Баян-Овоо сум (Өмнөговь)
Баян-Овоо сум нь Өмнөговь аймгийн сум юм.
Баян-Овоо сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠣᠪᠤᠭᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Өмнөговь аймаг |
Газар нутаг | |
• Нийт | 11,300 км2 (4,400 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,768 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Баян-Овоо сум нь 11.300 ам км газар нутагтай, 750 гаруй өрх, 1500 (2008он) хүн амтай, сумын төв нь Эрдэнэцогт суурин юм. Баян-Овоо сумын уугуул ард иргэд нь мал аж ахуй голлон эрхэлж амьдралаа залгуулдаг. Хүн амын нягтшил багатай, 10 ам дөрвөлжин км талбайд 1.3 хүн ногддог. Баян-Овоо сумын хамгийн өндөр цэг нь Ямаат уул (1926м), Ажийн тал, Зайрмагтайн тал, Заг Сүжийн говь зэрэг хөндий хоолойтой. Монгол орны геоморфологийн Дорноговийн цав толгодын мужлалтад багтдаг. Хотгор гүдгэрийн үндсэн хэв шинжээрээ цав толгодын хэв шинжит гадаргуутай Монгол орны физик газар зүйн Говийн их муж, Дорнод говийн муж дахь Умард говийн гүвээт талын А тойрог, Дорноговийн хотгор Б тойрогийн зааг орчимд хамаардаг. Тус нутаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай болно. Хамгийн их хүйтрэлт 1- р улиралд болох ба 1-р сарын дундаж хэм нь – 15-20°С хүрдэг. Харин 3-р улиралд хамгийн их дулаарах ба 7-р сарын дундаж хэм нь +40 градуст хүрнэ. Хүйтний улирал жил бүрийн 10-р сарын сүүлч 11-р сарын эхээр эхлэх ба 3-р сарын дунд үеэс дулаарна. Энэ нутагт жилд дунджаар 100 мм тунадас унах бөгөөд ихэнх (80-90%) хэсэг нь 6-8 сард бороо хэлбэрээр унана. Өвлийн улиралд цасан бүрхүүлийн зузаан 40 мм-ээс хэтрэхгүй. Хөрсний улирлын хөлдөлт 2,0м хүрдэг. Ихэвчлэн баруун хойноос салхилах ба түүний хурд жилд дунджаар 45-50м/сек болдог ба хаврын улиралд хүч нь нэмэгдэх ба баруун урдаас салхилах нь бий бөгөөд 50-55 м/сек хүрдэг. Хаврын улиралд салхи шуурга ихтэй байдаг.
Эшлэл
засварлах- МОНГОЛ ХЭЛЭЭРХ БРИТАНИКА НЭВТЭРХИЙ ТОЛЬ
- МОНГОЛ ОРНЫ ФИЗИК ГАЗАРЗҮЙ ном