1918 он

(1918-с чиглүүлэгдэв)

1918 (MCMXVIII) Аргын тооллоо Нэгэн мянга есөн зуун арван найман он. Григорийн он тооллоор энэ он Мягмар гарагаас эхэлжээ. Энэ он бол хоёр дахь мянганы 918 дахь, XX зууны 18 дахь, 1910-аад он гэж тоолбол ес дэх жил. Билгийн тооллоор 1918 оны шороон морь жил. Энэ онд Дэлхийн нэгдүгээр дайн эцэслэж, амар жимэр цаг ирэв. Гэсэн ч дайны талбарт амь алдсанаас илүү буюу 50-100 сая хүний амь насыг авч одсон "Испани ханиад" буюу амьсгалын замын ханиад дэгдсэн он байлаа.

Онцлох үйл явдал

засварлах

Нэгдүгээр сар

засварлах
  • Нэгдүгээр сар - 1918 оны цар тахал: "Испани ханиад" гэж нэрлэгдсэн нэг ёсны амьсгалын замын халдварын анхны тохиолдол АНУ-ын Канзас мужийн Хаскелл тойрогт анх бүртгэгдэв.
  • Нэгдүгээр сарын 2 - Их Британи улс нисэх хүчнийг удирдах, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор Нисэх хүчний яам байгуулж, сайдаар нь Лорд Ротермерийг тохоон томилжээ.
  • Нэгдүгээр сарын 4 - Финландын тусгарын тогтнолыг ЗХУ, Швед, Герман, Франц улс хүлээн зөвшөөрөв.
  • Нэгдүгээр сарын 8 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон АНУ-ын Конгресст 14 санаа нэртэй илтгэл тавив. Уг илтгэлийн санаа нь Дэлхийн нэгдүгээр дайн-ыг дуусгах зорилгоор энхийн хэлэлцээ эхлүүлэх, АНУ уг хэлэлцээрт зуучлах агуулгатай байсан юм.
  • Нэгдүгээр сарын 9 - Баавгайт хөндийн тулаан: АНУ-ын түүхэнд уугуул Америкчуудтай хийсэн сүүлийн тулаан тохиов. Тулаанд Америкийн явган цэргүүд, Яки омгийн индианчууд оролцжээ.
  • Нэгдүгээр сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Галатигийн тулаан: Румын улсын Галати хотод Оросын арми 12 мянган цэрэгтэйгээр дайрав. Дорно Фронтыг элбэн тохинуулах зорилготой тулаан 22-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм.
  • Нэгдүгээр сарын 15 - ЗХУ-д "Улаан Арми" байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 19 - Холбооны бүгд найрамдах ардчилсан Орос улсыг Үүсгэн байгуулагдын хурлаас татан буулгав.
  • Нэгдүгээр сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Галатигийн тулаан: Румын улсын цэргүүдийг стратегийн агаарын болон тэнгисийн цэргийн хүч ихээхэн дэмжив. Оросууд хэдийгээр цэргийн тоогоор илүү байсан ч дэг журам алдагдсан учраас ялагдах гол шалтгаан болжээ. Цэргүүдийн дийлэнх нь дайны фронтоос явж улмаар, үлдсэн цэргээ Молдав руу эргүүлэн татсанаар Румын улсын ялалтаар өндөрлөсөн юм.
  • Нэгдүгээр сарын 25 - Бүгд найрамдах Украин ард улс Больщевик Оросоос салан тусгаарлажээ.
  • Нэгдүгээр сарын 26 - Английн Лондон хотод жүдо бөхийн дугуйлан нээгдэв. Энэ нь Европ тив дэх анхны клуб болжээ.
  • Нэгдүгээр сарын 27 - Финландын иргэний дайн дэгдэв.
    • Украин-Зөвлөлтийн дайн: Больщевикууды Одесс хотод бослого дэгдээд засгийн ордон шуудангийн төв, галт тэрэгний буудлуудыг галдан шатааж эхлэв.
    • Адал явдалт "Тарзан" киноны анхны хувилбар дэлгэцэд гарчээ.
  • Нэгдүгээр сарын 28 - Порвенирийн хядлага: АНУ-ын морьт цэргүүд Мексикийн тосгоны зэвсэггүй, энгийн номхон 15 иргэнийг хороов. Ихэнх нь эрэгтэйчүүд, хөвгүүд байжээ.
    • Украин-Зөвлөлтийн дайн: Украины цэргүүд Одесс хотод төрийн чухал байгууллагуудад эргэн хяналтаа тогтоов.
  • Нэгдүгээр сарын 29 - Украин-Зөвлөлтийн дайн: Киев хотод зэвсгийн үйлдвэрийн больщевикууд бослого дэгдээв.
  • Нэгдүгээр сарын 30 - Украин-Зөвлөлтийн дайн: Украины больщевикуд Одессийн талд бууж өгөв. Ингэснээр Зөввлөлтийн бүгд найрамдах Одесс улс байгуулагджээ.
    • Украин-Зөвлөлтийн дайн: Украины 400 цэргийн хүчтэй жижиг арми Киев хотод нэвтрэв. Таван цаг үргэлжилсэн тулаанд Украины армийн тал нь амь үрэгдсэн ч Төвийн хүчнүүдтэй энхийн гэрээ байгуулж, Германы талаас дэмжлэг авахаар болсон юм.

Хоёрдугаар сар

засварлах
  • Хоёрдугаар сарын 1 - Украин-Зөвлөлтийн дайн: Украины төв зөвлөл нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг зөвшилцлийн замаар шийдвэрлэхээ амлаж, Киев дэх зэвсгийн үйлдвэрийн бослогыг нэн даруй зогсоохыг уриалжээ.
  • Хоёрдугаар сарын 2 - Украин-Зөвлөлтийн дайн: Украины салан тусгаарлагч Симон Петлюгаар удирдуулсан цэргүүд Киев хотод нэвтэрч, зэвсгийн үйлдвэр рүү дайрчээ.
    • Финландын өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 4 - Украин-Зөвлөлтийн дайн: Киевийн зэвсгийн үйлдвэрийн бослогыг Украины зэвсэгт хүчнийхэн хүч хэрэглэн дарав. Бослогын үеэр 300 гаруй хүн амиа алджээ.
    • Эстонид Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтээс асуув. Большевикууд Оросын бүрэлдэхүүнд багтахыг олонхиор дэмжинэ гэж таамаглаж байсан ч санал хураалтад оролцогсдын ердөө 38% нь л Оросын бүрэлдэхүүнд байлгахыг дэмжжээ.
  • Хоёрдугаар сарын 6 - Их Британид Ард түмний төлөөллийн тухай хуулийг батлав. Уг хуульд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг баталгаажуулжээ.
    • АНУ-ын Нью-Йорк хотод Бруклинийн худалдааны танхим байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 7 - Киевийн хамба лам Владимир Богоявленскийг Улаан армийн цэргүүд лам нарынх нь өмнө цаазлав. Оросын Үнэн алдартны сүм хожим нь 1998 онд түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн юм.
  • Хоёрдугаар сарын 8 - Украин-Зөвлөлтийн дайн: Зөвлөлтийн тал Киевийг булаан эзлэв. Украинын Засгийн газар Жытомир хотод шилжин байршсан юм.
  • Хоёрдугаар сарын 9 - Төвийн хүчнүүд Брест-Литовскийн гэрээгээр Бүгд найрамдах Украин ард улсад батлан хамгаалах онцгой гэрээ байгуулав.
  • Хоёрдугаар сарын 10 - Колумби улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Марко Фидель Суарез ялалт байгуулж, тус улсын 9 дэх Ерөнхийлөгч болох нь тодорхой болов.
    • Финландын иргэний дайны үеэр Шведийн талд нэгдэхийг дэмжсэн Оланд аралд Финландын армийн 460 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүч газардав.
    • Их Британид Мэдээллийн яам байгуулж, анхны сайдаар Лорд Бивербрукийг тохоон томилжээ.
  • Хоёрдугаар сарын 11 - Финландын улаан цэргүүд Антреа хотод нэвтэрч Сейстола, Ахлова тосгодыг булаан эзлэв. Гэвч стратегийн чухал ач холбогдолтой Ханилла тосгонд хяналтаа тогтоож чадсангүй.
  • Хоёрдугаар сарын 12 - Финландын цагаан цэргийн командлагч Аарне Сихвогийн удирдлага дор Ахлова хотыг эргүүлэн авах сөрөг дайралт эхлэв. Эцэст нь цагаан цэргүүд Ахлова хотод эргэн хяналт тогтоожээ.
  • Хоёрдугаар сарын 13 - Хятадын Шантоу хотод 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2000 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж, бэртжээ.
  • Хоёрдугаар сарын 14 - Оросын засаг захиргаа Юлианы он тооллоос Григорийн он тоолол руу шилжив. Ингэснээр нэгдүгээр сарын 31-нээс шууд хоёрдугаар сарын 14 рүү шилжсэн юм.
    • Финландын цагаан цэргийн хүч Оланд арлын Прасто тосгонд хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 15 - Шведийн батлан хамгаалах арми Оланд арлын Экеро тосгонд газардав.
  • Хоёрдугаар сарын 16 - Литвын зөвлөл Оросоос тусгаар тогтнож байгаагаа зарлав.
  • Хоёрдугаар сарын 17 - Финландын Улаан цэргийн 150 хүний бүрэлдэхүүнтэй анги Оланд аралд газардав.
  • Хоёрдугаар сарын 18 - Монгол Улсын хурлын газраас хууль зүйлийг зохион байгуулах сайдуудад хуудас илгээсэн байна. Ингэснээр урьд хуучин хуулийг залруулан засаж,шинэчлэн зохиож тогтоох учир сайд түшмэдийг томилон гаргаж олныг удирдан дагаж явах хууль дүрмийг даруй нээгдүүлж зохих газарт чангалан шаардан тушааж нэн хурднаа гүйцэтгүүлэгтүн хэмээгээд Дотоодын зэрэг 4 яам, хурлын яамнаа тус бүр явуулаад байцаан үзэж уг зарлигийн ёсоор хичээнгүйлэн шийтгүүлсүгэй хэмээсэн байна.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Төвийн хүчнүүд хамгийн сүүлийн дайралтаа эхлүүлэв. Дорно фронтод эхлүүлсэн уг дайралт Оросын дайралтыг няцаах зорилготой байсан юм. Нийтдээ гурван замаар байлдах уг дайралтад нийтдээ 53 дивиз оролцсон байна. Хойд хэсгийн хүч Оросын Псков болон Эстонийн Нарва руу, төвийн хүч Смонленск руу, өмнөд хэсгийн хүч Киев рүү довтолсон юм.
  • Хоёрдугаар сарын 19 - Финландын Цагаан цэрэг 1000 хүний бүрэлдэхүүнтэйгээр Варкаус хот руу дайрав. Варкаус хотыг Улаан армийн 1200 цэрэг хамгаалж байжээ. Гэвч улаан цэргүүд хөнгөн зэвсэгтэй байсан бөгөөд ердөө 150 винтов зэвсэглэлд ашиглаж байсан юм.
  • Хоёрдугаар сарын 20 - Финландын цагаан цэргүүд Варкаус хотыг бүслэв.
  • Хоёрдугаар сарын 21 - Египетийн явган цэрэг Жерико тосгонд хяналтаа тогтоов. Тэд Британийн хяналтад байсан Йордан голын хөндийд хяналт тогтоох зорилгоор дараагийн дайралтаа эхлүүлжээ.
  • Хоёрдугаар сарын 23 - Зохион бүтээгч Артур Шербиус код тайлах зорилготой Энигма машин зохион бүтээж, патентыг нь авчээ.
  • Хоёрдугаар сарын 24 - Эстони улс Оросоос тусгаар тогтнож байгаагаа зарлав.
  • Хоёрдугаар сарын 25 - Тусгаар тогтносон Эстони улсын Талинн хотод Герман цэргүүд хяналтаа тогтоов. Улмаар Эстонийн засгийн газрыг түлхэн унагаж, Германы эзэнт гүрний нэг хэсэг гэж зарлажээ.
  • Хоёрдугаар сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Төвийн хүчнүүд Оросын Псков хотыг булаан эзлэв.

Гуравдугаар сар

засварлах
  • Гуравдугаар сарын 1 - Украины цэргийн командлагч Симон Петилура Киев хотод Төвийн хүчнүүдийн дэмжлэгтэйгээр Оросын армийн эсрэг давшив.
    • Бразилийн экс Ерөнхийлөгч Франциско де Паула Родригез Алвеш бараг бүх сонгогчдын буюу 99.1% саналаар сонгуульд ялалт байгуулав.
  • Гуравдугаар сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Төвийн хүчнүүд Киев хотод хяналтаа тогтоов.
  • Гуравдугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Төвийн хүчнүүд Зөвлөлт Оростой Брест-Литовскийн гэрээ байгуулав. Ингэснээр Оросын арми Дэлхийн нэгдүгээр дайнд оролцохоо больсон билээ.
  • Гуравдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы тэнгисийн цэргийн хүч Балтийн тэнгисийн Оланд аралд газардав. Шведийн хяналтад байсан Оланд аралд халдан довтолсноор Оросын 1200 цэргийг олзолжээ.
  • Гуравдугаар сарын 6 - Британийн Ард нийтийн танхим Ирландын үндэсний үзэлт улстөрч Жон Редмондын дурсгалыг хүндэтгэв. Тэрбээр Лондон хотод зүрхний шигдээсээр насан эцэслэсэн юм.
    • Дэлхийн түүхэнд анх удаа нисгэгчгүй дроныг туршив. АНУ-ын Нью-Йорк хотын Лонг Айланд хотод нисэхийн инженер Элмер Амброс Сперри, Петер Купер Хьют нар "Хьют-Перригийн автомат онгоц" нэрт төхөөрөмжийг хөөргөжээ. Гэвч удирдлагын систем нь доголдолтой болох нь тогтоогдсоны дараа 1925 онд устгасан байна.
  • Гуравдугаар сарын 7 - Финландын цагаан цэрэг Германтай холбоотны гэрээ байгуулав. Ингэснээр Финландын иргэний дайнд Герман улсын анги нэгтгэл оролцохоор болсон юм.
  • Гуравдугаар сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Чехословакын хөлсний цэргүүд Герман цэргүүдтэй нэгдэн Украины Бахмачийн тулаанд оролцов. Энэ нь Дорно фронтын сүүлийн томоохон тулаанд оролцсон явдал болсон юм.
    • Оросын социаль демократ хөдөлмөрийн намын VII их хурлаар албан ёсоор нэрээ өөрчилж, Оросын коммунист нам болов.
    • АНУ-ын Аризона мужийн түүхэнд байгаагүй эрэн сурвалжлах ажиллагаа эцэслэв. Сар гаруйн хугацаанд эрэн хайсан ажиллагааны дүнд Галиуро нурууны бэлд гурван оргодлыг баривчлах. Тухайн үеийн хуулиар баривчлагдсан этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Хожим хойно буюу 1960 онд хоёрт нь өршөөл үзүүлж, сулласан байна.
  • Гуравдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн явган цэргийн 158-р бригад Йорданы хөндийн доод хэсэгт бүрэн хяналт тогтоов.
  • Гуравдугаар сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оланд арлын тулаан: Финландын улаан цэргүүд Германтай хэлэлцээ эхлүүлэв.
    • Испанийн сонгуульд Либерал эвсэл 42%-ийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр Антонио Маура гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм.
    • Холливудын алдарт "Уорнер Бродерс" компани анхны киногоо дэлгэцэнд гаргав. Америкийн дипломатч Жеймс Жерардын дурсамж номоос сэдэвлэсэн үзэл суртлын агуулгатай "Германд өнгөрөөсөн дөрвөн жил" киног мэргэжилтнүүд үзэж, хянаад дөрөвдүгээр сард Нью-Йоркын кино театруудаар гаргахаар тогтов.
  • Гуравдугаар сарын 11 - 1918 оны Испани ханиад: АНУ-ын Канзас мужийн Форт Райли хотод оршин суугч Алберт Гитчелээс испани ханиадны халдвар илрэв. Тархварын судалгаагаар Канзасийн Хаскелл тойрогт нэгдүгээр сард испани ханиадны шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ.
    • Энэтхэгийн Төмөр, гангийн компани Бумпур хотод байгуулагдав.
  • Гуравдагаар сарын 12 - Зөвлөлт Орос улс нийслэл хотоо Москва руу шилжүүлэв. Өмнөх нийслэл Петрограп хот Төвийн хүчнүүдийн сүүлийн довтолгоонд өртөх эрсдэлтэй гэж үзэн ийнхүү нийслэлээ шилжүүлжээ.
    • Бүх Оросын үйлдвэрчний эвлэлийн IV хурал Москва хотод эхлэв. Хурлыг үйлдвэрчний эвлэлийн дарга Михайл Томский даргалсан байна.
  • Гуравдугаар сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Чехословакийн хөлсний цэргүүд Бахмачийн тулаанд Германчуудыг ялав. Ялагдал хүлээсэн Германий армийн 300 цэрэг амиа алдаж, хэдэн зуун цэрэг шархаджээ.
    • Финландын улаантнуудын засаг захиргаа Финландын иргэний дайнд эмэгтэй цэргүүдийн анги нэгтгэл байгуулах зорилгоор цэрэгт татаж эхлэв. Гэвч хэзээ ч дайны фронтод тулалдаагүй билээ.
    • Японы Осака хотод бизнесмен Коносүке Мацүшита гэрлийн чийдэнгийн компани байгуулав. Хожимоо энэ компани нэршилээ өөрчилж "Панасоник" бренд нэрээр дэлхийд танигдсан билээ.
  • Гуравдугаар сарын 14 - Туркийн Тербизонд хотод Османы эзэнт гүрэн болон Транскавказийн комиссариатын газрын хооронд энхийн хэлэлцээ эхлэв. Гэвч урт хугацаанд үр дүнд хүрч чадаагүй тул тгэсгээд зогсжээ.
    • Шведийн хуульчдын холбоонд Эва Анден гишүүнээр элсэв. Тэрбээр тус холбоонд гишүүнээр элссэн анхны эмэгтэй болсон юм.
  • Гуравдугаар сарын 15 - Финландын иргэний дайн: Финландын Тампер хотод Цагаан цэргийн 16 мянган байлдагч, Улаан цэргийн 14 мянган байлдагчид тулав.
  • Гуравдугаар сарын 17 - Украины Днипро хотод Бүх Украины социалист хурал хоёр дахь удаагаа болов. Володимир Затонскийгийн даргалсан уг хурлаар Брест-Литовскийн гэрээг соёрхон баталжээ.
  • Гуравдугаар сарын 20 - Зөвлөлтийн бүгд найрамдах Донецк-Кривой Рог улс Зөвлөлт социалист бүгд найрамдах Украин улстай нэгдэв.
    • Британийн лорд Уолтер филимор Үндэстнүүдийн лиг байгуулах тухай "Филиморын тайлан"-г нийтэд танилцуулав.
  • Гуравдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы хаврын дайралт - Германы эзэн хааны арми Михаел ажиллагааг баруун фронтод эхлүүлэв. Сейнт Күентин хотод болсон гуравдугаар армийн эсрэг давшжээ. Тулааны эхний өдөр Британийн армийн 20 мянга гаруй цэрэг амиа алдсан байна.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Египетийн явган цэрэг Йордан голыг гаталж Османы армийн эсрэг давшив.
    • АНУ-д Төмөр замын хяналтын хууль хэрэгжиж эхлэв. Ингэснээр дайн дуустал холбооны засгийн газар хянахаар болжээ. Улмаар төмөр замын газрын даргаар Сангийн сайд Уиллиам Гиббс МакАдүү томилогдов.
  • Гуравдугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Михаел ажиллагаа: Британийн арми Сомме голыг өгсөн Германы хүчний эсрэг давшилт эхлүүлэв.
  • Гуравдугаар сарын 23 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми том хэмжээний их буу байршуулж Парис хотыг 114 км зайнаас тасралтгүй бөмбөгдөж эхэлжээ.
    • Зөвлөлтийн бүгд найрамдах Дон улс байгуулагдав. Богино хугацаанд оршин тогтносон энэ улс тавдугаар сард Донын Казакууд чөлөөлснөөр задран бутарчээ.
  • Гуравдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Михаел ажиллагаа: Францын Бапауме хотод Германы арми хоёр дахь дайралтаа эхлүүлэв.
  • Гуравдугаар сарын 25 - Бүгд найрамдах ардчилсан Беларусь улс Минск хотод тусгаар тогтнолоо зарлажээ.
  • Гуравдугаар сарын 26 - Франц, Британийн цэргийн удирдах албан тушаалтнууд Баруун фронтод энхийн хэлэлцээ эхлүүлэв. Францын фильд маршал Фердинанд Фохыг Холбоотны дээд командлалын тэргүүнээр томилжээ.
  • Гуравдугаар сарын 30 - Армени-Азербайжанын дайн дэгдэв.
    • Канадын Засгийн газар Дайны арга хэмжээний хууль батлав. Ингэснээр Квебект цэрэг татлагын эсрэг үймээн самуун эрчимжиж байгаа тул Квебек хотод холбооны засгийн газар хяналт тогтоохоор болов.

Дөрөвдүгээр сар

засварлах
  • Дөрөвдүгээр сарын 1 - Их Британийн Эзэн хааны нисэх нэгтгэл болон Тэнгисийн цэргийн хүчнийг нэгтгэн Эзэн хааны нисэх хүчнийг байгуулав. Ингэснээр дэлхийн анхны бие даасан нисэх хүчин бий болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 3 - Францын армийн офицер Фердинанд Фох холбоотнуудын командлагчаар томилогдов.
    • Румын ардын намыг армийн офицер, улстөрч Александру Аверешку байгуулав.
  • Дөрөвдүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Михаел ажиллагаа: Хаврын довтолгооны эрчийг хадгалах зорилготой Герман хүчнүүд Францын Авре хот руу довтлов. Гэвч Британи, Австралийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тиймээс Германы арми хэсэг ухрав.
  • Дөрөвдүгээр сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Михаел ажиллагаа: Францын Анкре хотод нэвтэрсэн Германы давшилтыг Британийн арми зогсоов. Ингэснээр хаврын довтолгооны эхний үе шат дуусав. Холбоотны арми 255 мянган цэргээ алдсанаас Британийн арми дангаараа 177.7 мянган цэргээ алджээ.
    • Тонга улсын хаан ширээнд Салоте Тупоу суув. Тэрбээр 1965 он хүртэл тус улсын хаан ширээнд сууснаар, Номхон далайн өмнөд хэсгийн нутагт хамгийн удаан хаан ширээнд суусан хүнээр тодорсон билээ.
  • Дөрөвдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германы Лис хотод Герман улс цэргүүдээ илгээв. Ингэснээр баруун фронтод хаврын довтолгооны хоёр дахь зщ шатыг эхлүүлсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 8 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Дайны цагийн үндэсний хөдөлмөрийн танхимыг байгуулав. Даргаар нь экс Ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт болон Френк П.Уолшийг тохоон томилсон энэ танхим Дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд үүссэн дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй оролцжээ.
  • Дөрөвдүгээр сарын 9 - Бүгд найрамдах ардчилсан Молдав улс Румын улсын бүрэлдэхүүнд багтах шийдвэр гаргав.
  • Дөрөвдүгээр сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германы зургадугаар арми Францын Эсртей хотод тулаанаа үргэлжлүүлж байх хооронд Германы дөрөвдүгээр арми Бельгийн Баруун Флондерсийн Мессинс хотыг эзлэв.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Баруун фронт дахь Британийн нөхцөл байдал хүндрэв. Тиймээс Британийн цэргийн командлагч ухарч, няцахгүйгээр эцсийн хүчээ шавхтал тулалдахыг цэргүүддээ уриалжээ.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германы зургадугаар арми Францын Хазбрук болон Мервиль хотуудыг эзлэв.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Хельсинкийн тулаан: Германы командлагч Рудигер фон дер Гольц Улаан армийн хяналтад орсон Хельсинк хотод нэвтрэх тушаал буулгав. Дайралтын явцад Хельсинк-Рийхимаки төмөр замд хяналтаа тогтоожээ.
  • Дөрөвдүгээр сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хельсинкийн тулаан: Германы цэргийн хүч Хельсинк хотод байх Улаан армийн төв байрыг бөмбөгдөж, улмаар хотод бүхэлд нь хяналтаа тогтоожээ. Улаан армийн 4-6 мянган цэрэг олзлогдож, 400 нь дайны фронтод амиа алдсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германы цэргийн хүч Францын Бэйлэуль хотыг булаан эзлэв.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германы дөрөвдүгээр арми стратегийн ач холбогдолтой Бельгийн Баруун Фландерсийн Кеммельберг хотод халдан довтлов.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Литва улс төрийн далбааг соёрхон батлав.
  • Дөрөвдүгээр сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн нэрт нисгэгч, дайны баатар гэгдэх "Улаан Барон" хочит Манфред фон Рихтофен Сомме голын ойролцоо тулалдааны явцад амиа алдав. Түүнийг Британийн армийн нисэх хүчний байлдагч Рой Браун устгажээ.
  • Дөрөвдүгээр сарын 22 - Армени, Азербайжан, Гүрж улсууд Оросоос тусгаар тогтносноо зарлаж, Холбооны бүгд найрамдах ардчилсан Транскавказын улсыг байгуулжээ.
    • Санал өгөх эрхээ баталгаажуулсан Дани эмэгтэйчүүд анх удаа сонгуульд оролцов.
  • Дөрөвдүгээр сарын 23 - Төв Америкийн Гуатемал улс Германд дайн зарлав.
    • Ирланд улсад бүх нийтийн ажил хаялт болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германы цэргийн хүч Бельгийн Кеммельберг хотод хоёр удаагаа довтлов.
  • Дөрөвдүгээр сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Лисийн тулаан: Германц цэргийн хүч Бельгийн Кеммельберг хотыг эзэлжээ.
  • Дөрөвдүгээр сарын 28 - Украины төв зөвлөлийн ихэнх гишүүд цаазлагдаж, шоронд хоригдож, цөлөгдсөний дараа татан буугджээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайныг үүтгэж, Австрийн угсаа залгамжлах хунтайж Франц Фердинандын амь насанд халдсан Гаврило Принсип Терезинийн шоронд амь насаа алдав.
  • Дөрөвдүгээр сарын 30 - Зөвлөт социалист бүгд найрамдах Туркестанын өөртөө засах улс байгуулагдав.
    • Латвийн хуурай замын командлал байгуулагдав.

Тавдугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргүүд Донын бүс нутагтт нэвтрэв. Тэд долоо хоногийн дараа Донын Ростовыг бүсэлжээ.
    • Солонгост Кён Сунын хөдөө аж ахуйн коллеж байгуулагдав. Энэ нь Сөүлийн их сургууль байгуулагдах үндэс болсон юм.
  • Тавдугаар сарын 2 - АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Женерал Моторс компани Делавейр мужийн Шевролет Мотор компанийг худалдан авчээ.
    • Финландын цэргийн командлагч Карл Густаф Эмиль Маннерхайм Виборгийн хядлагыг мөрдөн шалгах хороо байгуулав. Цагаан цэргүүд улаан армийн хоригдолуудыг хоморголон устгасан гэх мэдээлэл тараад байжээ.
  • Тавдугаар сарын 3 - Виборгийн хядлага: Финландын командлагч Карл Густаф Эмиль Маннерхайм тус хэрэг явдлыг шалгаж үзсэний үндсэн дээр хядлага болсныг нотлов. Уг хядлагад 1200 хүн өртсөнөөс 800 нь улаан цэрэг, 360-420 нь энгийн иргэн өртсөн болох нь тогтоогджээ.
  • Тавдугаар сарын 4 - Зөвлөлт Орос улс Беломорский, Хойд Кавказ, Волгийн цэргийн тойргуудыг байгуулав.
  • Тавдугаар сарын 6 - Никарагуа улс Төвийн хүчнүүдэд дайн зарлав.
    • Пётр Красновоор удирдуулсан Донын казахууд Донын Ростовыг булаан эзлэв. Ингэснээр Донын бүгд найрамдах улс бүрэлдэх үндэс суурь болжээ.
  • Тавдугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн арми Иракын Киркук хотыг булаан эзэлжээ.
    • Румын улсын эрх баригчид Төвийн хүчнээс гарч, дайнд оролцохгүй байх гэрээнд гарын үсэг зурав. Гэвч тус улсын хаан Фердинанд уг гэрээг соёрхон баталсангүй. Үүнээс хойш 6 сарын дараа буюу 11-р сарын 11-ний өдөр Германтай найрамдах гэрээ байгуулснаар анхны гэрээ хүчингүй болжээ.
  • Тавдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бельгийн Остенд хотод хяналт тогтоох зорилготой Британийн тэнгисийн цэргийн хүчний дайралт амжилтгүй болов.
  • Тавдугаар сарын 11 - Уулын бүгд найрамдах Хойд Кавказ улс байгуулагджээ.
  • Тавдугаар сарын 13 - Улсын хурлын газраас “Шинэ хууль зүйлийн бичгийн хэдэн дэвтрийг хэлэлцээд хууль зохиох түшмэдэд тушаан илгээсэн бичиг” гэгчийг гаргажээ.

Уг бичигт: "Улсын Дээд, Доод хурлын газраас хууль зүйлийг зохион байгуулах түшмэдэд тушаах зааврыг гаргасан байна. Энэхүү зохион байгуулах түшмэдээс өргөсөн бичгийн дотор хууль цаазын утгыг хянаж урьдаар лавлан тогтоолгох арван зүйлийг тусгай хуудас болгон бичиж хүргүүлснийг Доод хуралд үзэж хянаваас цөм зүйтэй" хэмээсэн байдаг.

  • Тавдугаар сарын 15 - Финландын иргэний дайн эцэслэв.
    • АНУ-ын Шуудангийн хороо агаарын илгээмжийн үйлчилгээг нэвтрүүлэв. Энэ нь тухайн цаг үедээ дэлхийн гурав дахь том агаарын илгээмжийн үйлчилгээ болсон юм. Тухайн цаг үедээ агаарын илгээмжийн хамрах хүрээ Нью-Йорк хот, Филадельфи, нийслэл Вашингтон хотыг хамарч байсан гэдэг.
  • Тавдугаар сарын 16 - Украин улсад хэвлэл мэдээллийн "Укинформ" агентлаг байгуулагдаж анхны даргаар үндэсний үзэлт Дмитро Донцовыг тохоон томилов.
  • Тавдугаар сарын 23 - Коста Рика улс Германд дайн зарлав.
    • АНУ-ын Конгресс Италийн нисэх хүчний сургуульд суралцаж буй кадетуудыг буцаан татаж, Америкийн нисэх хүчний анги нэгтгэлүүдэд хуваарилахаар шийдвэрлэжээ.
    • Украины тэнгисийн цэргийн хүчин байгуулагдав.
  • Тавдугаар сарын 24 - Канад улсад Квебек мужийг эс тооцвол бүх муж эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчиллаа.
  • Тавдугаар сарын 25 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсын Гадаад хэргийн яам байгуулагджээ.
    • Зөвлөлт Оросын Москва хотноо Чехословакын коммунист нам байгуулагдав. Тухайн цаг үед төвийн хүчнүүдийн дарангуйллаас зугтсан Чехословакын засгийн газар түр хугацаанд Москвад дүрвэсэн юм.
  • Тавдугаар сарын 26 - Холбооны бүгд найрамдах ардчилсан Транскавказ улс татан буугдаж, Бүгд найрамдах ардчилсан Гүрж улс байгуулагдав.
  • Тавдугаар сарын 27 - Бүгд найрамдах ардчилсан Азербайжан улсын Үндэсний зөвлөл байгуулагдав.
  • Тавдугаар сарын 28 - Армени, Азербайжан улс тусгаар тогтнож, Арменид анхдугаар бүгд найрамдах засаг тогтов.
    • Шинэ тутам байгуулагдаад байсан Гүрж улс Германы хаант улстай хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Ингэснээр Герман улс Зөвлөлт Оросын нөлөөллөөс Гүржийг хамгаалах үүрэг хүлээжээ.
    • Азербайжан улсад Гадаад хэргийн яам эмхлэгдэн байгуулагдав.
  • Тавдугаар сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Долоо хоногийн турш үргэлжилсэн Сардарабадын тулаан Арменийн ялалтаар өндөрлөв.
  • Тавдугаар сарын 29-30 - Дэлхийн нэгдүгээр дайн: Грекийн үндэсний батлан хамгаалах арми Скра ди Легенийн тулаанд Болгарчуудыг буулган авав.
  • Тавдугаар сарын 30 - Зөвлөлтийн бүгд найрамдах Кубан улс, Зөвлөлтийн бүгд найрамдах Хар Тэнгисийн улстай нэгдэн, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оржээ.
  • Тавдугаар сарын 31 - АНУ-ын Питтсбург хотноо Чехийн удирдагч Томаш Масарик Чех, Словакууд нэгдэж нэг улс болох гэрээнд гарын үсэг зуржээ.

Зургаадугаар сар

засварлах
  • 6-8 дугаар сар - "Испани ханиад" цар тахлын хэмжээнд хүрэв. Зургаан сарын дотор энэ өвчнөөр 30-аас дээш сая хүн амиа алджээ.
  • Зургаадугаар сарын 1 - Холбоотон гүрнүүд Баруун фронтод Францын Марне голд Белле Вүүдийн тулааныг эхлүүлжээ.
  • Зургаадугаар сарын 4 - Османы эзэнт гүрэн Армени, Азербайжан, Гүрж улсуудтай гал зогсоох гэрээ байгуулав.
  • Зургаадугаар сарын 5 - Өмнөд Африкийн Йоханесбург хотод Африкийн ахан дүүсийн холбоо байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 12 - Оросын их гүн Михаилын амь насыг хороов. Тэрбээр Больщевикуудын гарт амь үрэгтсэн Романовын угсааны анхны хүн болсон юм.
  • Зургаадугаар сарын 16 - Британийн Засгийн газар Сирийн нөлөө бүхий долоон хувь хүнтэй Долоогийн гэрээг байгуулав.
  • Зургаадугаар сарын 17 - Азербайжан улсад Эрүүлийг хамгаалах яам байгуулагджээ.
    • Латвийн Социал демократ хөдөлмөрчдийн нам нийслэл Рига хотноо байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 19 - Кино урлагийн алдарт Колумбиа пикчерс компанийг Харри Кон, Жек Кон, Жое Брандт нар байгуулав.
  • Зургаадугаар сарын 24 - Канадын түүхэнд анх удаа агаарын илгээмжий Монтриал болон Торонто хотын хооронд илгээжээ.
  • Зургаадугаар сарын 25 - Германы дэмжлэгтэйгээр Крымын түр засгийн газар байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 26 - Азербайжан улсад зэвсэгт хүчин бий болов. Батлан хамгаалах яамны анхны сайдаар Самад бей Мехмандаровыг тохоон томилжээ.

Долоодугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 3 - Оросын иргэний дайнд Холбоотон гүрнүүд цэргийн интервенц хийж Сибирийн нутагт нэвтрэв.
    • Азербайжан улсад төрийн мэдлийн "Азербайжан" сонинг байгуулжээ.
  • Долоодугаар сарын 4 - Османы эзэнт гүрний хаан V Мехмед нас нөгчсөний дараа VI Мехмед хаан ор суув. Османы эзэнт гүрэн задран бутрах хүртэл тэр хаан ширээнд суужээ.
  • Долоодугаар сарын 9 - Америкийн түүхэнд хамгийн хөнөөлтэй галт тэрэгний осол болов. Теннеси мужийн Нешвилл хотод хоёр галт тэрэг мөргөлдөж 101 хүн амиа алдан, 171 хүн шархаджээ.
  • Долоодугаар сарын 10 - Зөвлөлт Орос улс үндсэн хуулиа батлав. Уг хуулиар төрийн сүлдийг соёрхон баталжээ.
  • Долоодугаар сарын 12 - АНУ-ын холбоотон Хайти улс Германд дайн зарлав.
    • Суут зураач Пабло Пикассо Украины балетчин Ольга Хохловатай Парис хотноо хуримлав. Түүний хуримд дотны хэдэн найз, гэр бүлийн цөөн хэдэн гишүүн оролцжээ.
  • Долоодугаар сарын 13 - Чехословакийн үндэсний зөвлөл байгуулагдав.
  • Долоодугаар сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Марне голын төлөөх хоёр дахь тулаан эхэлжээ.
  • Долоодугаар сарын 17 - Больщевикуудын тушаалаар Екатеринбург дахь Ипатьевийн байшинд Романовын гэр бүлийг буудан хороов. Хаан II Николай, түүний гэргий Александра Феодоровна, Ольга, Татьяна, Мариа, Анастасиа, Алексей нарын хамтаар амиа алдсан билээ.
    • Украин улсад Коммунист нам байгуулагдав.
  • Долоодугаар сарын 19 - Хондурас улс Германд дайн зарлав.
  • Долоодугаар сарын 23 - Японы Үозү, Тояма зэрэг хотуудад будааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Хоёр сар үргэлжилсэн бослого хөдөлгөөнд 66 мянган тариаланч оролцож, 25 гаруй мянган хүнийг баривчилж, 8200 хүнд сахилгын хариуцлага оноожээ.
  • Долоодугаар сарын 26 - Больщевикуудын оролцоотойгоор Азербайжан улсад төрийн эргэлт болов.
  • Долоодугаар сарын 28 - Люксембург улсад парламентын сонгууль болов.

Наймдугаар сар

засварлах
  • Наймдугаар сарын 2 - Больщевикуудыг түлхэн унагах зорилготой Британийн цэргүүд Архангельск хотыг эзлэв.
    • Канадын Ванкувер хотод бүх нийтийг хамарсан ажил хаялт болов.
  • Наймдугаар сарын 4 - Ирээдүйн улстөрч Адольф Гитлер байлдаанд гарамгай гавьяа байгуулсан тул "Төмөр загалмай" одонгоор хоёр дахь удаагаа шагнагдав.
  • Наймдугаар сарын 7 - Цагаан Оросууд Казан хотод хяналтаа тогтоов.
  • Наймдугаар сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британи, Канад, Австралийн нэгдсэн хүч Амьенсд тулаан эхлүүлэв. Тулааны үр дүнд холбоотны хүч ялалт байгуулан 12 мянган цэргийг олзолжээ. Германы генерал Эрих Людендорф үүнийг "Германы армийн хар өдөр" гэж нэрлэсэн юм.
  • Наймдугаар сарын 9 - Британийн парламент Чехословакийн үндэсний зөвлөлийг хүлээн зөвшөөрөв.
  • Наймдугаар сарын 10 - Архангельскийг эзэлсэн Британийн командлагч Цагаан оросуудыг дэмжихээ зарлав.
  • Наймдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Амьенсийн тулаанд Британийн цэргийн хүч онцгой ялалт байгуулж Германы цэргүүдийг байрлалаас нь ухраажээ.
  • Наймдугаар сарын 16 - Улаан армийн эсрэг Байгаль нуурын тулаанд Чехословакийн хөлсний цэргүүд оролцжээ.
    • Азербайжаны нийслэл Баку хотод Лионел Дунстервиллээр удирдуулсан Британийн арми нэвтэрчээ.
  • Наймдугаар сарын 17 - Холбооотны цэргийн хүч Азербайжаны Адшероны хойгт бүрэн хяналт тогтоов.
  • Наймдугаар сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын 10-р арми Францын Нойон хотыг Германчуудаас чөлөөлөв.
    • Османы эзэнт гүрний арми Баку хотын хэд, хэдэн цэгт хяналт тогтоов. Гэвч тэд их хэмжээний хохирол амсжээ.
  • Наймдугаар сарын 30 - Москва хотноо хувьсгалын удирдагч Владимир Ленин буудуулан шархдав. Золоор мэнд үлдэж чадсан юм.
    • Лондон хотын цагдаагийн газрын 20 гаруй мянган ажилчид хөдөлмөрийн хөлснийг нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлав.
  • Наймдугаар сарын 31 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Герман-Америкийн үндэсний хороог хүчингүй болгох зарлигт гарын үсэг зурлаа.

Есдүгээр сар

засварлах
  • Есдүгээр сар - Дэлхийн нэгдүгээр дайн: Британи болон тэдний Араб дахь холбоотнууд Сири улс руу довтлов.
  • Есдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австралийн хоёрдугаар дивиз Францын Перонн нэгдлийг чөлөөлөв.
  • Есдүгээр сарын 2 - Зөвлөлт Оросын Хувьсгалт цэргийн зөвлөлийг Лев Троцкий байгуулав.
  • Есдүгээр сарын 3 - Оросын больщевик засгийн газар "Известия" сонинд улстөрийн өрсөлдөгчдийн эсрэг хэлмэгдүүлэлтийн тухай анхны үзэл санаа бүхий "Ажилчин ангид уриалга" нэртэйгээр хэвлүүлжээ.
  • Есдүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австралийн цэргийн хүч Германы шугмыг гатлав.
    • Уругвайн алдарт хэвлэл болох "Эл Пайс" сонины анхны дугаар хэвлэгджээ.
  • Есдүгээр сарын 5 - Оросын иргэний дайн: Казанын ажиллагаа эхлэв. Тав хоног үргэлжилсэн тулаанд Улаан арми цагаануудын эсрэг тулсан юм.
    • Хойд Оросын цэргийн интервенц - Британийн цэргүүд Зүүн Карелийг эзлэх ажиллагаа бүтэлгүйтэв. Цэргийн ажиллгаанд оролцсон 93 цэргийг хээрийн шүүхээр оруулан, цаазалжээ.
  • Есдүгээр сарын 9 - Нидерландын сайд нарын зөвлөл Боловсрол, шинжлэх ухаан, урлагийн яам байгуулав. Ингэснээр шашны сургуулиудыг төрийн өмчид авах асуудлыг хэлэлцсэн юм.
  • Есдүгээр сарын 10 - Казанын ажиллагаа: Улаан арми Казан хотод хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 11 - АНУ-ын мэргэжлийн бейсболын лигийн шигшээ цувралд Бостон Ред Сокс баг Чикаго Кабсыг 4:2-оор ялж аваргалав. Тэд үүнээс хойш 2004 оныг хүртэл уг тэмцээнд түрүүлээгүй билээ.
  • Есдүгээр сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хавринкуртын тулаанд Британичууд Герман руу цөмрөн оров.
  • Есдүгээр сарын 12-15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сан Мишелийн тулаан: Америкийн цэргийн хүч Германы бэхлэлт рүү цөмрөн оров.
  • Есдүгээр сарын 13 - Нидерландын Веесп хотод галт тэрэг осолдож 41 зорчигч амиа алдан, 42 зорчигч шархаджээ. Тухайн цаг үедээ энэ осол Нидерландын төмөр замын түүхэнд тохиосон томоохон осолд тооцогдсон юм.
  • Есдүгээр сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Балканын цэргийн хүч Сербийн армийн эсрэг сөрөг довтолгоог эхлүүлжээ.
  • Есдүгээр сарын 16 - Зөвлөлт Оросын захиргаа "Улаан тугийн одон" бий болгохоор шийдвэрлэв.
  • Есдүгээр сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эпехигийн тулаан: Британийн цэргийн хүч Гинденбургийн шугмыг сэтлэхээр ойртож иржээ.
  • Есдүгээр сарын 20 - Британийн цэргүүд Бакугийн зөвлөлт коммунын 26 гишүүнийг цаазаар авав. Тэдний дотор Машади Азизбеёв, Иван Фиолетов, Григорий Корганов, Яков Зевин нар байжээ.
  • Есдүгээр сарын 25 - Нидерланд улсад Хөдөлмөрийн яам байгуулагдав.
  • Есдүгээр сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Мойс-Аргоннын довтолгоо эхлэв. Америкийн явган цэргүүд Нэгдүгээр дайны түүхэнд хамгийн том бөгөөд цуст тулаанаа ийнхүү эхлүүлжээ.
  • Есдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бельгийн Фландерсийн аралд холбоотны арми чухал довтолгооноо эхлүүлэв.
    • Зөвлөлт Орос улсад шинээр болсон Улаан тугийн одонгоор армийн офицер Василий Блюхнерийг шагнахаар болжээ. Энэ одон хүртсэн анхны шагналтан тэрээр дахин дөрвөн удаа шагнагдсан юм.
  • Есдүгээр сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сейнт Күентин сувгийн тулаан эхэллээ. Холбоотны цэргийн хүч Гинденбургийн шугам руу улам ойртов.
    • Болгарчууд бууж өгөхөөр болов.
    • Японы Ерөнхий сайд Масатаке Тераүчи өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөв. Тэрбээр улс орон даяар цагаан будааны үнийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөнөөс болж дээрх шийдвэрийг гаргажээ.
  • Есдүгээр сарын 30 - АНУ-ын Үндсэн хуульд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлах тухай Сенатын танхимд санал хураахад шаардлагатай дэмжлэг авч чадсангүй.

Аравдугаар сар

засварлах
  • Аравдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хезажийн хант улс болон холбоотны цэргийн хамтарсан хүч Сирийн Дамаск хотыг эзлэв.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны цэргийн хүч Албанийн Берат хотод хяналт тогтоожээ.
    • Улаан арми Оросын Сызрань хотод хяналт тогтоов.
    • Литвын коммунист нам байгуулагдав.
  • Аравдугаар сарын 3 - Германы хаан II Вилгельм Канцлерын суудалд Макс фон Баденийг тохоон томилов.
    • Дэлхийн нэгдүгээр дайнд амжилтгүй оролцсон Болгар улсын хаан I Фердинанд хаан ширээнээсээ буув. Түүний орыг хүү III Борис нь залгахаар болжээ.
  • Аравдугаар сарын 4 - Германы хаан II Вилгельм шинэ, либерал засаг байгуулж, энх тайвныг тогтоохоор зорив.
    • АНУ-ын Нью-Жерси хотод байх Т.А.Жиллеспигийн компанид дэлбэрэлт болж наад зах нь 100 гаруй хүн амиа алджээ. Энэ ослоос шалтгаалан Баруун фронтод тулалдаж буй холбоотны анги нэгтгэл бараг 6 сар шахам сумгүй байсан юм.
  • Аравдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Серби болон Францын хавсарсан хүч Сербийн Вранье хотыг чөлөөлөв.
  • Аравдугаар сарын 6 - Австрали улсад Ньюмаркет болон Флемингтоныг холбосон анхны цахилгаан галт тэрэгний шугам ашиглалтад оров.
  • Аравдугаар сарын 7 - Захирагчдын зөвлөл (Польш) хуралдаж Польш улсыг Германы эзэнт гүрнээс тусгаар тогтносныг зарлав. Улмаар Познань, Дээд Силези, Померан мужуудыг Польшийн талд өгөхийг шаарджээ.
    • Улаан арми Самара хотод хяналт тогтоов. Ингэснээр Волга мөрөнд стратегийн хяналт тогтоох боломжтой болсон юм.
  • Аравдугаар сарын 8-10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Камбрайн хоёр дахь тулаан: Британи, Канадын цэргийн хүч Францын Камбрай хотыг булаан эзлэв. Ингэснээр Гинденбургийн сувгийг сэтэлсэн томоохон алхам болсон юм.
  • Аравдугаар сарын 9 - Финландын хаан ширээнд Хессийн хунтайж Фредерик Чарльз суужээ.
  • Аравдугаар сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын цэргийн хүч Косовогийн Пристина хотыг чөлөөлжээ.
  • Аравдугаар сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны цэргийн хүч Германы хяналтад байсан Сербийн Нис хотыг чөлөөлөв.
  • Аравдугаар сарын 13 - Чөлөөт үндэстнүүдийн нийгэмлэг Үндэстнүүдийн лигийн холбоотой нэгдэв. Ингэснээр Үндэстнүүдийн лиг байгуулагджээ. Энэ нь зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, дэлхий дахинд энх тайвныг цогцлоох, олон улсын харилцаа, хүний эрхийг хангах чиглэлээр шинэ тутам систем бий болох үндэс тавигдсан юм.
  • Аравдугаар сарын 18 - Вашингтоны тунхгаар Бүгд найрамдах Чехословак улсын тусгаар тогтнолыг баталгаажуулав.
  • Аравдугаар сарын 19 - Исланд улсад Данийн засаг захиргаанд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт болов. Санал хураалтад оролцогчдын 92 хувь нь Данитай холбоотон улс болж Данийн титэм дор тусдаа вант улс байгуулахыг зөвшөөрчээ.
  • Аравдугаар сарын 21 - Лев Троцкий Улаан армийн захиргаанд гадаад тагнуулын хэлтэс байгуулав. Хэлтсийн анхны даргаар Семён Араловыг тохоон томилжээ.
    • Азербайжан улсын Сангийн яам байгуулагдав.
  • Аравдугаар сарын 23 - Польшийн шинэхэн Ерөнхий сайд Йозеф Швезинский Польшийн зэвсэгт хүчнийг байгуулжээ.
  • Аравдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хунтайж Фейсалын арми Алеппо хотод хяналт тогтоов.
    • Аляскын Жуней орчимд "Софиа гүнж" нэртэй хөлөг онгоц живж, 353 хүн амь насаа алдав. Энэ нь Номхон далайн баруун хойд хэсэгт болсон хамгийн хөнөөлт осол болж түүхэнд үлджээ.
  • Аравдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хезажийн хант улс болон холбоотны цэргийн хавсарсан хүч Османы эзэнт гүрний анги нэгтгэлүүдийн эсрэг тулав. Энэ нь Османы армийн хувьд энэ дайны хамгийн сүүлийн тулаан болж түүхэнд үлджээ.
    • Британийн газрын эзэн Сесил Чабб өөрийн эзэмшилд байсан Стоунхенджийг Нэгдсэн хаант улсын захиргаанд шилжүүлжээ.
  • Аравдугаар сарын 28 - Чехословак улс албан ёсоор Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтнов.
    • Баруун Галициа хотод Польшийн засаг эмхлэгдэн байгуулагджээ.
  • Аравдугаар сарын 29 - Германы усан цэргийн бослого дэгдэв.
    • Словени, Хорват, Сербүүдийн улс Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарлав.
  • Аравдугаар сарын 30 - Мартины тунхгаар Словак улс Чехословак улсын бүрэлдэхүүнд шилжив.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Мудросын бууж өгөх гэрээний дагуу Йемен улсад тулсан Оттоман болон холбоот гүрнүүдийн тулалдаан эцэслэв.
  • Аравдугаар сарын 31 - Унгарын засгийн газрын хуралдаанаар Австри улстай байгуулсан холбоотны гэрээгээ таслахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Австри-Унгарын эзэнт гүрэн нуран унах нь тодорхой болов.
    • Польш улсад Цахилгаан мэдээний агентлаг байгуулагдав.

Арваннэгдүгээр сар

засварлах
  • 11 дүгээр сарын 1 - Бүгд найрамдах Баруун Украин ард улс нийслэлээ Галициа руу шилжүүлснээр Польш-Украины дайн дэгдэв.
    • Сербийн цэргүүд Белград хотыг эргүүлэн мэдэлдээ авчээ.
    • Дэлхийн хурдан галт тэрэгний түүхэнд хамгийн хөнөөлт осол тохиов. АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн хурдан галт тэрэгний замд осол гарч наад зах нь 93 хүн амиа алджээ.
  • 11 дүгээр сарын 2 - Норвегийн математикийн нийгэмлэг байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр Карл Стормер сонгогдов.
  • 11 дүгээр сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Падуа хотод холбоотнуудад бууж өгөх гэрээ байгуулав.
    • Польш улс Оросоос тусгаар тогтнож байгаагаа зарлав.
    • Германы хувьсгал: Германы тэнгисийн цэргийн ажилчид бослогд дэгдээж Оросын загвараар хувьсгалт зөвлөлүүдийг байгуулж эхлэв.
    • Австрийн коммунист нам байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн бууж өгөх гэрээ байгуулсны дараахан Итали болон Австри-Унгарын эзэнт гүрний хооронд дэгдээд байсан дайны утаа намжжээ.
  • 11 дүгээр сарын 6 - Шинээр эмхлэгдэн байгуулагдсан Польш улсын засаг Люблин хотноо бүрэлдэн тогтов.
    • Германы парламентын дарга Фредерик Эберт хаан Вилгелмийг эрх ямбаасаа татгалзахыг уриалав. Тэрбээр хэлэхдээ "Хэрэв хаантан эрх ямбаасаа татгалзахгүй бол нийгмийн хувьсгал дэгдэх нь дамжиггүй. Гэвч ийм зүйл болохгүй байх. Учир нь тэр нүгэл үйлддэггээ үйлдчихсэн хүн" гэжээ.
  • 11 дүгээр сарын 7 - Баварийн хаан Людвиг улсаасаа дүрвэн дутаав.
    • Оросод Смоленскийн улсын их сургууль байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 8 - Германы эзэнт гүрний хааны санаачилгыг бүрнээ дэмжиж Германы зэвсэгт хүчин дайнаас татгалзаж буйгаа зарлав. Улмаар Францын Компьенийн ойд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.
  • 11 дүгээр сарын 9 - Германы хаан II Вилгельм эрх ямбаасаа татгалзаж Нидерланд руу дүрвэв. Ингэснээр Германы эзэнт гүрэн нуран уналаа.
    • Герман улсад бүгд найрамдах засаг тогтов. Рейхстагын индэр дээрээс Филипп Шайдеманн энэ түүхэн үйл явдлыг зарлан тунхаглажээ.
    • Германы канцлер Баденийн ван Максимилиан албан тушаалаасаа огцорч, Фредерик Эберт орыг нь залгав.
    • Үндэсний төв зөвлөлийн сайд бөгөөд Ерөнхийлөгч Курт Айснер Баварийг бүгд найрамдах улс хэмээн зарлав.
    • Люксембургт коммунист хувьсгал болохоо шахав. Гэвч нутгийн захиргааны хүчийг Германы арми дэмжсэнээр хувьсгал бүтэлгүйтжээ.
  • 11 дүгээр сарын 10 - Германд Ардын төлөөлөгчдийн зөвлөл байгуулагдав. Уг зөвлөл холбоотнуудтай эвийн гэрээ байгуулж, жил гаруйн дараа сонгууль зарлах зорилготой байжээ.
    • Оросын баруун хойд хэсэгт цагаан оросуудаас бүрдсэн хувьсгалт засаг тогтож эхлэв.
  • 11 дүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн эцэс болов: Еввропын цагаар өглөөний 05:12-05:20 цагийн орчимд Германы маршал Фердинанд Фох бууж өгөх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд дайныг 11 дүгээр сарын 11 дэх өдрийн 11 дэх цагт албан ёсоор эцэс болгохоор тохирчээ. Дайны хамгийн сүүлийн тулаанд АНУ-ын цэрэг Хенри Гунтер амиа алдсанаар нэгдүгээр дайны хамгийн сүүлийн хохирогч болж түүхэнд үлдсэн юм.
    • Польш тусгаар улс болсныхоо дараахан удирдагчаараа Йозеф Пилуцкийг сонгожээ.
    • Австрийн хаан I Чарльз хязгааргүй эрх эдлэхээсээ татгалзсан ч хаан ширээгүй өгсөнгүй.
    • Бельгийн хаан I Альберт либералууд болон социалистуудтай улс төрийн уулзалт хийв.
    • Нидерландын улстөрч Пьетр Йеллес Троелстра Нидерландад социалист хувьсгал хэрэгтэй гэж хатуу мэдэгдэв.
  • 11 дүгээр сарын 12 - Австри улсад бүгд найрамдах засаг тогтов. Канцлераар Карл Реннер сонгогджээ.
    • Нидерландын Ерөнхий сайд Чарльз Руй де Бееренброк өдөрт олгох талхны хэмжээг 200 грамм байсныг нэмэгдүүлж 280 грамм болгов.
    • Оросод Воронежийн улсын их сургууль байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 13 - Холбоотны хамтарсан эвсэл Константинополь хотыг эмхлэн байгуулахаар болов.
    • Бадены их ван II Фредерик өөрийн бүх эрх ямбаасаа татгалзжээ.
  • 11 дүгээр сарын 14 - Чехословак улсад бүгд найрамдах засаг тогтов. Улмаар анхны Ерөнхийлөгчөөр Томаш Масарикийг сонгожээ.
    • Польшийн хоёр дахь бүгд найрамдах засаг төрийн тэргүүнээрээ Йозеф Пилуцкиг сонгов.
    • Баденийн түр засгийн газар Бүгд найрамдах чөлөөт ардчилсан улс хэмээн тунхаглав.
    • Хессийн их ван Эрнест Луйс, Мекленбург-Шверинийн их ван IV Фредерик Френцис, Саксе-Кобург Готагийн ван Чарльз Эдвард нар эрх ямбаасаа бүрнээ татгалзжээ.
    • Зүүн африкийн герман цэргүүд бууж өгчээ.
  • 11 дүгээр сарын 15 - Бразил улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Родригез Алвеш халдварт өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болов. Улмаар Дэд Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон Делфим Морейра түүний оронд Ерөнхийлөгч болсон байна.
    • Эстонийн үндэсний төмөр замын компани байгуулагдав.
  • 11 дүгээр сарын 16 - Австри улсаас салан тусгаарласан Унгарчууд Бүгд найрамдах ардчилсан Унгар улсаа зарлан тунхаглав.
  • 11 дүгээр сарын 17 - Грекийн коммунист нам байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 18 - Латви улс Оросоос тусгаар тогтносноо зарлав.
  • 11 дүгээр сарын 20 - Латвийн Улаан загалмай нийгэмлэг байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 21 - Галицын Львов хотод Польшийн цэрэг болон партизанууд Украины еврей голцуу христ шүтлэгтэн 320 гаруй хүнийг хоморголон устгав.
    • Польшид Үндэсний эрүүлийг хамгаалах хүрээлэн байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 22 - Эх орноосоо дүрвээд байсан Бельгийн хаан угсааны гэр бүл Брюссель хотноо эргэн ирэв.
    • Баденийн их ван II Фредерик эрх ямбаасаа татгалзжээ.
    • Германы ардын нам байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 23 - Палестинд Британичуудын цэргийн засаг тогтжээ.
  • 11 дүгээр сарын 24 - Унгарын дайны баатар Бела Кун коммунист намыг байгуулав.
  • 11 дүгээр сарын 25 - Зүүн африк дахь Герман цэргүүдийн командлагч Паул фон Леттов-Уорбек Умард Родезид гал зогсоохоор болов.
  • 11 дүгээр сарын 26 - Монтенегро болон Серби улсын ассамблей хаант засгаа сольж, улмаар I Николай хаан улсаасаа дүрвэн дутаав.
    • Тонга улсад испани ханиад дэгдэж хүн амынх нь 8% уг өвчний улмаас амиа алджээ. Амиа алдагсдын дотор тус улсын хатан хаан Такипо ч байсан юм.
  • 11 дүгээр сарын 27 - Украины Шинжлэх ухааны академи байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 28 - Эстонид улаан цэргүүд нэвтэрснээр Эстонийн тусгаар тогтнолын төлөөх дайн дэгдэв. Улаан цэргүүд нэвтэрсний дараа өдөр нь Нарва нэртэй тоглоомын улс бүрэлдсэн юм.
    • Санкт-Петербургийн Үндэсний соёл, урлагийн их сургууль байгуулагджээ.
  • 11 дүгээр сарын 29 - Монтенегрог Сербүүд булаан эзлэв.

Арванхоёрдугаар сар

засварлах
  • 12 дугаар сарын 1 - Дани-Исландын холбоотны тухай хуулиар Исланд улс тусгаар тогтнолоо зарласан ч Данийн хааны эрх мэдлийн хүрээнд захирагдсаар байв.
    • Шведийн сонгуулийн шинэ системээр сонгогчдын насанд хүрсэн нэг иргэн нэг санал төлөөлөх болов.
    • Румын улсын бүрэлдэхүүнд Бессарабиа, Буковина, Трансильвани мужууд нэгдэв.
    • Серби, Хорват, Словенийн хаант улс бүрэлдэн тогтов. Тус улс хожмоо Югославын хаант улс болж 2006 онд бүрэн задрах хүртлээ оршин тогтносон билээ.
  • 12 дугаар сарын 4 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Парисын энхийн хэлэлцээрт оролцохоор мордов. Ингэснээр Европын газар нутагт айлчилсан Америкийн анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлджээ.
  • 12 дугаар сарын 5 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Балтын тэнгис орчимд Британийн "Кассандра" хөлөг осолдж, 11 далайчин амиа алдав.
  • 12 дугаар сарын 10 - Улаан арми Минскийг булаан эзлэв.
    • Дэлхийн дайны улмаас хоёр жил олгоогүй байсан физик, химийн салбарын Нобелийн шагналтнууд тодров. Нобелийн хорооны ээлжит хуралдаанаар Физикийн салбарын шагналыг Германы эрдэмтэн Макс Планкт, Химийн салбарын шагналыг Германы химич Фритц Хабер нарт олгохоор шийдвэрлэжээ.
  • 12 дугаар сарын 11 - Румын улсад Социалист нам байгуулагдав.
  • 12 дугаар сарын 14 - Хессийн хунтайж Фредерик Чарльз Финландын хаан ширээнээс татгалзав.
    • Их Британи улсад 1910 оноос хойш анх удаа Парламентын сонгууль болов. Соонгуулийн үр дүнгээр Девид Ллойд Жорж болон Бонар Лоу хамтарсан эвслийн засгийн газар байгуулагджээ. Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд анх удаагаа санал өгсөн юм.
    • Португалийн Ерөнхийлөгч Сидонио Пайсын амь насанд халджээ.
    • Нэрт хөгжмийн зохиолч Жиакомо Пуччинигийн "Жианни Шиччи" хошин дуурь Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театрт үзэгчдийн хүртээл болов.
  • 12 дугаар сарын 16 - Литвын социалист улстөрч Винцас Микевициус-Капсукас Зөвлөлт социалист бүгд найрамдах Литва улсыг зарлан тунхаглав. Энэ нь Литва-Зөвлөлтийн дайны үед тоглоомын улсын үүрэг гүйцэтгэж байжээ.
    • Португалийн Ерөнхийлөгчөөр Хуан до Канто э Кастро сонгогдов.
    • Польшийн Коммунист нам байгуулагждээ.
  • 12 дугаар сарын 17 - Дарвины бослого: Австралийн Дарвин хотын захиргааны байрны гадаа хөдөлмөрчид бослого дэгдээж Жон А.Гилрутыг захирагчийн суудлаас огцрохыг шаарджээ.
    • Зөвлөлт социалист бүгд найрамдах Латви улсын тэргүүнээр Петериш Струкаг сонгожээ.
  • 12 дугаар сарын 19 - Армени-Гүржийн дайн: Арменийн цэргийн хүч Гүржийн Шулавери хотыг эзлэн авчээ.
    • Герман үндэсний ардын нам байгуулагдаж, даргаар нь Оскар Хергтийг сонгосон байна.
  • 12 дугаар сарын 20 - АНУ-д дүрвэн зугтааж байсан Чехословакийн тэргүүн Томаш Масарыг эх орондоо иржээ.
  • 12 дугаар сарын 21 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Улаан цэргүүд Тарту хотыг булаан эзлэв.
    • Оросын иргэний дайн: Анатолий Пепеляеваар удирдуулсан Больщевикуудын эсрэг Сибирийн арми Кунгур хотыг эзлэв.
    • Эстонийн үндэсний номын сан байгуулагджээ.
  • 12 дугаар сарын 23 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хурандаа Йохан Лайдонер томилогдов. Эстонийн зэвсэгт хүчин тухайн үедээ 600 офицер, 11 мянга гаруй байлдагчтай байжээ.
  • 12 дугаар сарын 24 - Оросын иргэний дайн: Сибирийн арми Перм хотыг булаан эзлэв. Улаан арми тухайн үедээ 18 мянган хүнээ алджээ.
    • Британийн Засгийн газар Үндэстнүүдийн лиг байгуулах тогтоол батлав.
  • 12 дугаар сарын 25 - Герман улсад ахмад дайчдын холбоо байгуулагджээ.
  • 12 дугаар сарын 27 - Дээд Польшийн бослого: Дээд Польш буюу хуучнаар Поснийн вант мужид Германуудын эсрэг бослого дэгджээ.
  • 12 дугаар сарын 28 - Ирландын парламентын сонгуульд Бүгд найрамдах нам илт давамгай ялалт байгуулав. Тус нам 105 суудлын 73-т нь ялалт байгуулжээ.
    • Армени-Гүржийн дайн: Гүржийн арми Шулавери хотод эргэн хяналт тогтоожээ.
    • Вьетнамын хаан Хай Дин зарлиг буулгаж уламжлалт Чү Ном бичгийг халж, латин хэл рүү хөрвүүлсэн Вьетнам хэлтэй болгохыг үүрэг болгожээ.
  • 12 дугаар сарын 30 - Беларусийн Коммунист нам байгуулагдав.
    • Армени-Гүржийн дайн: Гүржийн цэргийн хүч Садахио хотод эргэн хяналт тогтоожээ.
  • 12 дугаар сарын 31 - Британийн зуучлалаар Гүрж-Арменийн хооронд тогтсон гал зогсоох гэрээ хоёр долоо хоногийн дараа эцэслэв.
    • Улаан арми Смоленск хотод нэвтэрснээр Бүгд найрамдах ардчилсан Беларус улс задрав.
    • Больщевикууд Литва улсад хяналт тогтоов.

Мэндэлсэн алдартнууд

засварлах

Нэгээс Хоёрдугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 10 - Гайана улсын анхны Ерөнхийлөгч Артур Чунг (2008 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 11 - Йордан улсын Ерөнхий сайд Кассим аль-Римави (1982 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 15 - Бразил улсын 30 дахь Ерөнхийлөгч Хоа Фигуередо (1999 онд нас барсан)
    • Египет улсын хоёр дахь Ерөнхийлөгч Гамал Абдел Нассер (1970 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 19 - Харь арсьтнуудад зориулсан "Эбони" сэтгүүлийг үндэслэсэн Жон Х.Жонсон (2005 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 23 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Гертруд Б.Элион (1999 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 26 - Румын улсын коммунист удирдагч Николай Чаушеску (1989 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 1 - Шотландын нэрт зохиолч Муриел Спарк (2016 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 3 - Олимпын аварга Америкийн гүйгч Элен Стивенс (1994 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 12 - Нобелийн шагналт Америкийн физикч Жулиан Швингер (1994 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 22 - Америкийн хамгийн өндөр хүн Роберт Першинг Уадлоу (1940 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 25 - Олимпын нэг алт, хоёр мөнгөн медальт Америкийн гүйгч Барни Ивелл (1996 онд нас барсан)
    • Их Дуулгын гурван удаагийн аварга Америкийн теннисч Бобби Риггс (1995 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 26 - Гренада улсын зургаа дахь Ерөнхий сайд Хэрберт Блейз (1989 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар

засварлах
  • Гуравдугаар сарын 1 - Германы хөлбөмбөгч Франц Бэкер (1965 онд нас барсан)
    • Бразилын 24 дэх Ерөнхийлөгч Хоа Гуларт (1976 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 3 - Нобелийн шагналт Америкийн биохимич Артун Корнберг (2007 онд нас барсан)
    • Олимпын хошой аварга, хошой хүрэл медальт, европын аварга Германы морь унаач Фритц Тьедеманн (2000 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 4 - Их Дуулгын таван удаагийн аварга Америкийн эмэгтэй теннисч Маргарет Осборн Дюпонт (2012 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 5 - Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Тобин (2002 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 14 - Австралийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Жон Маккаллум (2010 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 16 - Нобелийн шагналт Америкийн физикч Фредерик Рейнэс (1998 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 22 - Гайана улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Чедди Жаган (1997 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 23 - Бенин улсын Ерөнхийлөгч Эмиль Дерлин Зинсу (2016 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 29 - "Уолмарт" сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Сем Уолтон (1992 онд нас барсан)
    • Америкийн нэрт дуучин, жүжигчин Перл Бейли (1990 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 6 - Боливи улсын 48 дахь Ерөнхийлөгч Алфредо Овандо Кандиа (1982 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 8 - АНУ-ын тэргүүн хатагтай Бетти Форд (2011 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 17 - Академийн шагналт Америкийн жүжигчин Уиллиам Холден (1981 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 18 - Японы нэрт кино зохиолч Хашимото Шинобү (2018 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 20 - Нобелийн шагналт Шведийн физикч Кай Сигбанн (2007 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 22 - Америкий бейсболын мэргэжлийн лигийн аварга Мики Вернон (2008 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 26 - Олимпын дөрөв, Европын таван удаагийн алтан медальт Нидерландын хөнгөн атлетикч Фэнни Блакерс-Коен (2004 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 29 - Олимпын аварга, Шведийн цаначин Нилс Остенссон (1949 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 4 - Японы 40 дэх Ерөнхий сайд Танака Какуэй (1993 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 6 - Арабын нэгдсэн эмирт улсын анхны Ерөнхийлөгч Зайед бин Султан аль Нахян (2004 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 11 - Нобелийн шагналт Америкийн физикч Ричард Фейнман (1988 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 12 - Америкт төрсөн Зөвлөлтийн тагнуул Жулиус Розенберг (1953 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 20 - Нобелийн шагналт Америкийн генентикч Эдвард Льюс (2004 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 27 - Япон улсын 45 дахь Ерөнхий сайд Накасоне Ясүхиро (2019 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 30 - Олимпын хошой, дэлхийн нэг удаагийн аварга Шведийн уулын цаначин Мартин Лундстром (2016 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 6 - Нобелийн шагналт Америкийн биохимич Эдвин Кребс (2009 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 15 - Чад улсын анхны Ерөнхийлөгч Франсуа Томбалбае (1975 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 18 - Нобелийн шагналт Америкийн химич Жером Карл (2013 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Италийн эдийн засагт Франко Модиляни (2003 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 27 - Данийн шог зохиолч Уилли Брайнхойст (2009 онд нас барсан)
    • Олимпын аварга Америкийн усанд сэлэгч Адольф Кайфер (2017 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 4 - Тонга улсын хаан IV Тауфахау Тупоу (2006 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 6 - Английн жүжигчин, дуу оруулагч Себастиан Кабот (1977 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 11- Дэлхийн ван буюу Плутон гарагийн нэрийг өгсөн Английн багш Венентиа Бөрни (2009 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 14 - Орчин цагийн кино урлагийн мастер, Шведийн суут найруулагч Ингмар Бергман (2007 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 15 - Нобелийн шагналт Канадын физикч Бертрам Брокхаус (2003 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 17 - Гватемал улсын Ерөнхийлөгч Карлос Мануэл Арана Осорио (2003 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 18 - Нобелийн энх тайвны шагналт, Өмнөд Африкийн анхны Ерөнхийлөгч Нелсон Мандела (2013 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 23 - Америкийн мэргэжлийн бейсболын лигийн хоёр удаагийн аварга Пий Вий Рийз (1999 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 28 - Фижи улсын анхны Ерөнхийлөгч Пенайа Ганилау (1993 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 29 - Пулитцерийн шагналт Америкийн зохиолч Эдвин Оконнор (1968 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 31 - Нобелийн шагналт Америкийн химич Пол Бойер (2018 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 1 - Хятадын нэрт дуучин, жүжигчин Жоу Шуан (1957 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 5 - Энэтхэгийн коммунист удирдагч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Кондапалли Котесварамма (2018 онд нас барсан)
    • Канадын үндэсний баллетын академийг хамтран байгуулалцсан Бетти Олифант (2004 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 13 - Тринидад ба Тобаго улсын хоёр дахь Ерөнхийлөгч Ноор Хассанали (2006 онд нас барсан)
    • Нобелийн хоёр удаагийн шагналт, Английн биохимич Фредерик Сангер (2013 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 19 - Энэтхэгийн 9 дэх Ерөнхийлөгч Шанкар Дайал Шарма (1999 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 20 - Йордан улсын хайгуулын ангийн анхдагчдын нэг, Британийн археологич Кристал Беннетт (1987 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 22 - Коморос улсын Ерөнхийлөгч Саид Мохамед Жохар (2006 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 26 - Америкийн шашны зохиолч, Мел Гибсон жүжигчний аав Хаттон Гибсон (2020 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 27 - Хятадын усан онгоцны магнат, тэрбумтан Чан Юнь Чунг (2020 онд нас барсан)
    • Нидерланд улсын Ерөнхий сайд Желле Зийльстра (2001 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 28 - Аргентин улсын 37 дахь Ерөнхийлөгч Алехандро Агустин Лануссе (1996 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 30 - Америкийн мэргэжлийн бейсболын лигийн домогт тамирчин Тед Уиллиамс (2002 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

засварлах
  • Есдүгээр сарын 8 - Нбоелийн шагналт Британийн химич Дерек Бартон (1998 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 9 - Италийн 9 дэх Ерөнхийлөгч Оскар Луйжи Скальфаро (2012 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 13 - Америкийн нэрт дуучин Рей Чарльз (2015 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 17 - Израил улсын 6 дахь Ерөнхийлөгч Чаим Херцог (1997 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 21 - Цөмийн туршилтын Манхеттен төслийн эрдэмтэн Жон Гофман (2007 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 27 - Нобелийн шагналт Английн физикч Мартин Райл (1984 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 4 - Нобелийн шагналт Японы химич Фүкүи Кеничи (1998 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 8 - Нобелийн шагналт Данийн химич Йенс Кристиан Скоу (2018 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 13 - Америкийн жүжигчин Роберт Уолкер (1951 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 14 - Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга теннисч Телма Койн Лонг (2015 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 17 - Америкийн жүжигчин Рита Хейуорт (1987 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 19 - АНУ-ын Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны дарга, улстөрч Роберт Штраусс (2014 онд нас барсан)

11-12 дугаар сар

засварлах
  • 11 дүгээр сарын 3 - Америкийн мэргэжлийн бейсболын лигийн аварга Боб Феллер (2010 онд нас барсан)
  • 11 дүгээр сарын 4 - Академийн наадам болон Алтан бөмбөрцөг наадам, Эммигийн 6 удаагийн шагналт жүжигчин Арт Карни (2003 онд нас барсан)
  • 11 дүгээр сарын 10 - Нобелийн шагналт Германы химич Эрнст Отто Фишер (2007 онд нас барсан)
  • 11 дүгээр сарын 14 - Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга теннисч Жон Бромвич (1999 онд нас барсан)
  • 11 дүгээр сарын 26 - Чили улсын 32 дахь Ерөнхийлөгч Патрисио Эйлвин (2016 онд нас барсан)
  • 12 дугаар сарын 10 - Зөвлөлтийн нэрт хоккейчин Анатолий Тарасов (1995 онд нас барсан)
  • 12 дугаар сарын 11 - Нобелийн шагналт Оросын нэрт зохиолч Александр Солженицын (2008 онд нас барсан)
  • 12 дугаар сарын 21 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Австрийн Ерөнхийлөгч Курт Вальдхайм (2007 онд нас барсан)
  • 12 дугаар сарын 23 - Германы Канцлер Хельмут Шмидт (2015 онд нас барсан)
  • 12 дугаар сарын 25 - Египетийн гурав дахь Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт улстөрч Анвар Садат (1981 онд нас барсан)
  • 12 дугаар сарын 26 - Грекийн Ерөнхий сайд Георгиос Раллис (2006 онд нас барсан)

Төрсөн огноо тодорхойгүй

засварлах
  • Бангладеш улсын 5 дахь Ерөнхийлөгч Хондакер Мостак Ахмад (1996 онд нас барсан)
  • Судан улсын яруу найрагч, улстөрч Абд ан-Наби Абд аль-Кадир Мурсал (1962 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

засварлах

Нэгээс Зургаадугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 6 - Германы суут математикч Гиорг Кантор (1845 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 26 - Оросын их ван Николай Константинович (1850 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 2 - Боксын хүнд жингийн аварга, Америкийн тулаанч Жон Л.Салливан (1858 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 6 - Австрийн суут зураач Густав Климт (1862 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 8 - Нобелийн шагналт Францын улстөрч Луй Рено (1843 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 10 - Османы эзэнт гүрний султан II Абдул Хамид (1842 онд төрсөн)
    • Нобелийн шагналт Италийн улстөрч Эрнесто Теодоро Монета (1833 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 16 - Унгарын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон Карои Куен-Хедервари (1849 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 14 - АНУ-ын Тэргүүн хатагтай Лукретиа Гарфильд (1832 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 25 - Францын суут хөгжмийн зохиолч Клод Дебусси (1862 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 27 - Олимпын гурван удаагийн аварга Америкийн хөнгөн атлетикч Мартин Шеридан (1881 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 5 - Тонга улсын хаан II Жорж Тупоу (1874 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 20 - Нобелийн шагналт Германы физикч Карл Фердинанд Браун (1850 онд төрсөн)
    • Австрийн Ерөнхий сайд Пол Гауш фон Франкентурн (1851 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайнд Германы талаас тодорсон баатар "Улаан Барон" буюу Манфред фон Рихтофен (1892 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 28 - "Хар Гар" бүлэглэлийн гишүүн, Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинандын амь насанд халдсан Гаврило Принсип (1894 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 30 - Оросын хувьсгалт үзэлт, философич Георгий Плеханов (1856 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 3 - Австрийн Ерөнхий сайд, гүн Райхард фон Байнерт-Шмерлинг (1863 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 4 - АНУ-ын 26 дахь Дэд Ерөнхийлөгч Чарльз Фейрбэнкс (1852 онд төрсөн)

Долоогоос 12 дугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 3 - Османы эзэнт гүрний султан V Мехмед (1844 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 17 - Романовын угсааныхан цаазлуулав.
    • Хаан II Николай (1868 онд төрсөн)
    • Хатан Александра Феодоровна (1872 онд төрсөн)
    • Гүнж Ольга Николаевна (1895 онд төрсөн)
    • Гүнж Татьяна Николаевна (1897 онд төрсөн)
    • Гүнж Мариа Николаевна (1899 онд төрсөн)
    • Гүнж Анастасиа Николаевна (1901 онд төрсөн)
    • Угсаа залгамлах хунтайж Алексей Николаевич (1904 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 26 - Олимпын аварга Британийн тамирчин Хенри Макинтош (1892 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 12 - Францын жүжигчин, загвар өмсөгч Анна Хельд (1872 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 12 - Австралийн дөрөв дэх Ерөнхий сайд Сир Жорж Ред (1845 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 7 - Британийн хөгжмийн зохиолч Сир Хюберт Пэрри (1848 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 24 - Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны хоёр дахь Ерөнхийлөгч Даниел Бөрли Вүүлфолл (1852 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 31 - Унгарын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон Истван Тища (1861 онд төрсөн)
  • 11 дүгээр сарын 4 - Корнеллийн их сургуулийг үүсгэн байгуулалцсан Эндрью Диксон Уайт (1832 онд төрсөн)
  • 11 дүгээр сарын 9 - Францын яруу найрагч Гуллайме Аполинейр (1880 онд төрсөн)
  • 11 дүгээр сарын 19 - Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн 6 дахь Ерөнхийлөгч Жозеф Смит (1838 онд төрсөн)
  • 11 дүгээр сарын 22 - АНУ-ын Тэргүүн хатагтай Рөүз Кливленд (1846 онд төрсөн)
  • 12 дугаар сарын 14 - Португалийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч Сидонио Паис (1872 онд төрсөн)
  • 12 дугаар сарын 20 - Занзибарын султан Али бин Хамуд (1884 онд төрсөн)

Нобелийн шагналтнууд

засварлах

Нобелийн шагнал зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар энэ онд Анагаах ухаан, Уран зохиол, Энх тайвны салбарт шагнал олгохгүй байхаар тогтов. Харин Хими, Физикийн салбарт Нобелийн шагнал олгохоор болж Германы эрдэмтэд шагнал гардахаар болжээ.

Физикийн салбарт Германы эрдэмтэн Макс Планк квантын физик тэр дундаа Энергийн квантын судалгаандаа Нобелийн шагнал хүртсэн байна.

Химийн салбарт Германы химич Фритц Хабер "Хабер-Бош" процессийг зохион бүтээснээрээ энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн байна. Түүний энэхүү нээлт нь азотын хий, устөрөгчийн хийнээс аммиакийг нийлэгжүүлж үйлдвэрлэлд ашиглах боломж олгосон юм. Ялангуяа бордоо, тэсрэх бодис үйлдвэрлэхэд их хэмжээгээр ашиглах боломж бүрдүүлсэн билээ.

  • Физик - Макс Планк
  • Хими - Фритц Хабер
  • Анагаах ухаан - олгоогүй
  • Уран зохиол - олгоогүй
  • Энх тайван - олгоогүй

Гадаад холбоос

засварлах
  Commons: 1918 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан