Буянт-Ухаа олон улсын нисэх буудал

Буянт-Ухаа олон улсын нисэх буудал (2005 оноос 2020 он хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудал нэртэй байсан) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрын зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг нисэх онгоцны буудал юм. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай.

Чингис Хаан олон улсын нисэх буудал
IATA: ULNICAO: ZMUB
ULN, Монгол
ULN
ULN
Чингис Хаан олон улсын нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний нисэхийн ерөнхий газар
Байршил Монгол, Улаанбаатар
Хабаа болгодог эйрлайнууд Хүннү Эйр
Аэро Монголиа
Изинис Эйрвэйз
МИАТ
Өндөр д.т.дээш 1,300 м / 4,364 фут
Координат 47°50′35″N 106°45′59″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
14/32 3,100 10,170 Асфальт
15/33 2,000 6,560 Ширэг
Статистик (2013 ULN)
Агаарын хөлгийн буулт 16,468
Зорчигчид 1,106,704
Тонн ачаа 5,825
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар[1]

Тус буудал нь 2020 он хүртэл Монголын хамгийн том нисэх онгоцны буудал байсан бөгөөд 2021 оны 7 сараас ихэнх үйл ажиллагаа зогсож, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт шинээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудал гол нисэх буудал болжээ.

Монголын агаарын тээврийн компаниуд болох Хүннү Эйр, МИАТ, Изинис Эйрвэйз, Аэро Монголиа нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг байсан.

Тус буудал нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2005 оны 12 сарын 21-нд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн ба нэрийг нь шинэ буудал руу 2020 онд шилжүүлжээ.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд

засварлах

Бусад байгууламж

засварлах
  • "Чингис хаан" олон улсын нисэх буудалд агуулах бий.

Статистик

засварлах
 
Чингис хаан олон улсын нисэх буудалд МИАТ ХК онгоц Боинг 737-800
 
Өвлийн нисэх онгоцны буудлын дүр зураг
Зорчигчид Өмнөх оноос (%) Нислэгийн тоо Ачаа
(тонн)
2007 599,555 0+9.6% 9,297 3,299
2008 596,765 0-0.5% 9,552 3,500
2009 532,861 0-10.7% 8,330 2,970
2010 665,055 0+24.8% 11,678 3,922
2011 885,885 0+33.2% 14,940 5,452
2012 1,098,865 0+24.0% 17,465 5,709
2013 1,106,704 0+0.7% 16,468 5,825
2017 1,200,000
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар[1]
  1. 1.0 1.1 "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2013". Civil Aviation Administration of Mongolia. Эх хувилбараас архивласан: 2015-05-10. Татаж авсан: 2014-07-04.

Гадаад холбоос

засварлах