]
• Усны талбай
18,290 км2[7]
Хүн ам
• 2022 тооллого
165,158,616[8] (8)
• Нягтаршил
1,106/км2 (7)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$1.36 их наяд (25)
• Нэг хүнд ноогдох
$7,985 [9] (129)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$461 тэрбум [9] (35)
• Нэг хүнд ноогдох
$2,734 [9] (140)
ОТББИ (2021)  32.4[10]
дундаж
ХХИ (2021) 0.661[11]
дундаж · 129 дэх
Мөнгөний нэгжТака () (BDT)
Цагийн бүсUTC+6 (БСЦ)
Огнооны форматөө-сс-жжжж (МЭ)
Жолооны талзүүн гарын
Утасны томьёо+880
Домэйн нэр.bd
.বাংলা

1947 онд Бенгал, Энэтхэг салж шинээр байгуулагдсан Пакистан улсын зүүн хэсэг болох үед өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Харин энэ нь баруун хэсгээс нь Энэтхэгээр 1,600 км газраар тусгаарлагдаж байв. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн болж, 1971 онд тусгаарлажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь хоолны хомсдол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд олноор тохиолдох болов. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээснээр харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дагалдаж байна.

Бангладеш нь дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч өндөр. Газар зүйн хувьд Ганга мөрний бэлчирийн хоёр талд орших бөгөөд жил болгон улирлын борооны үер, хар салхи тохиолдоно. Засаглалын хэлбэр нь парламентийн засаглалтай ардчилал боловч 2007 оны 1 сарын 11-нээс онцгой байдал зарлан ард түмний засаглалыг түр зогсоосон байгаа. Бангладеш нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Байгууллага (South Asian Association for Regional Cooperation), Бенгалын Буланд Бүх Секторын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Дээшлүүлэх Санаачлага (Bay of Bengal Initiative for MultiSectoral Technical and Economic Cooperation), Исламын шашинт улсуудын байгууллага (Organization of the Islamic Conference), Хөгжиж буй 8 орон (Developing 8, D8) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Дэлхийн Банкны 2005 оны 7 сарын судалгаагаар Бангладеш улс нь бичиг үсэгт тайлагдах байдал, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргажээ.

 
IV зуунд баригдсан буддын Сомапура сүм
 
Султант үеийн «Жаран бөмбөгөр оройт сүм»

Эрт дээр үе

засварлах

Эртний Бенгал газарт Ванга, Саматата, Харикелын гэх мэт төр улс оршин байв. МЭӨ II зуунд Ашока хааны Маурья гүрний мэдэлд байсан. III-VI зууны Гуптын улс задарсны дараа Шашанка гэгч Гауда (590–626) улсыг үндэслэсэн нь Бенгал нутагт төвлөсөн анхны төр улс байсан. Хэсэг уймарсны дараа Пала улс (750–1174) тогтож буддын шашныг дагаж байлаа. Түүнийг хинду шашинт Сена улс (1070–1230) залгаж авсан. 1206 онд Делийн султант улсыг үндэслэсэн түрэг угсааны хилжи аймгийн Бахтияр, хожим түүний үр хойч Сена улсыг мөхөөж Бенгалд эзэн суув. Энэ цаг, түүнээс урьд гэвэл XII зуунаас ислам шашны суф урсгал Бенгалд дэлгэрчээ. XIV зуунаас Бенгалын султант улс (1352–1576) хүчирхэг оршин байгаад Их Могол Улсын үе ирэхэд мөхөв. Могол гүрний доор Бенгал мужийн эрхтэй болж, Дакка шинээр үүсч төв нь болсон.

Европын худалдаачид Ганга мөрний адаг Бенгалыг баян чинээлэг гэж санаархаж байв. Анх Португалын худалдаачид Читтагонгт ирж суугаад 1577 онд Акбар хаанаас зөвшөөрөл аван байнгын суурин үүсгэжээ. Европынхон байр сууриа бэхжүүлсээр Палаши гэдэг газар 1757 онд шийдвэрлэх ялалт байгуулснаар Бенгал нутаг Британийн Дорно Энэтхэгт хамаарчээ.[12] 1857 оны их бослого нэг жил үргэлжлээд дарагдсан. Бослогын дараа Британийн хаан Энэтхэгийг (тухайн үеийн Бенгал бас орно) шууд өөрийн мэдэлд авч чангалаад урлаг соёлын хүчтэй нөлөө үзүүлэв. Рам Мохан Рой (1775–1833) гэгээнээс эхлээд Рабиндранат Таагүр (1861–1941) яруу найрагчаар дуустал олон сэхээтэн төрснийг Бенгалын сэргэн мандалт гэдэг.

Орчин үе

засварлах

1905 онд Бенгалыг хоёр хуваав. 1911 онд буцаад нэгдэв. Британиас 1947 онд тусгаар тогтноход урьдын адил хуваагдлаа. Хинду шашин давамгайлдаг баруун хэсэг нь Энэтхэгт нийлж, ислам шүтлэгтэй Дорно Бенгал нь Пакистанд нийлж 1956 оноос Дорно Пакистан гэгджээ. Эхний жилээс л ялгаа мэдрэгдсэн. Эдийн засаг, хүн амын тоогоор дорнод илүү жин дарж, улс төрийн эрх, цэрэг зэвсгээр өрнөд ноёлж байв. 1952 онд Даккын оюутнууд урду хэлээр хөтөлж буй албан хэргийг бенгал хэлээр хөтлөхийг шаардан жагсч байсан. 1949 онд байгуулагдсан «Авами лиг» (Ардын холбоо) нам одоо ч улс төрийн гол хүчин байсаар байгаа. 1966 онд намын тэргүүн Мужибур Рахман зургаан заалтат шаардлагынхаа гайгаар шоронд хоригдсон ч олны тэмцлээр 1969 онд суллагдаад хожим Бангладешийн анхны ерөнхийлөгч болжээ. Дорно Пакистанд Пакистаны арми орсон 1971 оны III сарын 26-ны орой Бангладеш тусгаар тогтнолоо зарлан дайтав. Үхэж үрэгдсэн ч тоймгүй.[13] Өвөл нь Бангладеш-Энэтхэгийн холбоот цэрэг нийслэлийг эргүүлэн авч XII сарын 16-нд ᠌Пакистан бууж өгчээ.

Тусгаар тогтносон Бангладеш 1975–1990 оны хооронд цэргийн эрхтний гарт байв. Бие биенийгээ авч чулуудсаар 1982 оны Хуссейн Мохаммад Эршадын үед овоо тогтож 1990 оны коммунизмын уналтын нөлөөгөөр ардчилсан зам руу орсон. 1991 онд Халеда Зиа ерөнхий сайд болжээ. Түүнтэй ээлж халаа солилцсон бас нэгэн эмэгтэй бол нөгөө анхны ерөнхийлөгчийн охин Шейх Хасина юм.

Өнөөдөр Бангладеш нэгдмэл төрийн байгууламж, парламентийн эрх давуу бүгд найрамдах засаг бүхий төрийн хэлбэр, ардчилсан дэглэмтэй улс юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч боловч ерөнхий сайд хамаг ажлыг нугалдаг. 5 жил тутам сонгодог нэг танхимийн 350 суудал (50 эмэгтэй байх)-тай «Жатио Шонгшод» (Үндэсний Хурал) гэдэг улсын хуралтай.

Орон нутаг

засварлах

Бангладешийн нутаг дэвсгэр 7 «бипхага» (муж), дотроо 64 «зила» (тойрог), 483 «упазила» (дэд тойрог)-д хуваагддаг.[14]

 
Долоон муж
Д/д Муж Төв хот Талбай,
км²
Хүн ам,
(2011) хүн
1 Барисал Барисал 11,394 8,147,000
2 Дакка Дакка 30,772 46,729,000
3 Кхулна Кхулна 22,181 15,563,000
4 Ражшахи Ражшахи 18,195 18,329,000
5 Рангпур Рангпур 16,316 15,665,000
6 Силхет Силхет 12,718 9,807,000
7 Читтагонг Читтагонг 32,696 28,079,000
Бүгд 144,272 142,319,000

Нийгэм соёл

засварлах

Хүн ам зүй

засварлах
Түүхэн хүн ам
ОнХүн ам±%
1971 67.8—    
1980 80.6+18.9%
1990 105.3+30.6%
2000 129.6+23.1%
2011 142.3+9.8%
 
Нас хүйсний бүтэц

Бангладеш улсад 2011 онд 142,316,000 хүн байна гэж тоологдсон. Үүнээс олон буюу 150-170 сая хүн байгаа гэж үзэх нь ч бий. Хүн амын олноор дэлхийд 8-рт, хүн амын нягтшилаар 11-д зогсдог. Бага газартай орнуудыг үл тооцвол нэгдүгээр байр эзлэхээр шигүү суудаг гэж ойлгож болно. 1960-1970-аад онд Бангладешийнхан 65 саяаас 110 сая хүрч огцом олширсон. Ингээд 1980-аад оноос төрөлтийг хязгаарласнаар арай саарсан. Гэвч хүн амын өндөр өсөлттэй (жилд 1.59%) хэвээр байна. Хүн ам харьцангуй залуу, 15 хүртэлх насны хүүхэд 34 хувийг бүрдүүлдэг. Хүн амын 98% нь бенгал үндэстэн. Түүнээс тэдний төрөлх энэтхэг-ари салбарын бенгал хэл (бангла [банла]) улсын албанд хэрэглэгдэнэ. Нэгэн зүйлийн үет үсэг болох бенгал үсгээр бичдэг. Уламжлалт хэрэглээтэй учраас англи хэлийг бусад харь хэлнээс илүү сайн мэднэ. Шашин шүтлэгээр үзвэл бүх ард түмний 90.4% ислам, 8.2% хинду шашны шүтлэгтэй. Ислам шашинтан (хотон) нь үндсэндээ суннит дэгийг дагадаг. 1972 оны үндсэн хуульдаа төр шашин хоорондоо хамаагүйг цаазлан тогтоожээ.

Хот суурин

засварлах
   
                Дакка                                     Читтагонг

Бангладешийн хүн амын 27% хот газар суудаг. 30 мянгаас олон хүнтэй 200 гаруй хот байгаа. Томоохон нь:[16]

Хүний хөгжил

засварлах
   
Хөдөөний сурагчдын хичээл — Эрүүл мэндийн судалгаа

Бангладешт бичиг үсэг тайлагдалтын хувь бага байна. Эрэгтэйд 61.3%, эмэгтэйд 52.2%.[17] Бага, дунд, ахлах сургууль, зарим хувийн дунд сургуулийг төрөөс санхүүжүүлдэг. Ерөнхий мэдлэгт 12 жил боловсорно.[18] Их дээд сургууль гурван янзаар санхүүжнэ. Улсын сургууль (төр санхүүжүүлнэ), хувийн сургууль (хувийн хэвшлийн), олон улсын (олон улсын байгууллага, сангаас). Улсын өмчит их дээд сургууль 34, хувийн 64, олон улсын 2 сургууль одоо байгаа. Хамгийн том нь Бангладеш улсын их сургууль (1992 онд байгуулагдсан) бол хамгийн нэртэй нь Даккын их сургууль (1921 оноос) юм.

Бангладешт эрүүл мэндийн байдал муу, эмнэлгийн хангамж тэр бүр хүрэлцдэггүй. 10,000 хүний дунд эмнэлгийн 4 ор ноогдоно.[19] Хүн амын 26% хоол тэжээл, хүүхдийн 46% жингийн дутагдалтай. Хүнсний хангамж хүрэлцдэггүйгээс өлсгөлөн, өлөн зэлмүүн байдал хавтгай. ДНБ-ийн 3.35% эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа.

Урлаг соёл

засварлах
 
Бангладешийн «биряни»

Бенгал нутгаас Кази Назрул Ислам, Рабиндранат Таагүр, Сарат Чандра гээд зохиолч, яруу найрагч олон төрсөн. Бенгал яруу найргийн эх нь VIII зууны Чарьяпада байж магадгүй. Бенгал аман зохиолын сан арвин баян. Бангладешийн нийслэл Даккад 1956 оноос кино хийж эхэлсэн. Далливүүд гэх энэ газраас жилд 80-100 орчим кино төрж байна.[20] Гэхдээ телевизээр ихэвчлэн Энэтхэгийн кино гардаг. Гамбхира, бхатиала гэх мэт энэ нутгийн дуулах өвөрмөц хэв маяг, урсгал гэж бий. Эктара (нэг чавхдаст) гэдэг хөгжмийн зэмсэг байна.

Хоолондоо цагаан будаа, загас, хүнсний ногоо, халуун ногоо, өндөг хийдэг. «Биряни», «панта бхат», «рашгула» зэрэг хоол байна.

Эмэгтэйчүүд сари өмсдөг бол эрэгтэйчүүд европ хувцас их өмсөнө. Курта гэдэг хослол, лунги гэх богино өмд бас өмсдөг.

Бангладешийн хүүхэд залуус хөлбөмбөг, крикет, каббади тоглодог. Бангладеш Олимпын наадмаас медаль хүртэж амжаагүй.

Зүүлт, тайлбар

засварлах
  1. "National Symbols→National march". Bangladesh Tourism Board. Bangladesh: Ministry of Civil Aviation & Tourism. Archived from the original on 28 December 2016. Татаж авсан: 21 February 2015. In 13 January 1972, the ministry of Bangladesh has adopted this song as a national marching song on its first meeting after the country's independence.
  2. "'Joy Bangla' to be national slogan: HC". Daily Prothom Alo. 10 March 2020. Татаж авсан: 10 March 2020.
  3. "HC orders govt to announce 'Joy Bangla' as national slogan in three months". bdnews24.com. 10 March 2020. Archived from the original on 30 Зургадугаар сар 2021. Татаж авсан: 10 March 2020. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  4. "Article 3. The state language". The Constitution of the People's Republic of Bangladesh. bdlaws.minlaw.gov.bd. Ministry of Law, The People's Republic of Bangladesh. Татаж авсан: 1 February 2017.
  5. "Ethnic population in 2022 census: Real picture not reflected". The Daily Star. 9 August 2022. Татаж авсан: 2022-08-11.
  6. "Census 2022: Bangladesh population now 165 million". 27 July 2022.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "Bangladesh". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 2021-11-13. (Archived 2021 edition)
  8. "জনসংখ্যা সাড়ে ১৬ কোটি, অধিকাংশ নারী, কমেছে হিন্দু জনগোষ্ঠীর হার". BBC News বাংলা.
  9. 9.0 9.1 9.2 "Download World Economic Outlook database: October 2022". International Monetary Fund. Татаж авсан: 13 October 2022.
  10. "Gini Coefficient by Country 2022". World Population Review.
  11. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  12. Baxter, C (1997). Bangladesh, from a Nation to a State.
  13. Rummel, Rudolph J., "Statistics of Democide: Genocide and Mass Murder Since 1900"
  14. http://www.cabinet.gov.bd/view_area.php?page=all_area&lang=en
  15. CO2 Emissions from Fuel Combustion Population 1971–2009 IEA (pdf pages 87–89)
  16. Bangladesh: largest cities and towns and statistics of their population (Memento 31. Тавдугаар сар 2013 цахим архивт).
  17. ""Bangladesh"". Archived from the original on 2021-01-01. Татаж авсан: 2014-03-12.
  18. T. Neville Postlethwaite (1988). The Encyclopedia of Comparative Education and National Systems of Education.
  19. "Archive copy". Archived from the original on 2013-04-11. Татаж авсан: 2014-03-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  20. Logan, Stephen (2008)
  Commons: Бангладешийн зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Гадаад холбоос

засварлах