Түгээмэл элбэгт

Түгээмэл элбэгт (1831–1861; 30 насалсан) – 1850–1861 онд төр барьсан Чин улсын есдүгээр хаан, манж хүн байв.

Түгээмэл элбэгт
Чин улсын хаан
Хаанчлал1850.03.09 – 1861.08.22
(11 жил, 9-р хаан)
Төрсөн огноо1831 оны 7 сарын 17 (1831-07-17)
Төрсөн газарБээжин, зуны ордон
Өнгөрсөн огноо1861 оны 8 сарын 22
(30 насалсан)
Өнгөрсөн газарХалуун гол, зуны ордон
ОршуулсанЧингийн зүүн бунхан
ӨмнөхТөр гэрэлт
УдаахБүрэн засагч
Хатан11 хатан, 7 татвар
Хүүхэд2 хүү, 1 охин
ЭцэгТөр гэрэлт
ЭхШяочуаньчөн
Ургийн овогАйсингиоро
Оны цолманж: Губчи элгиенгэ
монгол: Түгээмэл элбэгт
хятад: Шяньфөн

Бага нас

засварлах

Айсингиоро Ижу 1831 онд манж Чин улсын нийслэл Бээжин дэх хааны зуны ордонд Төр гэрэлт хааны дөрөвдүгээр хүү болж, манжийн ниохуру овогт Чуань эрхэм хатнаас (1834 оноос Шяочуаньчөн их хатан гэх болсон) төрсөн.

Ижу багадаа бичиг ном, цэрэг зэвсгийн эрдэм сайн сурч хан хүү хэмээн нэр заагджээ.

 
Цэцэрлэгт

Эзэн хаан

засварлах

1850 оны хавар Төр гэрэлт хааны нэр заасан Ижу ханхүү 19 насандаа Түгээмэл элбэгт хаан болжээ. Энэхүү оны цолыг манжаар Губчи элгиенгэ, хятадаар Шяньфөн (Xianfeng) гэдэг.

Бослого их гарч байсан. Өмнөд нутагт христийн шашинт хакка яст хятад үндэстэн Хун Шючуань Тайпингийн бослогыг (1850–1864) дэгдээж улс байгуулснаа зарлаж 1853 онд Наньжинг эзэлж газар авсан бол умард нутагт Нианы бослого (1851-1868) дэгдсэн. 1854-1873 онд мяо ардын бослого, 1856 онд Юньнаньд Пантайн бослого үүсчээ. Өмнөд нутагт хятад жанжин Зөн Гуофань, умард нутагт монгол жанжин Сэнгэринчен хааны цэргийг удирдаж байв.

 
Шяньфөн зооснууд 50 вэньтэй тэнцэнэ

Хар тамхины хоёрдугаар дайнаар Англи-Францын хүчин Тяньжиниас довтолж 1860 онд хааны зуны ордныг эзэлснийг сонссон Түгээмэл элбэгт хааны бие муудаж 1861 онд 30 насандаа өөд болжээ.

Хаан амьсгал хураахын өмнө 6 настай Бүрэн засагч хаанд туслуулахаар хааны ургийн 4 хүн, 4 сайдыг тохоож төр барих зөвлөлийг үүсгэсэн боловч Бүрэн засагчийн эх И хатан (хожмын Цыши хатан эх) Шяожэньшянь их хатны хамтаар Сусунь нарыг дарж төрийн хэргийг мэддэг болжээ.

  • Эцэг — Төр гэрэлт хаан — айсингиоро овогт
  • Эх — Шяочуаньчөн хатан — ниохуру овогт
  • Шяодөшянь их хатан (-1850) — сакда овогт
  • Шяожэньшянь их хатан (1837–1881). — ниохуру овогт, Цыань хатан эх
  • И хатан (1835–1908) — ехэнара овогт, Цыши хатан эх
  • Ли хатан, хожим Жуанжин (1837–1890) — татара овогт
  • Зайчунь агь (1856–1875) — И хатны хүү, Бүрэн засагч хаан
  • (1858) — Мэй хатны хүү
  • Рунъань улсын гүнж (1855–1875) — Жуанжин хатны охин
  • Өргөмөл: Руншоу улсын гүнж (1854–1924) — Гун вангийн их охин
Өмнөх
Төр гэрэлт
Чин улсын хаан
1850—1861 он
Дараах
Бүрэн засагч