Дорго нь Mustelidae овгийн богино хөлтэй, мах идэштэн амьтан юм. Нийт 3 дэд овог, 8 зүйлд хуваагдана.

Дорго
Америк дорго
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Mustelidae

Дорго нь газар доорх амьдралтай, нэлээд том зайтай үүр нүхэнд амьдардаг. Тэдний зарим нь ганцаар, зарим нь 2-15-аар нийлж сүрэглэн амьдарна. Энэхүү амьтан нь нэлээд ууртай догшин авиртай ба өөрийгөө болон үр зулзагаа хамгаалахаар эцсээ хүртэл үзэлцдэг. Биеэр том чоно, баавгай, талын цөөвөр чоно зэргийн дайралтыг няцаах чадвартай. Тэд богино зайд 25-30 км/ц хурдтай давхиж чадна.

Идэш тэжээл

засварлах

Дорго нь голдуу газар ухаж малтан, газар доорх амьтдыг иддэг. Мэрэгчдийн хонгил нүхийг, араас нь мөшгин гайхалтай хурднаар ухдаг байна. Мөн идэш хоолоо нууж нөөцөлдөг. Евразийн дорго голдуу хорхой шавьж, чийгийн улаан, авгалдай зэргээр хооллоно. Мөн жижиг хөхтөн, хоёр нутагтан, хэвлээр явагч, шувуу, үр тариа, үндэс, жимс зэргийг иддэг.

Африкийн Балны дорго зөгийн бал, үхэр зараа, могой гэх мэтээр хооллодог аж.

Ангилал

засварлах
 
Америк дорго.

Хоол хүнсэнд

засварлах

Одоогийн АНУ, Их Британид бараг идэхээ больсон ч, урьд цагт уугуул америкчууд болон цагаан арьст колоничлогчид доргоор махны гол хэрэгцээгээ хангаж байжээ. 1950-иад онд, Дэлхийн хоёрдугаар дайны үед Британид дорго идэж байв. Орост доргоны махыг идэж хэрэглэх нь нилээд тархсан болно. Европын улс, Хорватад үндэсний хоол гуляшийг доргоны махаар хийдэг байв. Мөн Франц, Испани улсын зарим хэсэгт хүнсэнд хэрэглэнэ.

Хятад улсад хоол хүнсэнд хэрэглэхээс гадна үсийг нь худалдаалдаг. Доргоны үсээр сахлын багс хийдэг бөгөөд Хойд Америк, Европын ихэнх оронд доргыг хуулиар хамгаалсан тул гол нийлүүлэгч нь Хятад болоод байна.

Гадаад холбоос

засварлах