Барилгын салбар
Барилгын салбар нь барилга болон байгууламжийн төлөвлөлт ба бүтээн байгуулалтыг бүх талаас нь авч үздэг мэргэжлийн салбар юм.
Уг салбарт барилгын техник, архитектур, барилгын эдийн засаг болон барилгын үйл явцтай хамааралтай бүх л сэдвүүд, оролцогчид ба ажлын талбарууд хамаарна.
Барилгын салбарт оролцогчид нь төлөвлөгчид (архитектор ба мэргэжлийн инженерүүд), гүйцэтгэгч компани, ирээдүйн барилгын хэрэглэгчид, барилгын захиалагчийн үүрэг гүйцэтгэгч алба, барилга барих үед хариуцсан байгууллагын зүгээс хийх хяналт шалгалтын алба, барилгын зөвшөөрөл олгох алба мөн түүнчлэн захиалагчид юм.
Ухагдахуун
засварлахБарилгын салбарыг олон талаас нь авч үзэн ангилж болно:
- Ажлын талбар: өндөр барилга, гүний байгууламж, инженерийн байгууламж, цэцэрлэг ба ландшафт төлөвлөлт, хот байгуулалт, төмөр замын байгууламж, усны инженерийн байгууламж, геотехник
- Төлөвлөлт/ мэргэжлийн төлөвлөлт: архитектур, барилгын инженерийн салбар, архитектурын инженерчлэл, ландшафт архитектор, интерьер дизайн
- Захиалагч/ хэрэглэгч: нийтийн байр
- Барилгын материал: модон барилга, шавар барилга, төмөр бетон барилга, өрлөгөн барилга, төмөр хийцтэй барилга, хуурай хийц
- Барилга: гүүр, сүм, эмнэлэг, орон сууц, сургуулийн барилга, гудамж ба замын байгууламж, туннел
- Барилгын хийц: геотехник, даацын ханатай хийц, араг ясан хийц, газар шорооны байгууламж, ферма, угсармал хийцтэй барилга, нийлмэл хийц
- Барилгын үйл явцаар нь: барилгын төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, барилгын сэргээн засварлалт, барилгын угсралт ( угсралтын ажил дууссан барилга, дотоод засал, барилгын өөрчлөлт, барилгын нураалт)
- Барилгын гүйцэтгэлээр нь: газар шорооны ажил, бетон ба төмөр бетоны ажлууд, өрөмдлөгийн ажил, усан оргилуурын, өрлөгийн, дээвэр бүрэх ба чигжих ажлууд, сэргээн босголт
Холбоод
засварлахМонгол улсын барилгын салбарт өнөөгийн байдлаар 3 холбоод үйл ажиллагаа явуулдаг: Монголын барилгачдын холбоо, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо ба Барилгын инженерүүдийн холбоо.
Мөн үзэх
засварлахГадаад холбоос
засварлахWiktionary: Барилгын салбар – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- [1] - Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам
- [2] - Монгол Улсын барилгын салбар дахь нэгдсэн мэдээ, мэдээлэл
- BauNetz - Германы нэртэй барилга- архитектурын портал (герман)
- Baulinks - IVW.eu- ийн судалгаагаар Германд сард хамгийн их хүмүүс зочилдог барилгын вэб хуудас (хамгийн сүүлд засварласан 2007 оны 5- р сар) (герман)
- Bauportal24.com - Барилга барихад барилгын мэргэжилтнүүдээс өгөх "анхны тусламж" (герман)
- Wörterbuch - 38.000 барилгын салбарын мэргэжлийн үг хэллэгтэй англи- герман, герман- англи үнэгүй толь бичиг