Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам
Яамны зорилго, зорилт
засварлахЭдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээ, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлж хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
засварлах- Эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг бий болгох;
- Бүх төрлийн тээврийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын уялдааг сайжруулах;
- Хот байгуулалтын хамгийн үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх;
- Газрын харилцаа, геодизи зураг зүйн бодлогыг хэрэгжүүлэх;
- Барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
- Салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;
- Салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах;
Стратегийн зорилт
засварлах- Авто зам, бүх төрлийн тээвэр, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
- Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
- Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулж, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, түүний үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх.
Үйл ажиллагааны гол зорилт
засварлахЯамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилт
засварлах- Зам, тээврийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
- Зам, тээврийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;
- Барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, орон сууцны хангамжийн бодлого боловсруулах;
- Барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, орон сууцны хангамжийн бодлогын удирдамжаар хангах;
- Хот төлөвлөлт, хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүйн бодлогын удирдамжаар хангах;
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилт
засварлах- Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
- Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
- Салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилт
засварлах- Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, санхүү, эдийн засгийн төлөвлөлт, сайдын төсвийн багцын төлөвлөлт, зохицуулалт, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлогыг зохицуулах;YEA
Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилт
засварлах- Авто зам, тээвэр, барилга, хот байгуулалт, газрын харилцааны бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд яамны эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх;