Хармаг
Хармаг- (англи. ?, орос. ?) Монгол улсад ургадаг жимс. Ховдын зарим нутаг, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимсийг хармаг гэнэ. Хармаг нь 7 дугаар сарын эх, дунд үеэр цэцэглэж 8. 9 дүгээр сард боловсорч гүйцнэ. Хармаг жимс С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Түүнийг говь нутгийнхан түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг.
Жимс, жимсгэнийн тархалт нөөц нь одоогоор харьцангуй судлагдаж тогтоогдсон аймаг орон нутгийг зааж нэрлэсэн болно. Мэдээж хэрэг тархац нөөц багатай боловч тухайн жимс жимсгэнэтэй газар орон нутгийг нэг бүрчлэн дурьдах боломжгүй юм.
Тархац
засварлахМонгол орны говь цөлийн бүсэд Монгол Дагуур, Монгол Алтай, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Алтайн өвөр говьд тойром бүрд, мараалаг хотос, элсэн довцог, дэрстэй хоолой, сайрын адгаар сондуул үүсгэж ургана. Өргөс бүхий олон салаа хэвтээ иштэй, 50-60 сантиметр өндөр сөөгөнд ургадаг.
7 дугаар сард цэцэглэж, 8-9 дүгээр сард үр жимс нь боловсордог. Жимс нь зуувандуу бөөрөнхий хэлбэртэй, хар хөх, хөхөвтөр хүрэн өнгөтэй байдаг. Найрлаганд нь органик хүчил 0.7-2.4 хувь, С аминдэм 21-32 хувь, сахар 9.4-11 хувь, идээлэх бодис 0.1-0.6 хувь агуулагддаг. Хармагийг түүхдээ няцалж гэмтээхгүй байхыг анхаарна. Самнуураар түүвэл тохиромжтой. Хармагаар чанамал, шүүс, ундаа, дарс зэргийг хийж хүнсэнд хэрэглэнэ.
Хармаг жимс биологийн идэвхит нэгдэл өндөр антиоксидант ихээр агуулсан С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг жимс юм. Хармаг ургаж байгаа газар элсний нүүдэл багасдаг гэж ярьдаг. Нутгийн иргэд хармаг жимсээр цай, жимсний чанамал зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хийж хэрэглэхээс гадна эртнээс ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэж иржээ.