Баянхонгор (хот)
хот
Баянхонгор (ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷ) — Баянхонгор аймгийн төв, Монгол Улсын долоодугаар олон хүн амтай хот. Нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд адил нэртэй сум болдог. 2006 оны эцсийн байдлаар 26,252 оршин суугчтай байна.
Баянхонгор
ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷ | |
---|---|
Баянхонгор сум | |
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Газар нутаг | |
• Нийт | 64.0 км2 (24.7 бээр2) |
Өндөр | 1,874 м (6,148 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 32,665 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)144 |
Улсын бүртгэлийн дугаар | БХ_ (_ янз бүр) |
Түйн голын хөндийд д.т.д 1859 м өндөрт 71 км2 талбай эзлэн оршино. Улаанбаатараас 630 км зайтай.
# | Багийн нэр | Хүн ам (2006 оны эцсийн байдлаар) |
Нутаг дэвсгэр (км²) |
Нягтшил (/км²) |
---|---|---|---|---|
1 | Гэгээн шавь | 2,757 | 11 | 251 |
2 | Дуурсах | 2,753 | 10 | 275 |
3 | Номгон | 3,426 | 10 | 343 |
4 | Угалз | 4,066 | 11 | 370 |
5 | Цагаан чулуут | 3,441 | 10 | 344 |
6 | Цахир | 6,392 | 7 | 913 |
7 | Эрдэнэмандал | 2,309 | 12 | 192 |
Бүгд | 25,144 | 71 | 354 | |
8 | Шаргалжуут* | 1,444 | ... | ... |
* Шаргалжуут нь Баянхонгор суманд харьяалагддаг, рашаанаараа алдартай амралт сувиллын тосгон бөгөөд Баянхонгор хотоос зүүн урагш 54 км зайд оршино.
Тээвэр
засварлахБаянхонгор нисэх буудал (BVN/ZMBH) нь 1 шороон, 1 хатуу зурвастай бөгөөд Улаанбаатар хоттой агаараар холбогдоно.