Хонгорын элс

Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй.[2], Баяндалай сумдын.[3] нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны.[4] араар 180 орчим км үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн нийтдээ 965 ам км талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг.[5], Арганга булаг.[6] хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй км урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Элсэн манханаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ.

Хонгорын элс
Хонгорын элсэн манхан

Хонгорын элсэн манхан

Байрлал Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Салбар Говь[1]
Хонгорын элс (Монгол Улс)
Хонгорын элс
Солбицол 43° 30′ У, 103° 10′ ЗКоординат: 43° 30′ У, 103° 10′ З
Чулуулаг Элс (элсэн манхан)[1]

Өмнөговь аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элсээс Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс,ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм.

Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс иинхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм. 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон.


Дуут манхан.[7]-Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог учраас нутгийнхан тус нэрийг өгчээ.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Хонгорын элс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 Hülle, D., et al. "OSL dating of sediments from the Gobi desert, Southern Mongolia." Quaternary Geochronology 5.2 (2010): 107–113. (PDF)
  2. Сүүлд нэмэгдсэн. (n.d.). Retrieved May 17, 2016, from http://www.omnogovi.gov.mn/page/1843.shtml
  3. Баяндалай сум. (n.d.). Retrieved May 17, 2016, from https://mn.wikipedia.org/wiki/Баяндалай_сум
  4. Өмнөговь аймгийн 9 гайхамшиг. (n.d.). Retrieved July 09, 2015.
  5. Өмнөговь аймгийн 9 гайхамшиг. (n.d.). Retrieved July 09, 2015.
  6. Өмнөговь аймгийн 9 гайхамшиг. (n.d.). Retrieved July 09, 2015.
  7. МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ БАЯН БҮРДИЙН НЭГ. (2011, May/June). Retrieved from http://emka_travel.blog.gogo.mn/read/entry346356