Арабын тэнгис
Арабын тэнгис бол Энэтхэгийн далайн нэг хэсэг бөгөөд Арабын хойг ба Энэтхэгийн хойг хоёрын хооронд орших тэнгис юм. Нийт 3,862,000 ам дөрвөлжин километр усан гадаргыг Арабын тэнгист хамруулах бөгөөд хамгийн гүндээ далайн түвшнээс доош 4,652 метр хүрнэ.
Арабын тэнгис | |
---|---|
Арабын тэнгисийн хөвөө, Энэтхэгийн Гоа мужийн далайн эрэг | |
Дээрх улс төрийн газрын зургийн голд Арабын тэнгисийг голлуулжээ. | |
Ай савын улс орон | Йемен, Мальдив, Оман, Пакистан, Сомали, Энэтхэг |
Урт | 2,400 км |
Мандлын талбай | 3,862,000 км² |
Гүнзгий | 4,652 м |
Эх газраас Инд мөрөн, мөн Нетравати, Шаравати, Тапти, Махи гэх мэт томоохон голууд цутгадаг. Арабын тэнгисээс баруунтаа нь Адены булан, хойшоо нь Оманы булан, цаашилбал Персийн булан салбарладаг.
Арабын тэнгисийн ямар нэг хэсгээр Энэтхэг, Пакистан, Иран, Оман, Йемен, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг улсууд хүрээлэгддэг.
Цахим холбоос
засварлах Commons: Арабын тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан