Умард Осети
Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс буюу Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс (Орос: Республика Северная Осетия - Алания) нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Владикавказ.
Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс | |
---|---|
Республика Северная Осетия — Алания | |
Бусад галиглал | |
• Осети | Республикӕ Цӕгат Ирыстон/Иристон — Алани |
Улс | Орос |
Холбооны тойрог | Хойд Кавказын ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд Кавказын ЭЗБ[2] |
Нийслэл | Владикавказ[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Парламент[5] |
• Тэргүүн[5] | Сергей Меняйло[6] |
Газар нутаг | |
• Нийт | 7,987 км2 (3,084 бээр2) |
• Байр | 79-р байр |
Хүн ам | |
• Нийт | 687,357 |
• Тооцоо (2018)[9] | 701,765 |
• Байр | 63-р байр |
• Хотын нутаг | 63.8% |
• Хөдөө | 36.2% |
Цагийн бүс | UTC+3 (Москвагийн цаг [10]) |
ISO 3166 код | RU-SE |
Улсын дугаар | 15 |
OKTMO ID | 90000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[11] Осети хэл[12] |
Вэб сайт | www |
Өмнө талаараа Гүрж улс, баруун талаараа Кабардино-Балкар, зүүн талаараа Ингушет, хойд талаараа Ставрополийн хязгаартай хиллэнэ.
Осетчууд нь перс язгуурын осети хэлээр ярилцах бөгөөд үнэн алдартны шашин шүтлэгтний хувь их тул Кавказын бусад үндэстнүүд болох чечень зэрэг муслимууд олонтой үндэстнүүдтэй харьцуулбал Орост талтай ханддаг. Өмнөд Осети нь албан ёсоор Гүрж улсад харьяалагддаг ч Оростой, Хойд Осетитой нэгдэх эрмэлзэлтэй бөгөөд тэдний тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрөөд буй зөрчилдөөнтэй бүс нутаг болно.
Түүнээс гадна Ингушеттэй ч газар нутгийн маргаантай байдаг. Чеченийн дайны үеэр ОХУ-ын армийн түшиц газар болон ашиглагдаж байв. 2004 оны 9 сард тус улсын Беслан хотод Чеченийн салан тусгаарлагчид дунд сургуулийн байранд нэвтрэн орж хүүхдүүдийг барьцаалан, 350 гаруй хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.
Нэршил
засварлахХойд Осетийн Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэгддэг байгаад 1996 оны 1 сарын 9-нд Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс болгож нэрээ өөрчилжээ. Монголд хуучин нэрээр нь Хойд Осети гэж дуудах нь түгээмэл.
Алани гэдэг нь осетчуудын уг язгуур болох аланчуудын нэрнээс гаралтай түүхэн нэр юм.
Түүх
засварлахХойд Осети дахь осетчууд оросууд Кавказад нэвтрэхээс өмнө тэд кабардуудын харьяанд байсан бөгөөд 17-19-р зуунд Оросын эрхшээлд ороход осетчууд ч бас Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд багтжээ.
Октябрийн хувьсгалын дараа Зөвлөлт Холбоот Улс байгуулагдахад ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд орсон Хойд Осети нь автономит эрхтэй муж болон 1924 оны 7 сарын 7-нд зохион байгуулагдсан байна. Осетчуудын уугуул нутаг нь Владикавказаас баруун тийш байсан тул анх байгуулагдахдаа одоогийн газар нутгийн баруун хэсгийг л багтааж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1944 онд зүүн талд орших Чечень-Ингушийн автономит БНУ-ын иргэд болох чечень, ингушууд Иосиф Сталины тушаалаар Дундад Ази руу цөлөгдсөнөөр хөрш улс болох Хойд Осетийн газар нутаг үлэмж нэмэгдсэн аж. Ийнхүү хилийн зурвасын суурин Владикавказ (хуучнаар Оржоникизе) нь Хойд Осетын төв болон цэцэглэж, нийслэл нь болсон байна. Сталиныг нас барсны дараа чечень, ингушууд Кавказдаа буцаж ирэх нь зөвшөөрөгдөж, автономит БНУ нь дахин байгуулагдсан ч Владикавказ орчмын нутаг Хойд Осетид үлджээ. Энэ нь хожмын үндэстэн хоорондын зөрчлийг бий болгосон байна.
1991 онд ЗХУ бутрахад ОХУ-ын бүрэлдэхүүний БНУ болсон бөгөөд 1992 онд Чечень-Ингуш улс 2 хуваагдаж, Ингуш улс тун бага газар нутагтай болсон ч хуучин нутаг болох Владикавказ орчмын нутгийг өөрийнх болгон зарласнаар зэвсэгт мөргөлдөөнд хүрч, ОХУ армиа оруулан асуудлыг шийдэж, хилийн зурвас хуучин хэвээр хадгалагдсан байна.
Хүн ам
засварлахХүн амын 53% нь осет, 30% нь орос, 5% нь ингуш, мөн армен, гүржүүд оршин сууна.
Эх сурвалж
засварлах- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Law #520A
- ↑ Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль, 64-р зүйл
- ↑ 5.0 5.1 Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль, 7-р зүйл
- ↑ Doroshenko, Ekaterina (9 April 2021). "Sergey Menyailo left the post of plenipotentiary representative of the President of Russia". Vesti Omsk (орос хэлээр). Эх хувилбараас архивласан: 19 November 2021. Татаж авсан: 2 May 2021.
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2021Census2
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль, 15-р зүйл
- ↑ North Ossetian ASSR, of which the modern Republic of North Ossetia–Alania is a direct successor, was established as a separate entity within the Russian SFSR upon the adoption of the 1936 Soviet Constitution