Өмнөд Осети
Бүгд Найрамдах Өмнөд Осети Улс (товч. БНӨОУ, осетоор Республикæ Хуссар Ирыстон, гүржээр სამხრეთი ოსეთი, оросоор Республика Южная Осетия) орон бол 1991 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 2008 оны дайны дараа бодитоор тусгаар тогтноод Орос, Никарагуа, Венесуэл, Сири , Науру гэсэн таван улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хууль ёсоор одоо ч Гүрж улсын нутаг, Осет ястан голлосон 3,900 км2 газар 72000 хүнтэй орон юм.
2008 онд тусгаар тогтносон, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй орон Бүгд Найрамдах Өмнөд Осети Улс
Республикæ Хуссар Ирыстон სამხრეთი ოსეთი Республика Южная Осетия Өмнөд Осети орон / Хуссар Ирыстон
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Төр засаг Засварлах
Өмнөд Осет орон ерөнхийлөгч давуу эрх мэдэлт бүгд найрамдах засагтай болохоор улс орны гол жолоог төрийн тэргүүн – ерөнхийлөгч нь барьдаг. БНӨОУ-ын ерөнхийлөгч гэдэг албан тушаал 1996 онд үүссэн.
Ерөнхийлөгч нар Засварлах
д/д | Нэр | Он жил | Нам |
---|---|---|---|
1 | Людвиг Чибиров | 1996 — 2001 он | нам бус |
2 | Эдуард Кокойти | 2001 — 2011 он | «Единство» (Нэгдэл) |
— | Вадим Бровцев | 2011-2012 он | «Единство» (Нэгдэл) |
3 | Леонид Тибилов | 2012 он — өнөөдөр | нам бус |