Дундад Ази
Дунд (дундад) Ази (хуучнаар Өрнө Туркестан, Оросын Туркестан) — Төв Азийн баруун хагас.
![]()
|
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз таван улсын нутгийг Дунд Ази хэмээн хамтатгана. Зөвлөлт Холбоот Улсын үед Хасагаас бусад дөрвийг албаны хэлээр «Дунд Азийн эдийн засгийн район» гэдэг байв.
Дунд Азид Устюрт, Тураны нам доор газар, Тургайн тэгш өндөрлөг, Шар нуруу, Копетдаг, Памир-Алай, Тянь-Шань (Тэнгэр уул), Зүүнгарын Алатау, Саур, Тарвагатайн нуруу, Каракум, Кызылкум цөл, Арал тэнгис байдаг.
Орос, Монголоос ялгаатай нь англи хэлэнд ийм нэр томьёо байхгүй. НҮБ-ын шинэ бүсчлэлээр Монгол улс Central Asia (үгчилвэл Төв Ази)-ийн гадна үлдсэн. Гэвч олон жил Төв Азийн орон гэгдэж явсан, соёл, газар зүйн бодит холбоо нөхцлөөр Төв Азийн орон мөн бөгөөд Central Asia-г «Дунд Ази» гэж ялгадаг хэвээрээ байна.
Дунд Ази бол урьдын түүхэнд торгоны замын зангилаа ба нүүдлийн иргэншил хөгжиж асан газар юм.
Улс оронЗасварлах
Улс орон | Газар нутаг (км2) |
Хүн ам (2012) |
Нягт хүн/км2 |
ДНБ нэрлэсэн үнэ, сая $ |
Нэг хүнд ноогдох ДНБ, $ |
Нийслэл | Албан хэл |
---|---|---|---|---|---|---|---|
Тажикистан | 143,100 | 8,052,512[1] | 55.9 | 7,592 | 903 | Душанбе | тажик, орос |
Туркменистан | 488,100 | 5,171,943[2] | 10.5 | 33,679 | 5,330 | Ашхабад | туркмен хэл |
Узбекистан | 447,400 | 30,185,000[3] | 67.5 | 51,168 | 1,867 | Ташкент | узбек хэл |
Казахстан | 2,724,900 | 17,948,816[4] | 6.3 | 196,419 | 12,456 | Астана | хасаг, орос |
Киргиз | 199,900 | 5,604,212[5] | 27.8 | 6,473 | 1,152 | Бишкек | киргиз, орос |
НэмэрЗасварлах
Лавлах холбоосЗасварлах
- ↑ The World Factbook. 14 November 2014-д хандсан.
- ↑ The World Factbook. 14 November 2014-д хандсан.
- ↑ The World Factbook. 14 November 2014-д хандсан.
- ↑ The World Factbook. 14 November 2014-д хандсан.
- ↑ The World Factbook. 14 November 2014-д хандсан.