Архангельск муж
Архангельск муж (Орос: Архангельская область) нь Оросын Холбооны Улсын баруун хойд хэсэгт орших, Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Архангельск. Ненецийн автономит тойрог, Шинэ Газар, Франц-Иосифын газар арлууд тус мужид хамаарна.
Архангельск муж | |
---|---|
Архангельская область | |
[3] | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд ЭЗБ[2] |
Засаг захиргааны төв | Архангельск[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Төлөөлөгчдийн хурал[5] |
• Амбан захирагч[7] | Александр Цыбульский[6] |
Газар нутаг | |
• Нийт | 413,103 км2 (159,500 бээр2) |
• Байр | 8-р байр |
Хүн ам | |
• Нийт | 978,873 |
• Тооцоо (2018)[11] | 1,155,028 |
• Байр | 53-р байр |
• Нягтрал | 2.4/км2 (6.1/бээр2) |
• Хотын нутаг | 77.4% |
• Хөдөө | 22.3% |
Цагийн бүс | UTC+3 (Москвагийн цаг [12]) |
ISO 3166 код | RU-ARK |
Улсын дугаар | 29 |
OKTMO ID | 11000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[13] |
Вэб сайт | http://www.dvinaland.ru |
Ерөнхий мэдээлэл
засварлах- Талбай: 587,400км² (Ненецийн автономит тойргийг оролцуулаад)
- Хүн ам: 1,443,300 (2001 оны байдлаар)
- Хүн амын нягтшил: 3 хүн/км²
Газарзүй
засварлахДорнод Европын тэгш өндөрлөгийн умард хэсэгт оршино. Цагаан тэнгис, Баренцын тэнгис, Карын тэнгистэй хиллэнэ. Зүүн талаараа Коми Улс, баруун талаараа Карель Улстай хиллэдэг. Умард Двина гол нутгаар нь урсдаг.
Шинэ Газар, Франц-Иосифын газрыг эс тооцвол тус мужийн газар нутаг нь тайгаар бүрхэгдсэн байдаг. Гацуур, хуш мод өргөн тархсан, зүүн хэсгээр нь агч мод, хар мод үзэгдэнэ. Эх газрын уур амьсгалтай, зүүн хойд хэсэг нь Арктикийн бүст хамаардаг.
Түүх
засварлахФин-Угор овгийн үндэстнүүд эртнээс нутаглаж ирсэн тус бүс нутагт оросууд 11, 12-р зууны үеэс суурьшиж эхэлсэн аж.1584 онд "Догшин Иван" буюу IV Иван Оросын анхны далайн боомт хот болох Архангельскийг байгуулснаар хөгжлийн гараа нь эхэлжээ.
1930-аад онд Иосиф Сталины дэглэмийг эсэргүүцсэн 2 сая гаруй украины кулакууд хувьсгалын эсэргүү хэргээр албан хүчээр нүүж ирсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлт Холбоот Улс нь зах хязгааргүй ой мод бүхий тундрын бүсийг цөмийн туршилтын талбар болгон ашиглаж байв. Тус мужийн Северодвинск боомт нь цөмийн хөлөг онгоц бүтээх төслийн төв болж байлаа.
Байгалийн баялаг, аж үйлдвэр
засварлахЗагас агнуур, ойн аж ахуй, мод боловсруулах, цаас боловсруулах үйлдвэр, автомашины үйлдвэрүүд элбэг. Зэвсгийн үйлдвэр ч бий.
Газрын тос, шатдаг хий, алмааз олборлодог. Өмнөд хэсэгт нь жамц давсны том орд бий.
Мужийн төв Архангельск хотын өмнөд хэсэгт Плесецкийн сансрын төв бий.
Цагийн бүс
засварлахАрхангельск муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл UTC+3 бүст багтах бөгөөд зуны цагийн үед UTC+4 болно.
Эшлэл
засварлах- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Law #413-21-OZ
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedAdmCtr
- ↑ Charter, Chapter IV
- ↑ Official website of Arkhangelsk Oblast. Igor Orlov (Memento 28. Арванхоёрдугаар сар 2016 цахим архивт) Архивлагдсан Арванхоёрдугаар сар 28, 2016 at the Wayback Machine, Governor of Arkhangelsk Oblast (Орос хэлээр)
- ↑ Charter, Chapter V
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ both the total population and the percentages are given without the Nenets Autonomous Okrug
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ "Административно-территориальное деление Архангельской губернии в XVIII-XX вв" (орос хэлээр). Архивы России. 2000. Эх хувилбараас архивласан: July 24, 2011. Татаж авсан: March 14, 2017.