Оросын бүгд найрамдах улсууд
Оросын Холбооны Улсын олон шатласан засаг захиргааны хуваарийн нэгдүгээр зэрэг буюу дээд түвшин, үндсэн, том 83 холбооны махбодийн 21 нь Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс (оросоор республика) гэх нэгжийн нутаг билээ.
1. Адыгей 2. Алтай 3. Башкортостан 4. Буриад 5. Дагестан 6. Ингушет | 7. Кабардино-Балкари 8. Халимаг 9. Карачай-Черкеси 10. Карель 11. Коми | 12. Мари Эл 13. Мордова 14. Саха 15. Умард Осети 16. Татарстан | 17. Тува 18. Удмурт 19. Хакас 20. Чечень 21. Чуваш |
Энэ нь бүх хүн амын дотор Орос үндэстнээс харьцангуй цөөн тоотой боловч тодорхой орон нутагт анхаармаар олуулаа амьдарсаар ирсэн татар, чуваш, башкир г.м гучаад ард түмэнд гол нутагт нь өөртөө засах эрх эдлүүлж буй хэлбэр юм. Улс дотор ахиад улс байдаг ийм тохиолдол дэлхийд өөр (урьд нь ЗХУ-д байсан) байхгүй.
Сонгогдсон ард түмний нэрээр улсыг овоглоно.
Давуу байдал
засварлахБүгд найрамдах улс нь муж, хязгаар гэх мэт адил зэргийн Оросын холбооны нэгжээс ялгаатай нь өөрийн нэрийн үндэстэн, ястны хэлийг албан ёсны хэл болгож, үндсэн хууль батлах эрхтэй.[1] Ихэнх улсын тэргүүн нь ерөнхийлөгч гэж цоллуулдаг. Татарстан, Башкортостан хоёр хүн амын тоогоор, Чечень, Ингушет хоёр нэрийнхээ ард түмний эзлэх хувиар арай давуу байгаа.
Хүн амын харьцуулалт
засварлахБНУ-ын нэр | Аль тивд буй | Сонгогдсон ард түмэн1 | Сонгогдсон ард түмний хэл угсаа | БНУ-ын хүн амд сонгогдсон ард түмний эзлэх хувь (2010) | БНУ-ын хүн амд Орос үндэстэн (2010) | Бүх хүн ам (2010)4 |
---|---|---|---|---|---|---|
Адыгей | Европ | Адыг ястан | Кавказынхан | 25.2% | 63.6% | 440,388 |
Алтай | Ази | Алтай ястан | Түрэг бүлгийн | 34.5% | 56.6% | 206,195 |
Умард Осети | Европ | Осети ястан | Иран угсаатан | 65.1% | 20.8% | 712,877 |
Башкортостан | Европ | Башкир ястан | Түрэг угсаатан | 29.5% | 36.1% | 4,072,102 |
Буриад | Ази | Буриад ястан | Монгол угсаатан | 30.0% | 66.1% | 972,658 |
Дагестан | Европ | Нутгийн 10 өөр ястан2 |
Ихэнх нь Кавказынхан | 88.0% | 3.6% | 2,576,531 |
Ингушет | Европ | Ингуш ястан | Кавказынхан | 94.1% | 0.8% | 467,294 |
Кабардино-Балкари | Европ | Кабардай ястан, Балкар ястан | Кабард - Кавказ, Балкар - Түрэг | 69.9% (кабард 57.2%, балкар 12.7%) |
22.5% | 859,802 |
Карачай-Черкеси | Европ | Карачай ястан, Черкесс ястан | Карачай - Түрэг, Черкес - Кавказ | 52.9% (карачай 41.0%, черкес 11.9%) |
31.6% | 478,517 |
Карель | Европ | Карель ястан | Урал бүлгийн | 7.4% | 82.2% | 643,548 |
Коми | Европ | Коми ястан | Урал бүлгийн | 23.7% | 65.1% | 901,189 |
Мари Эл | Европ | Мари ястан | Урал бүлгийн | 43.9% | 47.4% | 696,357 |
Мордова | Европ | Мордова ястан | Урал бүлгийн | 40.0% | 53.4% | 834,819 |
Саха | Ази | Саха ястан | Түрэг угсаатан | 49.9% | 37.8% | 958,291 |
Татарстан | Европ | Татар үндэстэн | Түрэг угсаатан | 53.2% | 39.7% | 3,786,358 |
Тува | Ази | Тува ястан | Түрэг бүлгийн | 82.0% | 16.3% | 307,930 |
Удмурт | Европ | Удмурт ястан | Урал бүлгийн | 28.0% | 62.2% | 1,522,761 |
Чечень | Европ | Чечень ястан | Кавказын бүлэг | 95.3% | 1.9% | 1,103,686 |
Чуваш | Европ | Чуваш ястан | Түрэг угсаатан | 67.7% | 26.9% | 1,251,599 |
Халимаг | Европ | Халимаг ястан | Монгол угсаатан | 57.4% | 30.2% | 289,464 |
Хакас | Ази | Хакас ястан | Түрэг угсаатан | 12.1% | 81.7% | 532,403 |
Тайлбар:
|
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн 68-р зүйл