Чингис хаан олон улсын нисэх буудал
Чингис хаан олон улсын нисэх буудал (Англи: Chinggis Khaan International Airport) нь Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж, 2021 оны 7-р сарын 4-нд нээлтээ хийсэн нисэх буудал. Буудал байгуулалтын эхний түвшний санхүүжилт 540 сая ам.дол.-ыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр хийсэн.[1][2][3][4][5][6]
Чингис хаан олон улсын нисэх буудал | |||
---|---|---|---|
IATA: UBN – ICAO: ZMCB
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
Төрөл | Олон нийтийн | ||
Оператор | New Ulaanbaatar International Airport LLC | ||
Байршил | Монгол, Төв аймаг, Сэргэлэн сум | ||
Өндөр д.т.дээш | 1,366 м / 4,481 фут | ||
Координат | 47°38′48.91″N 106°49′11.71″E | ||
Гүйлтийн зам | |||
Чиглэл | Урт | Хучилт | |
м | фут | ||
--/-- | 3,600 | 11,811 | Асфальт |
Бүтээн байгуулалтын явцад Улаанбаатар дахь олон улсын шинэ нисэх буудал (Англи: New Ulaanbaatar International Airport буюу NUBIA[7][8]) буюу Хөшигийн хөндийн нисэх буудал гэж нэрлэгддэг байсан.
Зохион байгуулалт
засварлахТус нисэх буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагджээ. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулсан.
- Зурвасын хэмжээ - 3 600 м
- Автомашины зогсоол - 825
- Терминалын талбай - 37 000 м/кв
- Цамхгийн өндөр - 41 м
Дотоод байнгын нислэг
засварлахУлаанбаатараас Ховд, Алтай, Улаангом, Өлгий, Мөрөн, Даланзадгад, Дорноговь зэрэг аймгийн төвүүд рүү байнгын нислэг болон Оюу Толгой нислэг үйлдэж байна.
Олон улсын байнгын нислэг
засварлах2024 оны байдлаар Улаанбаатар хотоос Бээжин, Сөүл/ Инчон, Бусан, Хонгконг, Станбул, Токио/Нарита, Праг, Эрхүү Улаан-Үд зэрэг хотууд руу нийслэг үйлдэж байна. Мөн Манжуур,
Үйлчилдэг агаарын тээврийн компаниуд
засварлах- МИАТ -ТӨХК
- Аэро Монголиа -ХХК
- Хүннү Эйр -ХХК
- Изинис Эйрвэйз -ХХК
- Монголиан Эйрвэс Карго ХХК
- Эжиана Эйрлайнс
- Кореан Эйр-Korean Air
- Эйр Пусан
- Жежү Эйр
- Т'вэй Эйр
- Аэрофлот
- КрасАвиа
- ИрАэоро
- Туркиш Эйрлайнс
- Эйр Чайна- Air China
- Ти вэй эйр
Зураг
засварлахЭшлэл
засварлах- ↑ АВИА Порт
- ↑ Новости
- ↑ "Japan ODA Loan for Mongolia". JICA. Эх хувилбараас архивласан: 19 Гуравдугаар сар 2013. Татаж авсан: 2 May 2008.
- ↑ "Mongolia starts to build new int'l airport". China Daily. Татаж авсан: 26 August 2012.
- ↑ gogo.mn (Memento 29. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт) Хөшигийн нисэх буудлыг "Мицубиши Чиёодо" барина
- ↑ "Khushigt Valley Airport will be operational in 2016". UB Post. Татаж авсан: 23 January 2013.
- ↑ "Project Web Site". MCAA. Эх хувилбараас архивласан: 5 Аравдугаар сар 2013. Татаж авсан: 24 January 2013.
- ↑ "facebook site". MCAA.