Холбооны тойрог (ОХУ)

Оросын Холбооны Улсын найман холбооны тойрог (Орос: федеральный округ) нь хэд хэдэн Холбооны байгууламжаас (засаг захиргааны нэгж) бүрдэнэ. Крымыг Өмнөд Холбооны тойрогт оруулсан байдаг.

Холбооны тойрог нь холбооны улсын хамгийн дээд засаг захиргааны нэгж биш харин зөвхөн захиргааны нэмэлт бүтэц юм. Холбооны тойрог бүрт Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч өөрөө томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ба тэд холбооны байгууламжийн тэргүүний (ихэнхдээ амбан захирагч эсвэл ерөнхийлөгч) ажлыг хянах үүрэг хүлээнэ.

Найман холбооны тойргийн талаар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийн хуваарь өгүүллэгт бүтцийг нь тоймлон бичсэн буй.

Холбооны тойрог Газар нутаг км² Нийт хүн ам Хүн ам км² тутамд
Алс Дорнод (6.215.900) 0(6.692.865) 0(1)
Баруун Хойд 1.677.900 13.974.466 08
Сибирь (5.114.800) (20.062.938) 0(4)
Өмнөд (Крымын хамт) 0.442.920 15.689.400 35
Хойд Кавказ 0.170.439 09.108.737 53
Урал 1.788.900 12.373.926 07
Ижил Мөрөн 1.038.000 31.154.744 30
Төв 0.650.700 38.000.651 58
Оросын Холбооны Улс нийт (Крымын хамт) 17.101.4800 147.056.1310 08
2018 оны арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Буриад Улс ба Өвөр Байгалын хязгаарыг Сибирийн Холбооны тойргоос гарган Алс Дорнодын Холбооны тойрогт оруулсан. Үүнийг дээрх хүснэгтэд харгалзаагүй болно.

    Өмнөд* -     Хойд Кавказ    Төв    Баруун Хойд    Ижил Мөрөн    Урал    Сибирь    Алс Дорнод
* Крымын Оросын Холбооны Улсад нэгдэх эсэх нь маргаантай хэдий ч өдгөө Өмнөд Холбооны тойрогт орсноор тооцдог.