Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Унгар улсыг төлөөлөн хөлбөмбөгийн олон улсын тэмцээнүүдэд оролцдог бөгөөд Унгарын Хөлбөмбөгийн Холбоо хамаардаг.
Унгар | |||
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
| |||
Хоч | Шидэт Мажарууд (1950-д онд) | ||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Унгарын Хөлбөмбөгийн Холбоо | ||
Дасгалжуулагч | Эгервари Сандор | ||
Ахлагч | Гера Золтан | ||
Домогт тоглогч |
Бозик Жозеф (101) | ||
Домогт мэргэн бууч |
Пушкаш Ференц (84) | ||
Чансаа (ФИФА) | 52 | ||
| |||
Анхны тоглолт Австри 5–0 Унгар (Австри, Вена 1902 оны 10 сарын 12) | |||
Илт ялалт Оросын эзэнт улс 0–12 Унгар (Орос, Москва; 1912 оны 7 сарын 14) Унгар 13–1 Франц (Унгар, Будапешт; 1927 оны 6 сарын 12) Унгар 12–0 Албани (Унгар, Будапешт; 1950 оны 9 сарын 24) | |||
Илт ялагдал Унгар 0–7 Англи (Унгар, Будапешт; 1908 оны 6 сарын 10) Англи сонирхогчдын ШБ 7–0 Унгар (Швед, Солна; 1912 оны 6 сарын 30)[1] Герман 7–0 Унгар (Герман, Кёльн; 1941 оны 4 сарын 6) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 9 (Анх: 1934) | ||
Амжилт | Дэд аварга, 1938, 1954 | ||
Европын АШТ | |||
Оролцоо | 2 (Анх: 1964) | ||
Амжилт | Гуравдугаар байр, 1964 |
Олимпын медаль | ||
Эрэгтэй Хөлбөмбөг | ||
---|---|---|
Алт | Хельсинки 1952 | Баг |
Хүрэл | Ром 1960 | Баг |
Алт | Токио 1964 | Баг |
Алт | Мехико 1968 | Баг |
Мөнгө | Мюнхен 1972 | Баг |
Олимпын гурван удаагийн аварга, 1938, 1954 оны дэлхийн дэд аварга, 1964 оны Европын АШТ-ий хүрэл медальтай, гайхамшигтай түүхтэй баг бол Унгарын шигшээ баг билээ. Унгарчууд 1950-д онд нийтлэг хөлбөмбөгийн тактикийн үндсийг хөлбөмбөгийн спортод нэвтрүүлж, 20-р зууны шилдэг мэргэн бууч Пушкаш Ференцийг[2][3][4] бүрэлдэхүүндээ багтаасан Алтан Баг дэлхийн тавцанд ноёлж байлаа. ФИФА Пушкашийн дурсгалд зориулж хамгийн сүүлд бий болгосон шагналаа түүний нэрээр нэрлэжээ[5]. Тэр үед Унгарын шигшээ багийн Эло чансаа түүхэнд хамгийн өндөр буюу 2166-д хүрч байсан бөгөөд 31 тоглолт дараалан ялагдаагүй амжилт нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон дараалсан ялагдаагүй цувралуудын нэг юм. Тэрхүү ялагдаагүй цуврал нь 4 жил гаруй үргэлжилсэн бөгөөд зууны тоглолт гэгддэг Английн шигшээ багтай хийсэн тоглолт түүнд нь багтдаг.
Алтан үеэс хойш Унгарын шигшээ баг тун сул тоглолт үзүүлэх болсон ч сүүлийн үед бүх талаараа шинэчлэгдэж буй. 2008 онд Унгарын Хүүхдийн Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдаж, залуу үеэ өсгөх талаар ихэд анхаарах болсны үр дүн гарч эхэлж байгаа. Тэд 2010 онд түүхэндээ анх удаа нутагтаа томоохон тэмцээнийг хүлээн авсан бөгөөд 2010 оны футзалын Европын аварга шалгаруулах тэмцээн Будапешт, Дебрецен хотуудад зохиогджээ. Мөн шигшээ баг нь ч гэсэн 2004 оны Европын аварга Грекийг 3–2[6], 2006 оны дэлхийн аварга Италийг 3–1[7] харьцаагаар ялж гайхалтай амжилтуудыг үзүүлж байна. Тэд 1986 оноос хойш том тэмцээнд шалгаран оролцоогүй боловч 2008 онд 19 хүртэлх насны шигшээ баг нь Европын АШТ-ий хагас шигшээд шалгарснаас гадна 20 хүртэлх насны шигшээ баг нь 2009 оны дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, тус улсын шигшээ багийн ирээдүйд амжилт олох найдвар харагдаж байгаа юм.
Тэмцээнүүдийн түүх
засварлахДэлхийн АШТ
засварлахОн | Шат | Байр | ТТ | Х | Т* | Хд | ОГ | АГ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1930 | Оролцоогүй | – | – | – | – | – | – | – |
1934 | Шөвгийн 8 | 6 | 2 | 1 | 0 | 1 | 5 | 4 |
1938 | Дэд аварга | 2 | 4 | 3 | 0 | 1 | 15 | 5 |
1950 | Оролцоогүй | – | – | – | – | – | – | – |
1954 | Дэд аварга | 2 | 5 | 4 | 0 | 1 | 27 | 10 |
1958 | 1-р шат | 10 | 4 | 1 | 1 | 2 | 7 | 5 |
1962 | Шөвгийн 8 | 5 | 4 | 2 | 1 | 1 | 8 | 3 |
1966 | Шөвгийн 8 | 6 | 4 | 2 | 0 | 2 | 8 | 7 |
1970 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
1974 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
1978 | 1-р шат | 15 | 3 | 0 | 0 | 3 | 3 | 8 |
1982 | 1-р шат | 14 | 3 | 1 | 1 | 1 | 12 | 6 |
1986 | 1-р шат | 18 | 3 | 1 | 0 | 2 | 2 | 9 |
1990 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
1994 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
1998 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
2002 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
2006 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
2010 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
2014 | Шалгараагүй | – | – | – | – | – | – | – |
2018 | Шалгаруулалт явагдаж буй | |||||||
2022 | ||||||||
Нийт | 9/22 | 2 удаагийн дэд аварга | 32 | 15 | 3 | 14 | 87 | 57 |
Европын АШТ
засварлахОн | Шат | ТТ | Х | Т | Хд | ОГ | АГ |
---|---|---|---|---|---|---|---|
1960 | Оролцоогүй | - | - | - | - | - | - |
1964 | Гуравдугаар байр | 2 | 1 | 0 | 1 | 4 | 3 |
1968 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
1972 | Дөрөвдүгээр байр | 2 | 0 | 0 | 2 | 1 | 3 |
1976 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
1980 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
1984 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
1988 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
1992 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
1996 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
2000 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
2004 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
2008 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
2012 | Шалгараагүй | - | - | - | - | - | - |
2016 | 13-р байр | 4 | 1 | 2 | 1 | 6 | 8 |
Нийт | 3/16 | 8 | 2 | 2 | 4 | 11 | 14 |
Цахим хуудас
засварлахЭшлэл
засварлах- ↑ Энэхүү тоглолт нь Английн Хөлбөмбөгийн Холбооны олон улсын тоглолтод ордоггүй бөгөөд Английн багийн албан ёсны статистикт тооцогддоггүй
- ↑ "FIFA President: FIFA to help the Galloping Major". FIFA. 2005-10-12. Архивласан огноо 2006-10-07. Татаж авсан: 2006-11-17.
- ↑ "Coronel Puskas, el zurdo de oro" (Spanish хэлээр). AS. 2006-11-17. Татаж авсан: 2006-11-17.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ Mackay, Duncan (2005-10-13). "Lineker tees up another nice little earner". London: Guardian Unlimited. Татаж авсан: 2006-11-17.
- ↑ Blatter unveils FIFA Puskas Award
- ↑ "Hungary 3-2 Greece: Euro champions stunned". Archived from the original on 2011-06-29. Татаж авсан: 2011-05-15.
- ↑ "Hungary 3-1 Italy: World Champions stunned". Archived from the original on 2011-06-29. Татаж авсан: 2011-05-15.