Нелсон Мандела

(Нельсон Мандела-с чиглүүлэгдэв)

Нелсон Холилала Мандела (Англи: Nelson Rolihlahla Mandela; * 1918 оны 7 сарын 18-нд Мфезо, Транскейд; † 2013 оны 12 сарын 5-нд Иоханнесбургт[1]) нь Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч. Тэрээр 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашсан. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Мандела апартейдийн эсрэг идэвхтэй, Африкийн Үндэсний Конгрессийн зэвсэгт бүлэглэл Умхонто вэ Сизвегийн удирдагч байлаа. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрх шоронд өнгөрүүлсэн юм.

Нелсон Мандела
Nelson Mandela
Нелсон Мандела

 Өмнөд Африк
Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1994 оны 5 сарын 10 – 1999 оны 6 сарын 14
Дэд ерөнхийлөгч: Табо Мбек
Фредерик Виллем де Клерк

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга
Бүрэн эрхийн хугацаа: 1998 оны 9 сарын 3 – 1999 оны 6 сарын 14

Төрсөн: 1918 оны 7 сарын 18
Мфезо, Өмнөд Африкийн Холбоо
Нас барсан 2013 оны 12 сарын 5
Иоханнесбург, Өмнөд Африк
Улс төрийн нам: Африкийн Үндэсний Конгресс
Эхнэр (нөхөр): Эвэлин Нтоко Масэ (1944–1957)
Уинни Мадикизела (1957–1996)
Граса Машел (1998–одоо)
Гарын үсэг

1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Апартейд дэглэмийг устгаснаас хойш олон хүн, түүний дотор хуучин өрсөлдөгчид нь Манделаг байнга магтсаар ирсэн. Мандела 30 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал байлаа. Тэрээр одоо тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлдэг ахмад төрийн зүтгэлтэй болжээ.

Өмнөд Африкт түүнийг Манделагийн овгийнхны өгсөн хүндэт хэргэм Мадиба-гаар нь мэддэг. Энэ хэргэм нь Нелсон Мандела гэдэгтэй нэгэн ижил утгыг илтгэдэг болсон ажээ.

Амьдрал

засварлах

Нелсон Мандела нь 1918 онд Мвезо хэмээх жижиг тосгонд төрсөн. Тэрээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд дараа нь ажиллаж байхдаа эчнээгээр хуулийн боловсрол эзэмшиж, хожим нь түүнийгөө өргөжүүлсэн. Махатма Гандийн энх тайвнаар тэмцэх арга барилыг тэрээр үнэлж түүнээс суралцсан, Ганди түүнд нөлөөлсөн гэж үздэг. Хэдийгээр тайван замаар эсэргүүцлээ жагсаал гэх мэт байдлаар илэрхийлж байсан ч тухайн үеийн эрх баригчид үл ойшоон 1956 оны 12 сарын 5-нд түүнийг өөр бусад 150 гаруй хүний хамтаар баричвлан эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн ял тулгасан. 1956 оноос 1961 оныг хүртэл төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн ял тулгасан Treason Trial хэмээн алдаршсан шүүх хурлууд хойно хойноосоо болон 5 жил үргэлжилж эцэст нь тэднийг буруугүй хэмээн цагаатгаснаар өндөрлөсөн.

1961 оны Нельсон Мандела "Үндэстний Жад" хэмээсэн нэртэй Umkhonto we Sizwe хэмээх зэвсэглэсэн хөдөлгөөнийг хамтран байгуулсан. Олон жилийн турш энх тайван замаар үр дүнгүй тэмцсэн байдал, арьс өнгөний үзэлт төрийн зүгээс ирж буй хавчлага, шахалт дарамт улам бүр нэмэгдсэн зэргээс болоод зэвсэгт тэмцэл хийхээс өөр зам байхгүй болсон гэж Мандела хэлж байв. Ийнхүү түүний бүлэглэл янз бүрийн бөмбөгдөлт зэрэг партизаны арга замаар тэмцлээ үргэлжлүүлсэн. ӨАБНУ-аас түүнийг террорист хэмээн өмнө нь тодорхойлж байсан тул 2008 оны 7 сар хүртэл Нельсон Мандела болон түүний бүлэглэлийнхнийг НҮБ-ын байрнаас өөр газарт орж, АНУ-ын нутагт дэвсгэрт нэвтрэхийг нь АНУ хориглосон байв.

Цагдаагийн газраас түүнийг дахин хайхад тэрээр зугтсаар 17 сарын дараа 1962 оны 8 сарын 5-нд тэрбээр дахин баривчлагдсан. Энэ удаад тэрээр эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж, мөн хоёрдугаарт нь ӨАБНУ-ыг гадаадын улсуудад эзлэгдүүлэхийн тулд ажилласан гэсэн 2 ял тулгасан. Эхнийхийг нь Мандела хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь тухайн үед төрийн эсрэг гэмт хэрэг гэж тооцогдож байв. 1964 оны 4 сарын 20-нд болсон шүүх хурлын нээлтэн дээр яагаад зэвсэгт тэмцэл өрнүүлэх болсноо Мандела тайлбарласан байдаг. Тэрээр мөн цааш нь

„Өөрийн амьдралаа би африкийн ард түмний тулд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн нь тэгш эрхтэй, бие биенээ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг. Гэхдээ хэрвээ энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд ч бэлэн байна“

Нелсон Мандела

хэмээн хэлж байв.

1964 оны 6 сарын 12-нд болсон шүүх хурлаас Мандела болон түүний нөхдөд зэвсэг ашигласан үйлдэл хийсэн, 4 удаа зэвсэгт эсэргүүцлийн саботаж хийсэн, ӨАБНУ-руу довтлох зорилгод нь гадаадын улсад тусалсан зэрэг ял тулган цаазаар авах ял өгөлгүй, харин бүх насаар хорих ял оноосон.

Шүүх хурлын дараа Мандела 27 жил шоронд хоригдсон. Үүний 19 жилийг Robben Island-д өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэрээр University of London-д эчнээгээр суралцасан. Түүнийг хэрхэн шоронгоос оргуулах оролдлого хийгээд, шоронгоос оргох үед нь буудаж алахаар төлөвлөж байгаад, уг операцийг зогсоосон талаар ӨАБНУ-ын тагнуулын тусгай ажилтан Gоrdon Winter 1981 онд Inside BOSS гэсэн нэртэй ном болгон хэвлүүлсэн нь Penguin Classic цувралд багтсан байдаг. Дараа үеийн хар арьст тэмцэгчид, идэвхтнүүдийг мөн Robben Island -д хорих болж, үүнийг нь хүмүүс Манделагийн их сургууль гэж нэрлэдэг болсон тул түүнийг 1982 онд Pollsmoor Prison-д шилжүүлсэн. Манделаг хоригдож байх үед орон нутгийн болон олон улсын зүгээс түүнийг сулла хэмээн шаардаж байв. Манделагийн асуудлаар АНУ, ЗХУ зэрэг улсууд өөр өөрсдийн байр сууриа тухайн үед илэрхийлцгээж байв. Шинээр ерөнхийлөгч болсон Frederik William de Klerk 1990 оны 2 сард түүнийг шоронгоос суллах зарлиг гаргаснаар 2-р сарын 11-нд Мандела шоронгоос суллагдсан.Үүний дараа 1993 онд Нобелийн шагнал авч, 1994 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон.

  1. "Nelson Mandela - Biography". Nobelprize.org. The Nobel Foundation. 1993. Татаж авсан: 30 April 2009.

Цахим холбоос

засварлах
  Commons: Нелсон Мандела – Викимедиа дуу дүрсний сан