Барилгын өөрчлөлт
Барилгын өөрчлөлт гэж барилгын салбарт байгаа барилгын өөрчлөлтийг хэлнэ. Барилгыг өөрчилсөнөөр өнөөдрийн ба ирээдүйд барилгад тавигдах шаардлагыг хангах ёстой.
Шинэ барилга, сэргээн засварлалт ба барилгын өөрчлөлт ухагдахуунуудыг хооронд нь ялгах нь
засварлахЭдгээр ухагдахуунуудыг хооронд нь ялгах нь төвөгтэй ч барилгын эрх зүйн хувьд чухал ач холбогдолтой.
Хагарсан цонхыг солих нь барилгын өөрчлөлтөд тооцогдохгүй. Хэрвээ тухайн барилгын фасадыг түүхэн дурсгалт барилга болох учраас тэр хэвээр нь хадгалан үлдэж, бүх дотор хана ба хучилтуудыг өөрчлөн шинээр хийсэн бол хууль эрх зүйн хувьд энэ нь барилгын өөрчлөлт мөн юм.
Хамбургийн Имтех цэнгэлдэх хүрээлэнгийн (1997/98) баруун, зүүн, хойд ба урд суудлуудыг бүрэн шинэчилжээ. Ямар ч хуучин барилгын хэсэглэлүүд үлдээгүй ба тоглолтын талбайг ч мөн 90°- аар эргүүлсэн байна. Тэгсэн ч гэсэн энэ барилгын арга хэмжээ нь барилгын өөрчлөлт мөн. Шинэ барилгуудын хувьд ихэвчлэн өндөр шаардлагууд тавигддаг (Жишээ нь шинээр стадион барихын тулд газраа сонгон, хот төлөвлөлт ба зам тээврийн техникийн хувьд шалгана гэх мэт. Барилгыг өөрчлөхөд эдгээр нь шаардлагагүй).
Барилгыг өөрчлөн барихад өрөө тасалгаануудын зориулалт, галын аюулгүй байдлын зэрэглэл өөрчлөгдөж байвал эсвэл гадна харагдах байдал болон даацын хийц эь өөрчлөгдөж байвал барилгын өргөдөл гаргах ёстой.
Барилгын өөрчлөлтийн төрлүүд (жишээ)
засварлах- Буулгах: Барилгын аль нэг хэсгийг ба барилгын хэсэглэлийг буулгах (Жишээлбэл: хана).
- Залгах: Барилгад шинэ хэсэг барих. Версаль шилтгээнийг жижиг ангийн ордонгоос том шилтгээн болгон өргөтгөсөн нь мөн барилгын өөрчлөлт байлаа.
- Байгаа барилгад шинээр барих: Барилгын хэсэглэл барих (Жишээлбэл: хаалгатай хана). Кубиклыг шинэ хануудаар хуваахад галын аюулгүй байдлын нөхцөл (аврах гарц) өөрчлөгдөх ба мөн даацын хийц ч өөрчлөгдөж болно. Шинэ ханатай болсноор уг тасалгаа нь хувилах өрөө эсвэл агуулах болж зориулалт нь өөрчлөгдсөн бол барилгын өргөдөлд даацын хийц болон галын аюулгүй байдлыг баталгаажуулсан байх ёстой.