Сэврэй сумМонгол улсын Өмнөговь аймгийн харьяат сум. Хатан Сэврэй уул, Хонгорын элс зэрэг үзэсгэлэнт газруудтай.

Сэврэй сум
ᠰᠡᠪᠡᠷᠡᠢᠰᠤᠮᠤ
Сэврэй сум албан ёсны тамга
Улс Монгол
Аймаг Өмнөговь аймаг
Газар нутаг
  Нийт8,095 км2 (3,125 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,967
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Сэврэй хайрхан
Хүм амын тоо
малын тоо

Сэврэй сум 809571 га газар нутагтай, засаг захиргааны Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багтай. 2022 оны жилийн эцсийн байдлаар 667 өрхийн 2017 хүн ам, 391 малчин өрхөд 135311 толгой мал тоологдсон байна. Сумын 809571 га газар нутгийн 83 хувь нь улсын тусгай хамгаалалтад, үлдсэн хувь нь орон нутгийн хамгаалалтад байдаг 100 хувь лицензгүй сум бөгөөд аялал жуулчлал, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлдэг. Аялагчид жуулчдыг татсан уртаашаа 180 орчим км үргэлжлэх Үзэсгэлэнт Хонгорын элс, түүний араар 10 орчим км урсах Хонгорын гол болон Чоно харайх, Шургуулын бүс нутаг, олон үе дамжин өвлөгдөж буй Ноён Сэврэй хийцийн алт мөнгөн эдлэл, ноолуурын гарц сайтай Говь гурван сайхан үүлдрийн ямаатай.

2019 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэврэй сумыг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд Сэврэй сум 2013, 2014, 2015, 2020, 2021 онуудад “Аймгийн Тэргүүний сум”, 2016 онд аймагтаа 2-р байр, 2017, 2018 онуудад гутгаар байранд шалгарсан байна.

Өмнөговь аймгийн Сэврэй сум нь 1923 онд Сайн Ноён Хан аймгийн Ёст засгийн хошууны “Зүүн сум” нэрээр анхлан байгуулагдаж, 1924 оноос Цэцэрлэг Мандалын аймгийн Гурвансайхан уулын хошууны “Сэврэй” сум, 1931 оноос Өмнөговь аймгийн Сэврэй сум нэртэй болжээ. Сум анх Номгон Уулын, Ноён уулын, Баян-Өндөр уулын гэсэн гурван багтай байгуулагдсан байна.

"Сэврэй уулын домог" - Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байдаг Хатан Сэврэй уул нь алсаас харахад хэвтэж буй цоохон ирвэс ийн дүртэй гэлцдэг бөгөөд мөн энэ ууланд ирвэс элбэг тул хонь мал руу өнгийх тохиол их гардаг. Уулын нэр анх Ирвэс уул нэртэй байхад энэ араатан ихэд догширч хонь мал барих нь ширүүссэн тул нутгийн мэргэн ардууд нэрийг нь сольж эерүүлэн нэрлэхийн тулд Ирвэс нэрийг тонгоргож Сэври болгосон юм гэлцдэг. Сэври нэр нь сүүлдээ Сэврэй болж энэ араатны догшрох нь багассан гэж домоглодог.

 
Els

Эх сурвалж

засварлах

Цахим холбоос

засварлах