Коми
Бүгд Найрамдах Коми Улс (Орос: Республика Коми) нь Оросын Холбооны Улсын хойд хэсэгт орших Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Сыктывкар хот. Баруун Хойд Холбооны тойрогт хамаарна.
Бүгд Найрамдах Коми Улс | |
---|---|
Республика Коми | |
Бусад галиглал | |
• Коми | Коми Республика |
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд ЭЗБ[2] |
Нийслэл | Сыктывкар[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Төрийн зөвлөл[5] |
• Тэргүүн[5] | Владимир Уйба[6] |
Газар нутаг | |
• Нийт | 416,774 км2 (160,917 бээр2) |
• Байр | 13-р байр |
Хүн ам | |
• Нийт | 737,853 |
• Тооцоо (2018)[9] | 840,873 |
• Байр | 61-р байр |
• Нягтрал | 1.8/км2 (4.6/бээр2) |
• Хотын нутаг | 77.5% |
• Хөдөө | 22.5% |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [10]) |
ISO 3166 код | RU-KO |
Улсын дугаар | 11 |
OKTMO ID | 87000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[11] Коми хэл[12] |
Вэб сайт | http://www.rkomi.ru |
Газар зүй
засварлахУралын нурууны баруун талд, Дорнод Европын тэгш өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршино.
Нутаг дэвсгэр нь 415,900km² хэмжээтэйгээс 70 гаруй хувь нь тайга, 15 орчим хувь нь намаг юм. Уралын нурууны хойд хэсгийн 32,800km² талбайг эзлэн орших тундр нь Европын хамгийн том эртний ой бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Хойд талаараа Ненецийн автономит тойрог, зүүн талаараа Ямало-Ненецийн өөртөө засах тойрог, Ханты-Мансийн өөртөө засах тойрог, Свердловск муж, өмнө талаараа Пермийн хязгаар, Киров муж, баруун талаараа Архангельск мужтай хиллэнэ.
Печора гол, Вычегда гол (Хойд Двина голын цутгал)-ууд тус улсын нутгаар урсана.
Байгалийн баялаг
засварлахТус улсын нутаг дэвсгэрт чулуун нүүрс, газрын тос, байгалийн хий, алт, алмаазын орд газрууд бий.
Уур амьсгал
засварлах- 1 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр -17℃, хойд хэсгээр -20℃.
- 7 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр +15℃, хойд хэсгээр +11℃.
- Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 625мм.
Хүн ам
засварлахХүн ам нь 2002 оны байдлаар 1,018,674 байснаас орос үндэстэн 60 орчим, Угро-фин язгуурын коми үндэстэн 25 орчим хувийг эзлэнэ. Мөн украйн (6.10%), татар (1.54%), беларусь (1.49%), герман (0.91%), чувашууд (0.74%) оршин сууна. Нийт 381,626 өрхтэй.
Хүн амын нягтшил 2.44 хүн/км².
Албан ёсны хэл нь коми хэл ба орос хэл. Оршин суугчдын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтнэ.
Түүх
засварлах19-р зуунаас 20-р зууны эх хүртэлх хугацаанд хүн амын тоо эрс нэмэгдсэн бөгөөд шилжин суурьшигсдын ихэнх нь умард нутгийг ашиглах ажиллах хүч болон илгээгдсэн хоригдлууд байв.
1929 оны 8 сарын 22-нд Коми-Зырын автономит хязгаар болон байгуулагдсан бөгөөд мөн оны 12 сарын 5-нд автономит бүгд найрамдах улс болсон байна.
1992 оны 5 сарын 26-нд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.
Цагийн бүс
засварлахТус бүгд найрамдах улс нь Москвагийн цагийн бүст хамаарна. Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийг баримтлах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
Эх сурвалж
засварлах- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Lw #XII-20/5
- ↑ Бүгд Найрамдах Коми улсын үндсэн хууль, 69-р зүйл
- ↑ 5.0 5.1 Үндсэн хууль, 8-р зүйл
- ↑ Бүгд Найрамдах Коми Улсын албан ёсны вэбсайт. Sergey Gaplikov (Memento 9. Зургаадугаар сар 2010 цахим архивт) Архивлагдсан Зургаадугаар сар 9, 2010 at the Wayback Machine (Орос хэлээр)
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Бүгд Найрамдах Коми улсын Үндсэн хууль, 67-р зүйл
- ↑ Komi ASSR. Administrative-Territorial Structure, p. 5