Эрх Хонгор нь Лигдэн хааны ахмад хүү юм. Тэрээр 1634 онд Лигдэн хаан нас барахад хаан ширээ залгамжилсан. Гэхдээ Эрх Хонгор нь яг Эжэй хаан болсон эсэх дээр маргаантай байдаг. Манжаас зугтах зам зуураа тэдэнд олзлогдсон. Манжийн хаанд олзлогдсоны дараа түүнд Абахай сэцэн хаан өөрийн гүнжээ өгч Чин вангийн цол хэргэм өгчээ. Улмаар 1641 онд өвчнөөр нас барсан тул түүний дүү Абунай чин ван болж эхнэрийг нь авч суусан. 1669 онд Энх Амгалан хаан түүний ач дүү Бүрниг (заримдаа түүний нэрийг Барни, Борни, Бүрүни, Бүрүнэй гэж бичдэг) чин ван болгосон. Гэвч 1675 онд бослого гарган ялагдсан тул Манжийн хаан цаазаар авчээ.

Эжэй
Монголын хаан
Хаанчлал1634-1635
Өнгөрсөн огноо1661
ӨмнөхЛигдэн хаан
УдаахБайхгүй
ХатанМаката (Айсингиоро овог)
ЭцэгЛигдэн хаан
Ургийн овогБоржигин
Өмнөх
Шинээр байгуулсан
Цахарын засаг ноён, хошой чин ван
1636-1641
Дараах
Абунай