Барилгын төлөвлөлт

Барилгын төлөвлөлт нь барилгын санааг хөгжүүлэх ба төлөвлөх үйл явц болно. Тэрхүү санаа нь архитектурын ба барилгын зураглал дээр гүйцэтгэгдэнэ. Төлөвлөлтөнд тухайн барилгын буурь, хөрсний хэлбэр ба шинж чанарыг харгалзан үзэх шаардлагатай. Төлөвлөлтийн хэрэгжих боломжтойг тооцоогоор баталгаажуулдаг. Барилгын төлөвлөлт нь барилгын үйл явцын эхний хэсэг ба барилгажилтын үед цаашид мөрдөгдөнө. Энэ төлөвлөлт нь барилгын зөвшөөрөл авахад зайлшгүй шаардлагатай.

Барилга нь төлөвлөлтөөс эхэлнэ.
Барилга нь төлөвлөлтөөс эхэлнэ.
Хот төлөвлөлтөнд хүрээлэмжийн тэнцвэрт байдлыг Герман улсад онцгой анхаардаг.
Лондон дахь улаан тоосгон орон сууцны төлөвлөлт
Английн Бристол боомт дахь орон сууцны барилга
Бээжин дахь уламжлалт ба модерн стилийг хослуулсан төлөвлөлт
Берлин дахь ус суваг ашиглалтын газрын барилга
Дрезден дахь эмэгтэйчүүдийн сүмийн купол дээвэр

Барилгын төлөвлөлтийн төрлүүд

засварлах

Ерөнхийд нь барилгын төлөвлөлтийг 4 ангилна:

  • Өндөр барилгын төлөвлөлт
  • Инженерийн байгууламжийн төлөвлөлт
  • Гүний байгууламжийн, ландшафтын ба зам талбайн төлөвлөлт
  • Тусгай төлөвлөлт

Дээрх төлөвлөлтүүд нь хоорондоо нарийн холбоотой бөгөөд тэдгээрийг архитектор, ландшафтын архитектор ба барилгын инженерүүд хийдэг.

Барилгын төлөвлөлт дэх журмууд

засварлах

Барилгын төлөвлөлтөнд хууль эрх зүйн болон техникийн төрөл бүрийн журмуудыг анхаарах ёстой. Хариуцаж буй төлөвлөгч нь барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн техникийн журмуудыг мөрдөх ёстой.

Төлөвлөлтийн үе шатууд

засварлах

Барилгын төлөвлөлт нь дараах үе шатуудтай:

  • Техникийн болон санхүүгийн асуудлууд, зургийн даалгаврыг тодорхойлох
  • Барилга баригдах газрыг очиж үзэх
  • Үр дүнг танилцуулах гэх мэт
  • Үндэслэлүүдэд дүн шинжилгээ гаргах
  • Хөрсний төрлийн мэдээллийг авах
  • Ерөнхий системчлэлийг гаргах
  • Төлөвлөлтийн санааг гаргах
  • Нэмэлт шийдвэрлэх боломжууд
  • Өртгийг үнэлэх
  • Үр дүнг танилцуулах
  • хавсралтыг тооцож бэлтгэх
  • Архитектурын зураглалуудыг М1:100- ийн масштабаар гүйцэтгэх
  • Төслийн бичвэрийг гүйцэтгэх
  • Өртгийг тооцох
  • Үр дүнг танилцуулах
  • Зөвшөөрөл авахад шаардлагатай зураг төсөл, баримт бичгүүдийг бэлтгэх
  • Холбогдох байгууллагуудтай уулзах
  • Зураг, тайлбаруудыг нэгтгэх
  • Барилгын холбогдох албан газраас зөвшөөрөл авах
  • Ажлын зургуудыг М1:50, хэсэглэлүүдийг 1:1- ээс 1:20 масштабаар гүйцэтгэх
  • Ажлын зургийн тайлбарыг бичих
  • Зургуудын жагсаалтыг гаргах
  • Саналуудыг шалгаж үнэлэх
  • Үнийг тохиролцох
  • Хүлээн зөвшөөрөгдсөн техникээр обьектийг төлөвлөлтийн дагуу явагдаж буй эсэхийг хянах
  • Цагийн төлөвлөгөөг хянах, гүйцэтгэгчийн санхүүг хянахад оролцох
  • Барилгыг хүлээж авах ба доголдлыг тогтоох
  • Доголдыг засахад хяналт тавих

Мөн үзэх

засварлах

Нэмж унших

засварлах
  • Frey, August, Günter: Bautechnik Fachkunde Bau. 10. Auflage. Europa Lehrmittelverlag, 2003. ISBN 3-8085-4460-0.