Европ тивийн өмнөд хэсэг, Газрын дундад тэнгист түрж орсон Апеннин гэх томоохон хойг байдаг. Апеннины нуруунаас ялгаж Апеннины хойг гэж тодорхой хэлсэн нь дээр. Тэгэхдээ Итали орныг тээн оршдогоос нутгийнхан нь Италийн хойг (итал. Penisola Italiana) гэсэн утгаар нэрийддэгийг санахад илүүдэхгүй юм. Хойг дээр мөн Ватикан, Сан-Марино зэрэг тусгаар улс бий.

Апеннины хойг
Satellite image of Italy in March 2003.jpg
Монгол нэрийдэл
кирилл үсгээр
монгол1 Аппенины хойг
2 Италийн хойг
1 Ц.Дамдинсүрэн (1982)
2 итали, англи зэргээс

Хойгуураа Паданы тал газар, баруун талаараа Тиррений тэнгис, зүүн талаараа Адриатын тэнгис, өмнөд талаараа Ионы тэнгист тулдаг 1100 км урт, баруунаас зүүнш 130 — 300 км өргөн, бүхэлдээ 149 мянган км² талбайг уг хойгт хамааруулдаг.

Хойгийн үндсэн биед түүнд нэрээ өгсөн Апеннины нуруу сунан тогтсон. Идэвхтэй галт уулс олон байж, их бага газар хөдөлсөөр байдаг. МЭӨ 79 онд Везувийн галт уул дэлбэрч Ромын Помпей зэрэг хэдэн хотыг газрын хөрснөөс арчиж байв.

Хойгийг дээрээс нь харвал түрийтэй гутал шиг хэлбэртэй, түүнийг ч батлаад зарим хэсэг, салбар хойгуудийг өлмий (Калабрия), өсгий (Саленто), өргөс (Гаргано) гэж хочилдог.

Гадаад холбоосЗасварлах

  Агуулах дахь «Апеннины хойг» зургийн цомог