Чин улсын гүнж нарын жагсаалт
Нурхач охид:
- Донго гэг гүрүн гүнж (1578-1652), Донго овгийн Хохоритай 1588 онд гэрлэсэн.
- Нэньжэ гэг хошой гүнж (1587-1642), Дархантай гэрлэсэн.
- Мангужи гэг (?-1635), Хада овгийн Ургудай, Аухан хошууны Соном дүүрэн ноён нартай гэрлэсэн.
- Мукушэнь (1595-?), Ула овгийн Бужаньтай бэйлтэй гэрлэсэн. 1608 онд ураг барилдсан. Хожим нь салсан.
- 5-р гэг (1597-1613), Дачитай 1608 онд гэрлэсэн.
- 6-р гэг (1600-1646), Сунатай 1613 онд гэрлэсэн.
- 7-р гэг (1604-1685), Ижайтай 1619 онд гэрлэсэн.
- 8-р гэг хошой гүнж (1612-1646), 1625 онд өвөр халхын Гүрбүш тайжтай гэрлэсэн.
- 4-р гэг хошой гүнж (?-1649), өвөр халхын Баяд аймгийн Энгэдэр ноёнтой 1616 онд гэрлэсэн.
- Аохан гүрүн гүнж (1621-1654), Аохан аймгийн Банди тайжтай гэрлэсэн.
- Маката вэньжуан гүрүн гүнж (1625-1663), Цахарын Лигдэн хааны хүү Эжэй чин ван, Абунай чин ван нартай гэрлэж байсан. Бүрни чин ванг төрүүлсэн.
- Яньчин гүрүн гүнж (1628-1686), Хорчины жүн ван Хятадтай 1639 онд гэрлэсэн.
- Яту гүрүн гүнж (1629-1678), 1641 онд Хорчины Зоригт чин ван Билтагартай гэрлэсэн.
- Ату гүрүн хошой гүнж (1632-1700), Баарины Сэвдэн жүн вантай 1648 онд гэрлэсэн.
- 6-р гэг гүрүн гүнж (1633-1649), Куажа хафантай 1644 онд гэрлэсэн.
- Шүжэ гүрүн гүнж (1633-1648), Ижирсан амбаны хүү Кэнжиргэнтэй 1645 онд гэрлэсэн.
- Юнь Ань эгчмэд гүрүн гүнж (1634-1692), Хорчины түшээт чин ван Баясгалантай (Ууба түшээт ханы ач хүү) 1645 онд гэрлэсэн.
- Кэчүнь хошой эгчмэд гүнж (1642-1704), 1657 онд Пинши ван У Сангүйн хүү Шао Фу Жянь тайзигийн багш, У Иншюнтай гэрлэсэн.
Кэчин жюнь ван Ётогийн охин:
Кэши бэйл Түлүн:
- Жүньжэ хошой гүнж (?-1648), 1626 онд Хорчины Ууба түшээт хантай гэрлэсэн.
- Гун И хошой гүнж (1653-1685), 1657 онд Хааны харуулын албаны сайд Нэрдутай гэрлэсэн.
Чэньзэ чин ван Шосай:
Жянь чин ван Жидугийн охин:
- Дуаньмин гүрүн гүнж (1653-1729), 1670 онд Хорчины дархан чин ван Бандитай гэрлэсэн.
Ань жюнь ван Юэлэ:
- Роужиа хошой гүнж (?-?), Жин Нань ван Гэн Жимаогийн хүү Гэн Жижунтай гэрлэсэн.
- Руншянь гүрүн гүнж (1673-1728), 1691 онд Баарины жүн ван Өргөнтэй гэрлэсэн.
- Дуаньжин хошой гүнж (1674-1710), 1692 онд Харчины төрийн жүн ван Галсантай[1] гэрлэсэн.
- Кэжин гүрүн гүнж (1679-1735), Халхын Түшээт хан аймгийн дархан чин ван Дондовдоржтой 1697 онд гэрлэсэн.
- Вэньсянь гүрүн гүнж (1683-1702), 1690 онд Хааны ордны харуулын дарга Шунь Ань Яньтай гэрлэсэн.
- Чүньцюэ гүрүн гүнж (1688-1710), 1706 онд Халхын Сайн ноён аймгийн Цэрэн ноёнтой гэрлэсэн.
- Вэнь кэ хошой гүнж (1687-1709), 1706 онд Онниуд хошууны төрийн жүн ван Цанжинтай гэрлэсэн.
- Чүэжин хошой гүнж (1689-1736), 1706 онд Сун Чэн Юнь гэрлэсэн.
- Дүнькэ хошой гүнж (1691-1709), 1708 онд Хорчины Дорж тайжтай гэрлэсэн.
Гун чин ван Чаннин:
- Чүньши гүрүн гүнж (?-1741), 1712 онд Хорчины тайж, амбан Баньдитай гэрлэсэн.
Найралт төв хаан:
- Хуакэ хошой гүнж (1695-1717), Манжийн Нара овгийн Шиндө ноёнтой гэрлэсэн.
Ли чин ван Иньрэн:
- Шүшэнь хошой гүнж (1708-1784), 1726 онд Хорчины тайж, Монгол журганы жигүүрийн түшмэл Жангимбууд богтолсон.
И чин ван Инь сянь
- Хэхуй хошой гүнж (1714-1731), 1729 онд Халхын Түшээт хан аймгийн зоригт чин ван Данзандоржийн хүү Доржсэвдэнд өгсөн.
Жуань чин ван Инь Лю:
- Дуань Роу хошой гүнж (1714-1754), 1730 онд Хорчины Бодлогот ван Лувсанласангийн хүү Чимиддоржд өгсөн.
- Хэжин гүрүн гүнж (1731-1792), 1747 онд Хорчины Дархан вангийн хошууны засаг ноён дархан чин ван, эфү Сэвдэнбалжирд өгсөн.
- Хэжиа хошой гүнж (1745-1767), 1760 онд Манжийн Фуча овгийн түшмэл Фулунганд өгсөн.
- Хэжин гүрүн гүнж (1756-1775), 1770 онд Халхын Сайн ноён аймгийн чин ван Цэрэнгийн ач хүү Лавандоржид өгсөн.
- Хэкэ хошой гүнж (1758-1780), 1772 онд манжийн Уяа овгийн Жалантайд өгсөн.
- Хэсяо гүрүн гүнж (1775-1823), 1789 онд Манжийн Ниохуру овгийн Хөшэн сайдын хүү Фэншэниндэд өгсөн.
Хэ чин ван Хун Жоу:
- Хэвань хошой гүнж (1734-1760), 1750 онд Баарины жүн ван Ринчингийн ахмад хүү Дэлэг тайжид өгсөн.
- Жуанжин хошой гүнж (1781-1811), 1801 онд Хорчины Бодлогот ван Чимэддоржийн ач хүү Содномдоржд өгсөн.
- Жуанжин гүрүн гүнж (1784-1811), 1802 онд Түшээт бэйл Маньбадард өгсөн.
- Шоуань гүрүн гүнж (1826-1860), 1841 онд Зуу удын чуулганы Найман хошууны засаг ноён, жүн ван Дэмчигжавд өгсөн.
- Шоузань хошой гүнж (1829-1856), 1842 онд манжийн Намудур овгийн Дотоод хэргийн яамны түшмэл Эньчон
- Шоу энь гүрүн гүнж (1822-1859), 1845 онд Фуча овгийн Жиншоу[2]д өгсөн.
- Шоуши хошой гүнж (1841-1866), 1863 онд Ниохуру овгийн Жалафунга дутунд өгсөн.
- Шоужуан гүрүн гүнж (1842-1884), 1863 онд манжийн Болуд овгийн Дөхуй сайдад өгсөн.
- Рун ань гүрүн гүнж (1855-1874), 1873 онд Гуаржа овгийн шадар сайд Фужөнд өгсөн.
Гун чин ван Ишинь:
- Руншоу гүрүн гүнж (1854-1924), 1866 онд Фуча овгийн түшмэл Жидуаньд өгсөн.
Эшлэл
засварлах- ↑ Харчин ван Гүнсэнноровын өвөг дээдэс
- ↑ Түгээмэл элбэгт хааны зарлигаар үлдээсэн 8 төр баригч сайдын нэг