Төр гэрэлт
Төр гэрэлт (1782–1850; 68 насалсан) – 1820–1850 онд төр барьсан Чин улсын наймдугаар хаан, манж хүн байв.
Төр гэрэлт | |
---|---|
Чин улсын хаан | |
Хаанчлал | 1820.10.03—1850.02.25 (30 жил, 8-р хаан) |
Төрсөн огноо | 1782 оны 9 сарын 16 Бээжин, Бор хот |
Өнгөрсөн огноо | 1850 оны 2 сарын 25 (67 насалсан) Бээжин, зуны ордон |
Оршуулсан | Чингийн баруун бунхан |
Өмнөх | Сайшаалт ерөөлт |
Удаах | Түгээмэл элбэгт |
Хатан | 11 хатан, 9 татвар |
Хүүхэд | 9 хүү, 10 охин |
Эцэг | Сайшаалт ерөөлт |
Эх | Шяошуруй |
Ургийн овог | Айсингиоро |
Оны цол | манж: Доро элдэнгэ монгол: Төр гэрэлт хятад: Даогуан |
Бага нас
засварлах1782 онд манж Чин улсын нийслэл Бээжин дэх хааны ордон Бор хотод хожмын Сайшаалт ерөөлт хааны хитара овгийн манж хатнаас (хожмоо Шяошуруй хатан) Мяньнин (хожим Миньнин гэсэн) хэмээх хүү төрсөн нь Төр гэрэлт хаан байв. Хааны хоёрдугаар хүү боловч насанд хүрсэн ахмад хүү нь байжээ. Мяньнин 9 настайдаа буга агнаж Тэнгэрийн тэтгэсэн хаан өвгөө гайхшруулж, 1813 онд Бор хотод халдсан Цагаан лянхуа бүлгийн алуурчдыг зогсоож нэр хүндээ өсгөсөн.
Эзэн хаан
засварлахСайшаалт ерөөлт хаан 1820 онд зуурдаар өөд болоход 38 настай Мяньнин агь Төр гэрэлт хаан болсон. Түүний эл нэрийг манжаар Доро элдэнгэ, хятадаар Даогуан (Daoguang) гэдэг. 1850 онд нас бартлаа 30 жил хаанчилсан.
1820 оноос Шиньжянгийн баруун тал руу Кокандын Жахангир хожа довтолсоор 1826 онд Кашгар, Яркенд, Хотан хот босогчдын мэдэлд орсон. Дараа жил нь түүнийг урвагч нь барьж Бээжинд хүргэснээр бослогыг дарж авчээ.
1822 онд Шаньдун, 1830-1832 онд Гуандун, Хайнань, 1833 онд Сычуань, Хүбэй, 1835 онд Шаньси мужид бослого дэгдэж байсан бол 1832 оны Хүнаньд гарсан яо ардын, 1830-1833 оны Тайваний бослогыг дарах гэж зүдэрч байлаа.
Төр гэрэлтийн жилүүдэд хар тамхинаас болж Британийн худалдаачидтай зөрчилдөн Хар тамхины дайн дэгдэж 1842 онд Хонконгийн жаахан газрыг алдаж төгссөн ба Энэтхэгээс сикүүд Төвөдийн баруун тал руу амжилтгүй халдсан.
Өрнөдийн шаардлагыг дагасан гэрээ хийгдэж, улсын санхүү хямарчээ. 1850 онд Түгээмэл элбэгт хаан ор залгасан.
Гэр бүл
засварлах- Эцэг — Сайшаалт ерөөлт хаан — айсингиоро овогт
- Эх — Шяошуруй хатан (1760–1797) — хитара овогт
Хатан
засварлах- Шяомучөн их хатан (?–1808) — ниохуру овогт
- Шяошэньчөн их хатан (?–1833) — тунгия овогт
- Шяочуаньчөн их хатан (1808–1840) — ниохуру овогт
- Шяожинчөн их хатан (1812–1855) — боржигин овогт
- Жуаншунь хатан (?–1867) — уяа овогт
- Тун хатан (? – 1877) — сумуру овогт
- Нара Овогт Хө татвар. (?–1881
Хүүхэд
засварлах- Агь
- Ивэй (1808–1831, 23 насалсан) — нара овогт Хө хатнаас төрсөн
- Икан (1826–1827, 1 насалсан) — Шяожинчөн их хатны хүү
- Ичи (1829–1830, 1 насалсан) — Шяожинчөн их хатны хүү
- Ичу (1831–1861, 30 насалсан) — Шяочуаньчөн их хатны хүү, хожмын Түгээмэл элбэгт хаан
- Ицон (1831–1889, 58 насалсан) — ниохуру овогт Шян хатнаас төрсөн, хожмын Тун ван
- Ишинь (1833–1898, 65 насалсан) — Шяожинчөн их хатны хүү, Гун ван
- Ишюань (1840–1891, 51 насалсан) — Жуаншунь эрхэм хатны хүү, Чунь ван. Бадаргуулт төр хааны эцэг
- Гүнж
- Туаньминь улсын гүнж (1813–1819, 6 насласан)
- (1825, 1 насласан)
- Дуаньшуань улсын гүнж (1825–1835, 10 насласан)
- Шоуань улсын гүнж (1826–1860, 34 насласан)
- Шоузан дэд зэргийн гүнж (1829–1856, 27 насласан)
- Шоуэнь улсын гүнж (1830–1859, 29 насласан) гэх мэт
Өмнөх Сайшаалт ерөөлт |
Чин улсын хаан 1820—1850 он |
Дараах Түгээмэл элбэгт |