Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ХБДАШТ) (англ. FIFA World Cup) нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг хөлбөмбөгийн эрэгтэй насанд хүрэгчдийн дэлхийн аварга баг шалгаруулах цомын тэмцээн юм. 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч, дөрвөн жил тутамд зохиогдсоор ирсэн. Герман Аргентиныг ялж одоо цагийн аваргаар тодорсон.
Эхэлсэн он | 1930 он |
---|---|
Хэдэн удаа | 21 |
Хамрах хүрээ | Дэлхий (ФИФА) |
Багийн тоо |
32 (үндсэн) ≈204 (бүх шат) |
Шинэ түрүү |
![]() |
Олон түрүү |
![]() |
Цахим талбар | өөрийн цахим талбар |
![]() |
Өнөөгийн журмаар сарын турш зохион байгуулагч оронд 32 баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид дэлхий даяар шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оныхыг 715.1 сая орчим хүн үзжээ. [1]
19 тэмцээн болсноос найман баг аварга болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2006 онд Герман улсад болсон тэмцээнээр Итали улс шигшээд Франц улсыг ялж 4 дэх түрүүгээ авчээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африк улсад зохиогдож, Испаний баг Голландын багийг ялж анхны түрүүгээ авсан түүхэн үйл явдал тохиосон билээ. Дараагийн тэмцээн 2014 онд Бразил улсад зохион байгуулагдана.
ТэмцээнүүдЗасварлах
Тэмцээнүүдийн хураангуйЗасварлах
- Түлхүүр
- нэм. — нэмэлт цагийн дараа
- торг. — торгуулийн цохилт
Улсуудын амжилтЗасварлах
Шигшээ | Аварга болсон тоо | Хоёрдугаар байр |
---|---|---|
Бразил | 5 (1958, 1962, 1970, 1994, 2002) | 2 (1950*, 1998) |
Герман^ | 4 (1954, 1974*, 1990, 2014) | 4 (1966, 1982, 1986, 2002) |
Итали | 4 (1934*, 1938, 1982, 2006) | 2 (1970, 1994) |
Аргентин | 2 (1978*, 1986) | 3 (1930, 1990, 2014) |
Франц | 2 (1998*, 2018) | 1 (2006) |
Уругвай | 2 (1930, 1950) | – |
Англи | 1 (1966*) | – |
Испани | 1 (2010) | – |
Нидерланд | – | 3 (1974, 1978, 2010) |
Унгар | – | 2 (1938, 1954) |
Чехословак# | – | 2 (1934, 1962) |
Швед | – | 1 (1958*) |
Хорват | – | 1 (2018) |
- * = зохион байгуулагч орон
- ^ = 1954, 1990 онуудад Баруун Герман улс түрүүлснийг оруулан тооцсон
- # = 2 буюу хэд хэдэн орон болж бутарсан
ЭшлэлЗасварлах
- ↑ 2006 FIFA World Cup broadcast wider, longer and farther than ever before, FIFA.com. Retrieved on September 16, 2008.
- ↑ 1930 FIFA World Cup, FIFA.com. Retrieved on 5 March 2009.
- ↑ 1950 FIFA World Cup, FIFA.com. Retrieved on 5 March 2009.
- ↑ FIFA World Cup Finals since 1930 (PDF), FIFA.com. Retrieved on 5 March 2009.