Инд мөрөн
Инд мөрөн нь (сам. सिन्धु Sindhu) дийлэнхдээ Пакистаны нутгаар урсч, Арабын тэнгист цутгадаг томоохон мөрөн юм. Нийт 1,165,000 км² талбай бүхий сав газартай, жилийн урсацаараа дэлхийн 21 дэх том мөрөн юм.
Инд мөрөн | |
---|---|
Эх | Төвдийн өндөрлөг |
Адаг | Арабын тэнгис |
Усаа цуглуулдаг орнууд | Пакистан Энэтхэг Хятад |
Урт | 3,200 км |
Урсац | 6,600 м³/с (Арабын тэнгисийн ам орчим) |
Ус цуглуулах талбай | 1,165,000 км² |
Энэ мөрөн жил болгон цас, борооны усаар тэжээгдэн үерлэнэ.