Оюутолгой нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий уурхай юм. Одоо тус уурхайг ашиглах "Оюутолгой төсөл" хэрэгжиж буй.

Оюутолгой
Эрх зүйн хэлбэр XXК
Төв байр Улаанбаатар, Монгол улс
Салбар Ашигт малтмал
Цахим хуудас ot.mn
Оюутолгойн зэс, алт олборлох 1-р босоо ам

2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод бүртгэлтэй "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, Канадын Юкон мужид бүртгэлтэй Айвенхоу Майнз Лимитед нарын байгуулсан 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ (ХоГ) нь Оюутолгой төслийн барилгын ажлын үндэс суурийг бүрдүүлсэн болно. Хөрөнгө оруулалтын Гэрээний дагуу Монголын Засгийн газар Оюутолгой ХХК-ийн (хуучин "Айвенхоу Майнз Монголия Инк")-ийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба Гэрээний хугацааг дахин сунгаснаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хүртэл хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй".[1]

"Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК нь 2010 онд нэрээ "Оюутолгой" ХХК болгон өөрчилсөн бөгөөд Оюутолгойн ил уурхайгаас зэс, алт зэрэг ашигт малтмал олборлож, баяжуулан БНХАУ-д экспортлож буй компани юм. Тус компанийн 66 хувийг эзэмшдэг Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд өнөөдрийг хүртэл Оюутолгой төсөлд 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд цаашид Оюутолгойн гүний уурхайг ашиглалтанд оруулахын тулд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байна.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Oyu Tolgoi – Викимедиа зураг, бичлэг, дууны сан