Оросын холбооны байгууламж

Оросын холбооны байгууламж (Холбооны субъект, бас Оросын холбооны субъект) гэдэгт тодорхой хэмжээгээр улс төрийн ба засаг захиргааны хувьд их бага хэмжээгээр өөртөө засах засаглалын эрх бүхий, Холбооны Зөвлөлд төлөөлөлтэй засаг захиргааны 85[1] нэгжийг (гишүүнчлэл нь олон улсад маргаантай байгаа Крымын хойгт орших Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс ба холбооны зэрэглэлд орох Севастополь хотын хамт) нэрлэдэг.[2] Энэхүү хураангуй нэршлийг оросоор Субъект Федерации гэнэ. Үүнийг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа нэвтрүүлсэн ба үүндээ нутаг дэвсгэрийн төрөл бүрийн өөртөө засах засаглалын зэрэглэлтэй нэгжүүдийг харгалзан бий болгожээ.

Оросын Холбооны Улсын Үндсэн Хуулийн 65-р зүйлд холбооны бүрэлдэхүүнийг зургаа ангилан нарийвчлан тогтоож өгсөн байдаг.

Бүгд Найрамдах Улс Хот Хязгаар
Муж Өөртөө засах тойрог Өөртөө засах муж

Цахим холбоосEdit

ЭшлэлEdit

  1. Constitution of the Russian Federation. Russian Presidential Executive Office.
  2. The Constitution of the Russian Federation: Chapter 3, The Federal Structure.