Мөнхбатын Даваажаргал
Хакүхо Шоо (白鵬翔, はくほう しょう,ᠮᠥᠨᠬᠪᠠᠲᠢᠨ
ᠳᠠᠪᠠᠠᠵᠠᠷᠭᠠᠯ, 1985 оны 3 сарын 11 - төрсөн) нь Монгол улсын Улаанбаатарт төрсөн Японы мэргэжлийн сүмо барилдааны бөх юм. Жинхэнэ нэр нь Мөнхбатын Даваажаргал. 2000 онд анх очиж 2001 оноос барилдсаар 2007 оны 5 дугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Японы мэргэжлийн Сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.
Хакүхо Шоо (白鵬翔) | |
---|---|
Шикона | Хакүхо Шоо |
Жинхэнэ нэр | Мөнхбатын Даваажаргал ᠮᠥᠩᠬᠡᠪᠠᠲᠤ ᠶᠢᠨ ᠳᠠᠸᠠᠵᠢᠷᠭᠠᠯ |
Төрсөн өдөр | 1985 оны 3 сарын 11 |
Төрсөн газар | Монгол улс, Улаанбаатар |
Өндөр | 192 см |
Жин | 155 кг |
Харьяалагдах дэвжээ | Миягино дэвжээ |
Амжилт | |
Одоогийн банзүкэ | Барууны ёкозүна |
Хамгийн өндөр цол | Ёкозүна |
Нийт барилдаан | 1105 ялалт 232 ялагдал 125 өнжсөн (108 башо) |
Макүүчи дэх барилдаан | 1011 ялалт 184 ялагдал 125 өнжсөн (89 башо) |
Түрүү | Макүүчи 45 Жүүрёо 1 |
Шагнал | Гарамгай барилдааны 3, дайчин барилдааны 1, уран барилдааны 2, кинбоши 1 |
Тоо баримт | |
Анхны башо | 2001 оны 3 сар |
Макүүчид дэвшсэн | 2004 оны 5 сар |
Тайлбар | |
Түүний өндөр 192 см бөгөөд 158 кг жинтэй ажээ.
Түүний аав нь Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал.
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакухо" М.Даваажаргал юм.
Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо гэж сольжээ. Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вада-тай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.
“Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас өглөө 5.19 цагт мэдээлэв.
Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байна. ☄️
Амжилт
засварлах1 сар Хацү башо (Токио) |
3 сар Харү башо (Осака) |
5 сар Нацү башо (Токио) |
7 сар Нагоя башо (Айчи) |
9 сар Аки башо (Токио) |
11 сар Кюүшү башо (Фүкүока) |
|
---|---|---|---|---|---|---|
2001 он |
x | (Маэзүмо) | Зүүний жонокүчи #16 3–4 |
Зүүний жонокүчи #18 5–2 |
Зүүний жонидан #97 5–2 |
Барууны жонидан #55 4–3 |
2002 он |
Зүүний жонидан #33 5–2 |
Зүүний санданмэ #98 6–1 |
Зүүний санданмэ #38 4–3 |
Барууны санданмэ #23 3–4 |
Барууны санданмэ #44 4–3 |
Барууны санданмэ #28 4–3 |
2003 он |
Зүүний санданмэ #16 5–2 |
Барууны макүшита #54 4–3 |
Барууны макүшита #44 5–2 |
Зүүний макүшита #30 4–3 |
Зүүний макүшита #23 6–1 |
Зүүний макүшита #9 6–1 |
2004 он |
Зүүний жүүрёо #12 9–6 |
Барууны жүүрёо #8 12–3 |
Зүүний маэгашира #16 12–3 Д |
Зүүний маэгашира #8 11–4 |
Зүүний маэгашира #3 8–7 |
Барууны маэгашира #1 12–3 Г★ |
2005 он |
Барууны комүсүби 11–4 У |
Барууны сэкивакэ 8–7 |
Зүүний сэкивакэ 9–6 |
Зүүний сэкивакэ 6–3–6 |
Барууны маэгашира #1 9–6 |
Барууны комүсүби 9–6 |
2006 он |
Барууны сэкивакэ 13–2 Г |
Зүүний сэкивакэ 13–2[1] УГ |
Барууны оозэки #3 14–1[2] |
Зүүний оозэки 13–2 |
Зүүний оозэки 8–7 |
Барууны оозэки #2 Өнжсөн 0–0–15 |
2007 он |
Барууны оозэки #3 10–5 |
Барууны оозэки 13–2[1] |
Зүүний оозэки 15–0 |
Барууны ёкозүна 11–4 |
Барууны ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 12–3 |
2008 он |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 12–3 |
Барууны ёкозүна 11–4 |
Барууны ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 13–2[3] |
2009 он |
Зүүний ёкозүна 14–1[1] |
Барууны ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 14–1[4] |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 14–1[1] |
Барууны ёкозүна 15–0 |
2010 он |
Зүүний ёкозүна 12–3 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 14–1[5] |
2011 он |
Зүүний ёкозүна 14–1 |
Тэмцээн болоогүй |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 12–3 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 14–1 |
2012 он |
Зүүний ёкозүна 12–3 |
Зүүний ёкозүна 13–2[6] |
Зүүний ёкозүна 10–5 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 14–1 |
2013 он |
Зүүний ёкозүна 12–3 |
Барууны ёкозүна 15–0 | Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 13–2 |
2014 он |
Барууны ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 12–3 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 14–1 |
2015 он |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 14–1 | Зүүний ёкозүна 11–4 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 0-3–12 |
Барууны ёкозүна 12–3 |
2016 он |
Барууны ёкозүна 12–3 |
Барууны ёкозүна 14–1 |
Барууны ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 10–5 |
Барууны ёкозүна Өнжсөн 0–0–15 |
Зүүний ёкозүна #2 11–4 |
2017 он |
Зүүний ёкозүна #2 11–4 |
Зүүний ёкозүна #1 2–3–10 |
Барууны ёкозүна #2 15–0 |
Зүүний ёкозүна #1 14–1 |
Зүүний ёкозүна #1 Өнжсөн 0–0–15 |
Барууны ёкозүна #1 14–1 |
2018 он |
Зүүний ёкозүна #1 2–3–10 |
Барууны ёкозүна #1 Өнжсөн[7] 0–0–15 |
Барууны ёкозүна #1 11–4 |
Барууны ёкозүна #1 3–1–11 |
Барууны ёкозүна #2 15–0 |
Зүүний ёкозүна #1 Өнжсөн 0–0–15 |
2019 он |
Барууны ёкозүна 10–4–1 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна Өнжсөн 0–0–15 |
Барууны ёкозүна 12–3 |
Барууны ёкозүна 0–2–13 |
Барууны ёкозүна 14–1 |
2020 он |
Зүүний ёкозүна 1–3–11 |
Зүүний ёкозүна 13–2 |
Тэмцээн болоогүй |
Зүүний ёкозүна 10–3–2 |
Зүүний ёкозүна Өнжсөн 0–0–15 |
Зүүний ёкозүна Өнжсөн 0–0–15 |
2021 он |
Зүүний ёкозүна Өнжсөн 0–0–15 |
Зүүний ёкозүна 2–1–12 |
Зүүний ёкозүна Өнжсөн 0–0–15 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна Өнжсөн 0–0–15 |
Зодог тайлсан –– |
Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ. Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал Бусад: ★=Кинбоши |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Асашорюүтэй үзүүр түрүү булаалдсан
- ↑ Миябияматай үзүүр түрүү булаалдсан
- ↑ Ама (одоо Харүмафүжи)-тай үзүүр түрүү булаалдсан
- ↑ Харүмафүжитэй үзүүр түрүү булаалдсан
- ↑ Тоёоношиматай үзүүр түрүү булаалдсан
- ↑ Какүрюүтэй үзүүр түрүү булаалдсан
- ↑ Зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн гэмтлийн улмаас өнжсөн.
Гадаад холбоос
засварлах- Нихон Сүмо Кёокай - Намтар
- Commons: Хакүхо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх Асашорюү Акинори |
69 дэх ёкозүна 2007 - |
Дараах Харүмафүжи Коохэй |