Чүньцюэ гүрүн гүнж

Чүньцюэ гүрүн гүнж (固伦纯悫公主)(1685-1710)нь Энх амгалан хааны 10 дахь охин. Халхын Сайн ноён аймгийн эфү Цэрэнгийн хатан.

Товч намтар

засварлах

Тэрбээр 1685 он 3 сард нара овгийн Чансүбоогийн охин тонпин татвар эмээс төрсөн. 1706 оны 6 сард 22 настайдаа халхын тайж Цэрэнтэй хуримлаж, Чүньцюэ хошой гүнж (和硕纯悫公主) хэмээн өргөмжлөн, Цахарын нутагт амьдрах газр бэлтгэн өгөв. 1710 оны 4 сард 25 настайдаа нас барав. Тэрээр Субашири (苏巴什礼) гэх нэг хөвүүн төрүүлсэн. Субашири нь хорчины тайж Дорж, дункэ гүнж[1] хоёрын охинтой хуримлаж, улсад туслагч гүн цол хүртсэн. 1732 онд эфү Цэрэн манжийн цэргийг удирдан зүүнгарын цэрэгтэй байлдаж ялалт байгуулсан тул талийгаач гүнжийг Чүньцюэ гүрүн гүнж (固伦纯悫公主) гэж өргөмжлөв. 1750 онд эфү Цэрэн өөд болсны дараа гүнжийн бунханд оршуулжээ.

Мөн үзэх

засварлах
  1. Энх амгалан хааны 15 дахь охин