Төмөрийн улс
Төмөрийн эзэнт гүрэн бол XIV-XVI зууны үед Мавереннахр, Иран, Өмнөд Кавказын бүс нутагт оршин тогтнож байсан улс юм. Энэ улсыг Монголын Барулас овгийн эмир Төмөр байгуулжээ. Төмөрийн эзэнт гүрний хаад нь Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нар байв. Эдгээр хаадыг Доголон Төмөр өргөмжилсөн бөгөөд ямар ч эрх мэдэлгүй бэлгэ тэмдгийн шинжтэй хаад байсан юм. Улсын бүх эрхийг Төмөр атгах бөгөөд эмир цолтойгоор улсаа удирдаж байлаа. Доголон Төмөрийн нас барсны дараа Төмөрийн эзэнт гүрэн эзлэгдсэн орнуудын ард түмний бослого, дотоодын тэмцлээс болж задран бутарчээ. XVI зууны эхэн үед Алтан ордны улсаас нүүж ирсэн узбекүүд Төмөрийн угсааныхныг бут цохисноор Төмөрийн эзэнт гүрэн бүрмөсөн мөхсөн болой.
Төмөрийн эзэнт гүрэн گورکانیان Гүркания | |
---|---|
1370–1507 | |
Төлөв | Эмират |
Нийслэл | |
Нийтлэг хэл | |
Шашин |
|
Төр засаг | Хэмжээгүй эрхт хаант засаг |
Эмир | |
• 1370–1405 | Төмөр (анхны) |
• 1506–1507 | Бади аз-Заман (сүүлчийн) |
Түүхэн эрин | Дундад зууны сүүл үе |
• Төмөр байлдан дагуулалтаа эхлүүлэв | 1363 |
• Төмөрийн эзэнт гүрэн байгуулагдав | 1370 |
• Баруун зүгийн тэлэлт эхлэв | 1380 |
7 сарын 20, 1402 | |
• Самаркандын уналт | 1505 |
• Хератын уналт | 1507 |
1526 | |
Газар нутаг | |
1405 тоо.[7][8] | 4,400,000 км2 |
Мөнгөний нэгж | Танка |
Гарал үүсэл, угсаатны хамаарал
засварлахТөмөрийн эзэнт гүрний үүсэл нь Монголын нүүдэлчин аймаг Барласаас улбаатай бөгөөд тэд Чингис хааны армийн бүрэлдэхүүнд багтан тулалдаж явжээ.[9][10] Монголчууд Төв Азийг эзэлсний дараа Барлас аймгийнхан одоогийн Узбекистанд суурьшиж нутгийн түрэгүүдтэй холилдсон тул Төмөрийн үед барласууд зарим талаар түрэгжсэн байв. Түүнчлэн Цагадайн улсын баруун хэсгийн Исламын шашинд орсон түрэг, монгол угсаатнууд Исламын шашин дэлгэрэхээс өмнө Төв Азид ноёрхож байсан Персийн соёлын нөлөөнд орсон байжээ.[11]. Персийн утга зохиол нь Төмөрийн эзэнт гүрний элит хэсгийнхнийг Перс-Исламын соёлд ороход нь нөлөөлж байв.[12]
Төмөрийн улсын ордны эмэгтэйчүүд монгол ёс заншилтай байсан ба Төмөр хааны үед албан хэрэгцээнд монгол, түрэг аль аль хэлийг ашигладаг, монгол бичгээр захиа бичин илгээдэг байв.[13] Мавереннахрын монголчууд өөр угсаатны ёс заншилд орон монгол соёлоо гээж эхэлсэн боловч бүрмөсөн уусаагүй байв. Дундад зууны монгол эрчүүд гэзэг тавьдаг заншилтай байсан ба Төмөр хаан хүүгээ шийтгэхдээ гэзгийг нь тайрсан нь хүүгээ монголд үнэнч бус байсан гэж үзэж байсныг нь илэрхийлж байжээ.[13] Төмөр хаан Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг байсан төдийгүй өөрийн бүх амьдрал, үйл хэргээ Чингисийн улсийн сүр хүчийг дахин сэргээн тогтоохын төлөө зориулжээ. Энэ нь саяхан байгуулагдаад бутарсан ИМУ-н сүр хүчийг хүмүүс хараахан мартаагүй мөн Төмөр өөрөө монголын барлас овгийн хүн байсантай холбоотой юм. Тэр Чингисийн зарлиг, ИМУ-н хууль цаазыг дээдлэн хүндэтгэж өөрийн улсад хэрэгжүүлж байв. Хожим Төмөрийн улсаас тасран байгуулагдсан Их Могол Улсад монгол ёс заншлаа даган мөрдөхөө больсон бол Төмөр хааны хувьд лалын шашинд орсон ч монгол ёс заншлаа даган мөрдөж монгол гарлаараа бахархдаг байв. Бутралын үеийн Монгол улс, Төмөрийн улс хоёр найрсаг харилцаатай байжээ. Буняшир хаан болохоосоо өмнө Төмөр хааны ордонд байсан байдаг. Төмөрийн улсыг заримдаа монгол улс гэж бичсэн байдаг бол зарим тохиолдолд түрэг улс гэж бичсэн байдаг. Моголистан, Төмөрийн зарим монголчуудыг 16-р зууны сүүл хүртэл монгол хэлээрээ ярьсан хэвээр байсан байж магадгүй гэж зарим эрдэмтэд таамагладаг.
Эрдэмтэд Төмөрийн улсыг монголчуудын эсвэл түрэгүүдийн улс гэсэн зөрүүтэй байр суурь баримталдаг. Төмөрийн улс хэдийгээр монгол гаралтай улс ч 14-р зууны дунд үед Баруун Цагаадайн улсын монголчууд буюу Мавереннахр дахь монголчууд нилээд түрэгжсэн байсан учир зарим эрдэмтэд энэ улсыг түрэгүүдийн улсад хамааруулдаг байна.
Байгуулагдсан нь
засварлахТөмөр Мавереннахр буюу Трансоксиан (одоогийн Узбекистан, Тажикистан, Туркменистаны ихэнх хэсэг) болон Хорасаны (одоогийн Иран, Афганистан) ихэнх хэсгийг 1363 оноос эхлэн бусад ноёдтой хүч хавсран (Самаркандийг 1366 онд, Балхийг 1369 онд) мэдэлдээ оруулж, 1370 он гэхэд захирагчаар нь өргөмжлөгджээ. Албан ёсоор бол Монголын Цагадайн улсын нэрээр үйл ажиллагаа явуулж байсан Төмөр Мавереннахр, Хорезмыг дагаар оруулж, 1380 онд баруун тийш аян дайн хийв. 1389 онд Картидуудыг Хератаас үлдэн хөөж, 1382 оноос Персийн нутаг руу түрж эхэлжээ (Исфаханыг 1387 онд эзэлж, 1393 онд Музаффаридуудыг Ширазаас зайлуулж, Жалайридуудаас Багдадыг авсан). 1394/95 онд тэр Алтан Орд руу довтолж, Кавказад өөрийн засаглалыг тогтоон, улмаар 1398 онд одоогийн Пакистан, Энэтхэгийн нутаг дахь Мултан, Дипалпурыг дагаар оруулжээ.
1400/01 онд Алеппо, Дамаск, зүүн Анатолиаг эзлэн авч, 1401 онд Багдадыг сүйтгэж, 1402 онд Османуудаас Анкараг булаан авав. Тэр Самаркандыг гол нийслэлээ болгосон бөгөөд түүний аян дайнаар ойролцоогоор 17 сая хүн үрэгдсэн гэдэг.[14]
1506 онд Төмөрийн эзэнт гүрэн унасны дараа аавын талаасаа Төмөрийн, эхийн талаасаа Чингис хааны удмын Бабур 1526 онд Афганистан, Энэтхэгт Моголын эзэнт гүрэнг байгуулсан түүхтэй. 17-р зуун гэхэд Моголын эзэнт гүрэн Энэтхэгийн ихэнх нутгийг хяналтдаа байлгаж байсан боловч 18-р зуунд хүч нь суларч Английн нөлөөнд орж эхэлжээ. 1857 онд II Бахадур Шах Энэтхэгийн бүх хүчийг нэгтгэж англичуудын эсрэг тулалдсан ч ялагдаж Бирм рүү цөлөгдсөнөөр Энэтхэгийн хойг бүхэлдээ Британийн эзэнт гүрний мэдэлд орж Их Могол Улс бүрмөсөн мөхжээ.
Төмөрийн эзэнт гүрний явуулсан дайн тулаануудын үр дүнд Персийн соёлын төв нь Самарканд, Херат болон хувирч, Төмөрийн эзэнт гүрний хүч чадлын билэг тэмдэг болон мандаж байв.[15]
Соёл
засварлахТөмөрийн эзэнт гүрэн нь хэдийгээр Монголын[16] Барлас овгоос гаралтай ч Туркестан, Хорасанд төвлөрсөн, түрэг, Персийн соёлын нөлөөнд орсон[17][11][18], Исламын шашинтай улс байжээ.
Эшлэл
засварлах- ↑ Coinage of Timur with "Three annulets" symbol (1393-1405):
- ↑ Bloom, Jonathan; Blair, Sheila S. (14 May 2009). Grove Encyclopedia of Islamic Art & Architecture: Three-Volume Set (англи хэлээр). OUP USA. p. 426. ISBN 978-0-19-530991-1.
Coinage issued by the Timurid dynasty (r. 1370-1506) comprised various silver coins and several coppers, most often anonymous, although some coppers struck in the name of Timur 1370–1405; here called amīr) have a tamghā of three annulets prominently on the reverse.
- ↑ Kadoi, Yuka (2010). "On the Timurid flag". Beiträge zur islamischen Kunst und Archäologie. 2: 144, 149, 159 Fig.5.
- ↑
- Manz, Beatrice Forbes (1999). The Rise and Rule of Tamerlane. Cambridge University Press, p.109. ISBN 0-521-63384-2. Limited preview, Гүүгл дэх ном
- B.F. Manz, W.M. Thackston, D.J. Roxburgh, L. Golombek, L. Komaroff, R.E. Darley-Doran. "Timurids" Encyclopaedia of Islam Brill Publishers 2007; "During the Timurid period, three languages, Persian, Turkish, and Arabic were in use. The major language of the period was Persian, the native language of the Tajik (Persian) component of society and the language of learning acquired by all literate and/or urban Turks. Persian served as the language of administration, history, belles lettres, and poetry."
- Bertold Spuler. "CENTRAL ASIA v. In the Mongol and Timurid Periodse". Encyclopaedia Iranica. Татаж авсан: 2017-09-14. "Like his father, Olōğ Beg was entirely integrated into the Persian Islamic cultural circles, and during his reign Persian predominated as the language of high culture, a status that it retained in the region of Samarqand until the Russian revolution 1917 ... Ḥoseyn Bāyqarā encouraged the development of Persian literature and literary talent in every way possible ...
- Robert Devereux (ed.) "Muhakamat Al-Lughatain (Judgment of Two Languages)" Mir 'Ali Shir Nawāi; Leiden, E.J. Brill 1966: "Nawa'i also employs the curious argument that most Turks also spoke Persian but only a few Persians ever achieved fluency in Turkic. It is difficult to understand why he was impressed by this phenomenon, since the most obvious explanation is that Turks found it necessary, or at least advisable, to learn Persian – it was, after all, the official state language – while Persians saw no reason to bother learning which was, in their eyes, merely the uncivilized tongue of uncivilized nomadic tribesmen.
- David J. Roxburgh. The Persian Album, 1400–1600: From Dispersal to Collection. Yale University Press, 2005. pg 130: "Persian literature, especially poetry, occupied a central in the process of assimilation of Timurid elite to the Perso-Islamicate courtly culture, and so it is not surprising to find Baysanghur commissioned a new edition of Firdawsi's Shanama."
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedhomelanguage
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedEI - Manz2
- ↑ Turchin, Peter; Adams, Jonathan M.; Hall, Thomas D (December 2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 222. ISSN 1076-156X. Татаж авсан: 2016-09-14.
- ↑ Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly. 41 (3). p. 500. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793.
- ↑ "Timur", The Columbia Encyclopedia, Sixth Edition, 2001-05 Columbia University Press, (LINK)
- ↑ "Consolidation & expansion of the Indo-Timurids", Encyclopedia Britannica, (LINK)
- ↑ 11.0 11.1 B. Spuler, "Central Asia in the Mongol and Timurid periods", published in Encyclopædia Iranica, Online Edition, 2006/7, (LINK (Memento 24. Хоёрдугаар сар 2009 цахим архивт)): "... Like his father, Olōğ Beg was entirely integrated into the Persian Islamic cultural circles, and during his reign Persian predominated as the language of high culture, a status that it retained in the region of Samarqand until the Russian revolution 1917 [...] Ḥoseyn Bāyqarā encouraged the development of Persian literature and literary talent in every way possible ..."
- ↑ David J. Roxburgh. The Persian Album, 1400-1600: From Dispersal to Collection. Yale University Press, 2005. pg 130: "Persian literature, especially poetry, occupied a central in the process of assimilation of Timurid elite to the Perso-Islamicate courtly culture, and so it is not surprising to find Baysanghur commissioned a new edition of Firdawsi's Shanama
- ↑ 13.0 13.1 Д.Майдар, "Чингис хаан ба Монголын их гүрэн" 1969
- ↑ Selected Death Tolls: Timur Lenk (1369–1405)
- ↑ "Timurids", The Columbia Encyclopedia (Sixth ed.), New York City: Columbia University, <http://www.bartleby.com/65/ti/Timurids.html> (retrieved on 2006-11-08)
- ↑ M.S. Asimov & C. E. Bosworth, History of Civilizations of Central Asia, UNESCO Regional Office, 1998, ISBN 92-3-103467-7, p. 320: "... One of his followers was [...] Timur of the Barlas tribe. This Mongol tribe had settled [...] in the valley of Kashka Darya, intermingling with the Turkish population, adopting their religion (Islam) and gradually giving up its own nomadic ways, like a number of other Mongol tribes in Transoxania ..."
- ↑ Muhakamat al-Lughatayn
- ↑ Lehmann, F., "Zaher ud-Din Babor — Founder of Mughal empire", Encyclopædia Iranica (Online ed.), New York City: Columbia University Center for Iranian (Persian) Studies, <http://www.iranica.com/newsite/search/searchpdf.isc?ReqStrPDFPath=/home/iranica/public_html/newsite/pdfarticles/v3_articles/babor_zahir-al-din_mohammad&OptStrLogFile=/home/iranica/public_html/newsite/logs/pdfdownload.html> (retrieved on 2006-11-07)