Банк нь мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ, гадаад валют арилжаа, үнэт металл арилжаа, үнэт цаасны арилжаа зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллага юм.[1]

1970

Банкны үүсэл

засварлах

Банк гэдэг нэр томъёо нь `banco`\итали-мөнгө солих ширээ\ гэдэг үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь дундад зууны үед италичууд өөрийн мөнгийг солилцдог байсан газрыг хэлдэг байжээ. Банкны үйл ажиллагаа хэдэн мянган жилийн өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй. Эртний Ассир, Вавилон, Герег, Ромын эзэнт улсын үед банкны үйл ажиллагаа анхны хэлбэр болох үнэт зүйлс хадгалах, гадаад орны зоосон мөнгө солих, арилжаа наймааны зориулалтаар зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Харин орчин цагийн банк анх дундад зууны үеийн Италийн Флоренц, Лукка, Сиена, Венец, Женова зэрэг хөрөнгөтэй хотуудад үүсч эхэлсэн байна. Флоренцийн Барди, Перуцци овгууд 14-р зуунд банкны зах зээлийг давамгайлж, Европын олон хотуудад салбараа нээж байв.[2] Жованни ди Биччи 1397 онд алдарт Медичи Банкаа байгуулж байжээ.[3]

Үйл ажиллагааны хүрээ

засварлах

Банк нь дараах үйлчилгээнүүдийг эрхэлнэ.

  • Мөнгөн хадгаламж
  • Зээл
  • Төлбөр тооцооны үйлчилгээ
  • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах
  • Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах
  • Үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах
  • Үнэт зүйл хадгалах
  • Гадаад төлбөр тооцоо хийх
  • Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах
  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа
  • Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах[1]

Банкны төрөл

засварлах

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Банк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Банк – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1.0 1.1 "Банкны тухай". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Татаж авсан: 2024-10-24.
  2. Hoggson, N. F. (1926) Banking Through the Ages, New York, Dodd, Mead & Company.
  3. Goldthwaite, R. A. (1995) Banks, Places and Entrepreneurs in Renaissance Florence, Aldershot, Hampshire, Great Britain, Variorum